Япон Улсад зорчих визийн тухай

2024/4/5
1. Монгол Улсын иргэн Япон Улсад визтэй зорчих шаардлагатай.  Визийг зорчих зорилгод нийцүүлэн урьдчилан мэдүүлнэ. Дипломат паспорт эзэмшигч 30 хүртэлх хоног визгүй зорчиж болно. Харин 30-аас дээш хоногоор зорчих бол заавал виз мэдүүлэх шаардлагатай. Мөн албан болон энгийн паспорт эзэмшигч ямар ч хугацаанд зорчих байсан виз мэдүүлнэ.

2. Виз олгох үндсэн шаардлага   Дараах шалгуурыг бүрэн хангасан хүнд виз олгоно.
 (1) Виз мэдүүлэгч нь хүчинтэй гадаад паспорттой байх ба эх орондоо буцаж ирэх, эсвэл Япон Улсын хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрөлтэй байх.
 (2) Виз мэдүүлгийн материал үнэн зөв байх.
 (3) Виз мэдүүлэгчийн Япон Улсад явуулах үйл ажиллагаа, статус,    оршин суух хугацаа нь “Хийлийн шалган нэвтрүүлэх алба, цагаачлалын тухай хууль” -д нийцсэн байх.
 (4) Виз мэдүүлэгч нь “Хийлийн шалган нэвтрүүлэх алба, цагаачлалын тухай хууль”-ийн 5.1-р заалтад хамаарахгүй болно. 

3. Гадаад паспортын төрөл, зорчих зорилго, Япон Улсад байх хугацаанаас шалтгаалан бүрдүүлэх материал харилцан адилгүй байх тул визийн төрөл ангиллыг сайтар нягтлан виз мэдүүлгийн материалаа бүрдүүлнэ үү.
 (1) Виз мэдүүлгийн дараалал
 (2) Визийн төрөл болон бүрдүүлэх материал
 (3) Виз мэдүүлгээс паспорт буцаан олгох хүртэлх үе шат
  А. Богино хугацааны виз (Англи хэл)
  Б. Хөдөлмөр эрхлэх болон удаан хугацаагаар оршин суух виз (Англи хэл)
 (4) Виз мэдүүлгийг шалган шийдвэрлэх хугацаа
 (5) Визийн хураамж
 (6) Виз мэдүүлэгтэй холбоотой түгээмэл асуулт хариулт
 
4. Япон Улсын виз мэдүүлгийн төв
Тус Элчин сайдын яам нь дипломат болон албан зорилго, Япон Улсын Засгийн газрын урилгаар зорчих, хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих визийн мэдүүлгээс бусад төрлийн бүх виз мэдүүлгийг итгэмжлэгдсэн мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авч байна.
“VFS Global” төв нь Японы ЭСЯ-аас албан ёсоор итгэмжлэгдсэн цорын ганц виз мэдүүлгийн төв юм. Японы Элчин сайдын яам болон “VFS Global” төв нь нийгмийн сүлжээгээр виз мэдүүлгийн үйлчилгээ үзүүлдэг газруудтай хамтарч ажилладаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн эдгээр албан бус газруудаар үйлчлүүлсний улмаас үүссэн хохирол, хариуцлагыг Японы ЭСЯ болон “VFS Global” төв хүлээхгүй болно.
 Түүнчлэн виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж виз мэдүүлэхийг шаарддаг бөгөөд албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраас бусад газраар үйлчлүүлсэн  нь тогтоогдвол мэдүүлгийг үнэн зөв биш гэж үзэн татгалзсан хариу олгож болохыг анхаарна уу.
 
5. Виз мэдүүлэхэд анхаарах зүйлс
 (1) Виз мэдүүлгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна.
 (2) Тус Элчин сайдын яамнаас нэмэлт материал шаардсанаас бусад тохиолдолд виз мэдүүлгийн материалыг шуудан, и-мэйл, факс зэргээр илгээх боломжгүй болно.   (3) Мөн мэдүүлэгчийн дур мэдэн ирүүлсэн материалыг хүлээн авах боломжгүй .
 (4) Хүмүүнлэгийн чанартай яаралтай виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийг яаралтай олгох боломжгүй.
 (5) Виз шалган шийдвэрлэх үйл явц, үр дүнгийн талаар тусгайлан тайлбар өгөх боломжгүй.
 (6) Татгалзсан хариуны шалтгааны талаар Японы Гадаад хэргийн яамны журмын дагуу тайлбар өгөх боломжгүй.

6. Мэдэгдэл
 Япон Улсын хилээр нэвтрэх (хорио цээр, хилийн шалган нэвтрүүлэх болон гаалийн мэдүүлэг) цахим бүртгэлийн үйлчилгээ Visit Japan Web (2024.07.03)
 Үндэсний их баяр наадмын амралттай холбоотой виз мэдүүлэг болон визний хариу олгох тухай(2024.06.27)
   Виз мэдүүлэгтэй холбоотой анхааруулга(2024.05.31)