Зуны амралтын үеэр ургамал, амьтны хорио цээрийн арга хэмжээг чангатгах болон түүнтэй холбоотой анхаарах зүйлс

2025/7/31
 
           Ургамлын хортон шавж, малын халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Япон Улсад жимс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүнийг гадаад улсаас хилээр нэвтрүүлэхэд хатуу хязгаарлалт тавьж байна.
 
            Хилээр нэвтрүүлэх хоригт багтаагүй хэдий ч боловсруулаагүй жимс, хүнсний ногоо, үр тариа болон буурцгийн төрлийн зүйлсийг хилээр нэвтрүүлэх бол ургамлын хорио цээрийн гэрчилгээ шаардлагатай.
 
            Мах, махан бүтээгдэхүүн хилээр авч орохыг хориглодог.Үүнд, онгоцны хоол, бэлэг зэрэг ч хамаарах бөгөөд бага хэмжээтэй байсан ч хориотой байдаг.
 
            Хориотой зүйлсийг хууль бусаар хилээр авч орсон тохиолдолд, хүнд шийтгэл ( 3 жил хүртэлх хорих ял эсвэл 3 сая иен хүртэлх (хуулийн этгээдийн хувьд 50 сая иен хүртэлх) торгууль) ногдуулах тохиолдол байдаг тул онцгой анхаарна уу.
 
            Дээрх хорио цээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх Япон Улсын Хөдөө аж ахуй, ой мод, загасны аж ахуйн яам (Ургамалын хорио цээрийн газар, Амьтны хорио цээрийн газар)-ны цахим хуудаснаас авна уу.


      Ургамал хамгааллын газар
      “Япон Улсад зорчин ирэгчдээс хүсэх зүйл”(Япон хэл)
      https://www.maff.go.jp/pps/j/pqaqinfo_j.html
      “Ургамал, амьтны хорио цээрийн мэдэгдэл”(Монгол хэл)
      https://www.maff.go.jp/pps/j/pqaqinfo_mo.html
      “Түгээмэл асуулт, хариулт (Гадаадаас японы хилээр нэвтрүүлэх зүйлсийн талаар)”(Япон хэл)
      https://www.maff.go.jp/pps/j/trip/oversea/faq/index.html

      Амьтны хорио цээрийн газар
      “Гадаадын улс орнуудын малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх (Видео)”(Англи хэлний хадмал орчуулгатай)
      https://www.youtube.com/watch?v=qPOpE0RjmtY
      “Импортоор оруулах амьтны хорио цээртэй холбоотой түгээмэл асуулт, хариулт(FAQ)”(Япон хэл)
    https://www.maff.go.jp/j/syouan/douei/katiku_yobo/FAQ.html