Япон Улсын хилээр нэвтрэх (хорио цээр, хилийн шалган нэвтрүүлэх болон гаалийн мэдүүлэг) цахим бүртгэлийн үйлчилгээVisit Japan Web

2024/7/3
Япон Улсын Засгийн газар нь 2021 оны 12 дугаар сараас эхлэн Япон Улсын хилээр нэвтрэх (хорио цээр, хилийн шалган нэвтрүүлэх болон гаалийн мэдүүлэг) цахим бүртгэлийн систем “Visit Japan Web” -г нэвтрүүлсэн бөгөөд өдгөө уг системийг Япон Улсын хилээр нэвтэрч буй олон мянган иргэд ашиглаж байна.
 
Энэхүү цахим бүртгэлийг ашигласнаар зорчигчид хилээр нэвтрэхэд шаардлагатай хилийн шалган (Disembarkation Card for Foreigner) болон гаалийн мэдүүлэг (Customs Declaration)-ийн QR кодыг цахимаар авах боломжтой бөгөөд энэ нь гааль, хилийн шалган, хорио цээрийн шалгалтад хамрагдах цаг хугацааг хэмнэнэ. Өнгөрсөн хугацаанд Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний нэг болгон “Visit Japan Web” системийг түлхүү ашиглаж ирсэн бөгөөд энэхүү үйлчилгээг ашигласнаар дээр дурдсан хилийн хяналт шалгалтын үйл явцыг хөнгөвчлөх боломжтой тул та бүхэн өргөнөөр ашиглана уу.


Танилцуулга (Япон хэл, Англи хэл)
 
Visit Japan Web (https://www.digital.go.jp/en/services/visit_japan_web-en)