Визтэй холбоотой түгээмэл асуултууд

2024/4/5
1.Визтэй холбоотой түгээмэл асуултуудыг Япон, Англи хэлээр дараах холбоосоор үзнэ үү.
 Япон хэлээр
 Англи хэлээр
 
2.Монгол Улсад суугаа Японы ЭСЯ-ны консулын хэлтэстэй холбоотой түгээмэл асуултууд
 1) Асуулт: Татгалзсан (Refused) шалтгаанд тайлбар авъя. Мөн паспорт дээр дарсан  тамга болон “С” тэмдэглэгээ ямар утгатай вэ?
Хариулт:
 Таны мэдүүлгийн материал виз олгох үндсэн шалгуурыг бүрэн дүүрэн хангаагүй гэж ойлгож болно. Татгалзсан шалтгааны талаар Япон улсын Гадаад хэргийн яамны журмын дагуу тайлбар өгөхгүй. “С” тэмдэглэгээ нь татгалзсан гэсэн утгатай бөгөөд тамга дээрх огноогоос 6 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой юм.

 2) Асуулт: Татгалзсан хариу авсан бол дараа нь хэзээ виз мэдүүлж болох вэ?
Хариулт:
 Татгалзсан хариу авснаас хойш 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй. Харин Япон Улсад урт хугацаагаар оршин суух ОСЗ-тэй визийн мэдүүлэг үүнд хамаарахгүй болно.

 3) Асуулт:Виз мэдүүлээд “Cancelled” гэдэг хариу гарсан. Шалтгаанд тайлбар авъя.
Хариулт:
Бүрдүүлэх бичиг баримт дутуу байсан тул визийг шалган шийдвэрлэх боломжгүй, виз мэдүүлгийг цуцалсан гэсэн үг юм. Шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлж дахин мэдүүлэх боломжтой.

 4) Асуулт: Цахим виз мэдүүлээд “Cancelled” гэсэн хариу авсан. Шалтгааны талаар  тайлбар авъя.
Хариулт:
Виз мэдүүлгийн бичиг баримтын бүрдүүлэлт дутуу эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас визийг шалган шийдвэрлэх боломжгүй тул виз мэдүүлгийг цуцалсан гэсэн үг юм. Шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлж дахин виз мэдүүлэх боломжтой.Зөвхөн “Аялал жуулчлал”-ын зорилгоор богино хугацаагаар зорчих тохиолдолд онлайнаар виз мэдүүлнэ. Аяллын хөтөлбөр дээр “Бизнес” болон “Ах дүү, найз нөхөд, төрөл садныдаа зочлох” зэрэг төлөвлөгөө орсон тохиолдолд богино хугацааны “Аялал жуулчлал” гэж үзэхгүй. Тийм тохиолдолд тухайн виз мэдүүлэгч виз мэдүүлэх төвд өөрийн биеэр очиж виз мэдүүлэх шаардлагатай.  

 5) Асуулт: Албан (ногоон) паспорттой хүн Японы ЭСЯ дээр очиж виз мэдүүлэх боломжтой юу? 
Хариулт:
 Япон Улсын Засгийн газрын урилгаар албан ажлаар зорчих бол Японы ЭСЯ дээр виз мэдүүлж болно. Түүнээс бусад зорилгоор зорчих бол ЭСЯ дээр виз мэдүүлэх боломжгүй. “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-аар албан паспортыг зөвхөн албаны зорилгоор зорчих тохиолдолд ашиглах боломжтой бөгөөд хувийн зорилгоор зорчих бол мэдүүлгийг хүлээж авахгүй.  

 6) Асуулт: Визийн мэдүүлэг хүлээж авах цаг болон хариу олгох цагийн хуваарь?
Хариулт:
 Японы виз мэдүүлгийн төвөөс лавлана уу. Дипломат, албан зорилгоор болон хүмүүнлэгийн чанартай яаралтай визийн мэдүүлгийг ЭСЯ дээр хүлээн авах тул ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдоно уу.  

 7) Асуулт: Монгол Улсын иргэд бүгд визтэй зорчих шаардлагатай юу?
Хариулт:
 Гадаад паспортын төрлөөс хамаарна.
 A)Энгийн (улаан)паспорттой иргэн - визтэй
 Б)Албан (ногоон) паспорттой иргэн - визтэй
 В) Дипломат (цэнхэр) паспорттой иргэн -30 хүртэлх хоног визгүй зорчино.  

 8) Асуулт: Виз мэдүүлэхэд хүүхэд заавал ирэх шаардлагатай юу?
Хариулт:
16-аас доош насны хүүхдийн визийг эцэг, эх, асран хамгаалагч эсвэл сургууль, харьяалагдах байгууллагын хариуцсан ажилтан нь төлөөлөн мэдүүлэх боломжтой. 

 9) Асуулт: Хөдөө орон нутагт байгаа хүний визийг төлөөлөн мэдүүлж болох уу?
Хариулт:
 Төлөөлөн виз мэдүүлэх нөхцөл, хэн төлөөлөн мэдүүлж болох тухай журмын талаар ЭСЯ-ны цахим хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү.  

10) Асуулт: Виз мэдүүлгийн материалуудыг япон хэл рүү орчуулах шаардлагатай юу ?
Хариулт:
Англи, япон хэлээр бэлтгэсэн виз мэдүүлгийн материалыг хүлээн авна. Монгол хэл болон бусад гуравдагч орны хэл дээр үйлдсэн бол англи эсвэл япон хэлний орчуулгыг заавал хавсаргана.
 
11) Асуулт: Гадаад улсад буй Монгол улсын иргэний визийг төлөөлөн мэдүүлэх боломжтой юу?
Хариулт:
Боломжгүй.

12) Асуулт: ЭСЯ-наас нэмэлтээр материал шаардсан. Яаж өгөх вэ?       
Хариулт:
ЭСЯ-ны Консулын хэлтсийн цахим хаяг (consul-section1@ul.mofa.go.jp) руу явуулна уу.

13) Асуулт: Гадаад улсын иргэд тус ЭСЯ-д виз мэдүүлж болох уу?  
Хариулт:
Монгол улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй иргэн виз мэдүүлэх боломжтой. (Аялал гэх мэт түр хугацаагаар байгаа бол виз мэдүүлэх боломжгүй) Япон Улсад визгүй зорчих орнуудын жагсаалт (Япон хэлээр, Англи хэлээр))

14) Асуулт: Виз мэдүүлээд хариу гарах хүртэл хэдэн хоног шаардах вэ?
Хариулт:
Виз мэдүүлгийн материал бүрэн гүйцэд бол  Японы виз мэдүүлгийн төвд виз мэдүүлсэн өдрөөс эхлэн тооцож ажлын 5 дах өдөрт хариу олгоно.

15) Асуулт: Визийн хураамж хэд байдаг вэ?
Хариулт:
 ЭСЯ-ны цахим хуудаснаас харна уу. Жил бүрийн 4-р сарын 1-ний өдөр шинэчлэгддэг тул анхаарна уу.

16) Асуулт: Японы ЭСЯ дээр Зайрюү карт (гадаадын иргэний оршин суух үнэмлэх) ын хугацааг сунгах боломжтой юу?
Хариулт:
 Боломжгүй. Япон Улсын Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас лавлана  уу.