Визний мэдүүлэг болон паспорт буцаан олгох цагийн хуваарь
2024/4/5
1) Виз мэдүүлгийн төвд материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалган шийдвэрлэнэ.
2) Виз мэдүүлгийн материал бүрдүүлэлт хангалтгүй байвал шаардлагатай материал бүрдтэл визийг шийдвэрлэх боломжгүй тул нэмэлт хугацаа шаардагдана. Иймд хугацаагаа хангалттай тооцож бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалтайгаар виз мэдүүлнэ үү.
3) Визийг шийдвэрлэх явцад заримдаа нэмэлт мэдээлэл авах, бичиг баримт гаргуулах үе байдаг. Нэмэлт материал авах, виз мэдүүлэгчтэй ярилцлага хийх, утсаар тодруулга авах үед тухайн виз мэдүүлэгчийн харилцаа хандлага, утсаар холбогдох боломжгүй байх үе, мөн үнэн зөв мэдээлэл хангалттай авч чадахгүй байх зэргээс шалтгаалан виз олгох боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүйг анхаарна уу.
4) Зарим тохиолдолд визийн хариуг Японы Гадаад хэргийн яам руу явуулж шийдвэрлүүлдэг. Ийм нөхцөлд визийн хариу ойролцоогоор 1-3 сарын дараа гардаг.