Виз мэдүүлгийн цаг товлох систем өөрчлөгдөх тухай

2025/4/22
2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн японы виз мэдүүлгийн цаг товлох систем нь дараах байдлаар өөрчлөгдөнө.
Агуулга Одоо хэрэгжиж буй цаг товлох систем Шинэ цаг товлох систем
Товлох боломжтой цаг 7 хоногийн дараах тухайн гарагийн цагийг товлох  3 сар хүртэлх хугацааны цагийг урьдчилан товлох
Виз мэдүүлэх огноо, цаг өөрчлөх Боломжгүй Боломжтой
(Зөвхөн сул цаг байгаа тохиолдолд)
Виз мэдүүлэгчийн овог нэр өөрчлөх, хүний тоо нэмэх Боломжгүй
Визийн хураамжийн төлбөр Виз мэдүүлгийг хүлээн авах үед бэлэн болон бэлэн бусаар авах Виз мэдүүлгийн цаг товлох үед цахим банкаар төлбөр төлөх
Виз мэдүүлгийн цаг цуцалсан тохиолдолд хураамжийг буцаан олгох тухай Үйлчилгээний хурааN/A   Зарим тохиолдолд буцаан олгох боломжгүй
Виз мэдүүлгийн цаг цуцлах тухай
Монгол хэл
Япон хэл
Англи хэл
Визийн хураамж Виз олгогдоогүй тохиолдолд визийн хураамжийг буцаан олгоно.
(Виз мэдүүлэгч хураамж буцаан авах хүсэлт гаргах шаардлагатай)

1. Японы виз мэдүүлгийн төв нь виз мэдүүлэгчдэд хялбар дөхөм байлгах үүднээс 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд виз мэдүүлгийн цагаас гадуур буюу 15:00-17:00 цагийн хооронд мөн бямба гарагт   виз мэдүүлэг хүлээн авах төлбөртэй нэмэлт үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна.
   Монгол хэл
   Англи хэл

2. Виз мэдүүлгийн цаг товлох болон шинээр нэвтрүүлж байгаа нэмэлт үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг виз мэдүүлгийн төвтэй шууд холбогдон лавлана уу.

3. Японы виз мэдүүлгийн төвийн хаяг болон бусад холбогдох мэдээлэл
 (1) Цахим хаяг: https://visa.vfsglobal.com/mng/en/jpn
 (2) Утас: +976–75051102  +976–70114446 (Оператортой холбогдох)
 (3) И-мэйл хаяг: info.jpmn@vfsglobal.com
 (4) Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10/53, DHL-ийн байрны 3 давхарт