Виз мэдүүлгийн дараалал
2025/4/1
Япон Улс руу зорчих визийг зорчих зорилгодоо нийцүүлэн дараах 3 хэлбэрээр мэдүүлэх боломжтой.
1) Цахим мэдүүлгээс бусад виз мэдүүлгийн тухайд мэдүүлэгч өөрийн биеэр очиж виз мэдүүлэх шаардлагатай. Төлөөлөн виз мэдүүлэх тухайд 5 дугаар хэсэгт оруулсан мэдээлэлтэй танилцана уу.
2) Визийг Япон Улсад нэвтрэх өдрөөс 3 сарын өмнө мэдүүлэх боломжтой.
2. Виз мэдүүлгийн төвд мэдүүлэх виз
“VFS Global” виз мэдүүлгийн төвд дипломат болон албан зорилго, Засгийн газрын урилгаар зорчих мөн хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих визийн мэдүүлгээс бусад бүх төрлийн визийн мэдүүлгийг хүлээн авна. Визийн мэдүүлэгтэй холбоотой мэдээллийг (виз мэдүүлгийн цаг авах шаардлагатай эсэх, материал бүрдүүлэлт зэрэг) тус төвөөс лавлаж асууна уу.
Хаяг, бусад холбогдох мэдээлэл
1) Цахим хуудас: https://visa.vfsglobal.com/mng/mn/jpn
2) Утас:+976–75051102
+976-70114446 (оператортой холбогдох)
3) И-мэйл хаяг: info.jpmn@vfsglobal.com
4) Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10/53, DHL-ийн байрны 3 давхарт
3. Цахим виз (Аяллын виз)
Зөвхөн аяллын зорилгоор богино хугацаагаар зорчих визийг (※зарим нэгэн тохиолдол үүнд үл хамаарна. ) цахимаар мэдүүлэх боломжтой юм. Виз мэдүүлгийн төвд очиж виз мэдүүлэхээс ялгаатай талнь урьдчилан цаг авах шаардлагагүй бөгөөд өөрийн байгаа газраас хүссэн үедээ цаг харгалзахгүй виз мэдүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.
https://visa.vfsglobal.com/mng/en/jpn/apply-e-visa.
Харин бизнес болон ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих зорилгоор цахим виз мэдүүлэх боломжгүй бөгөөд ийм тохиолдолд виз мэдүүлэг цуцлагдахыг анхаарна уу. Өнгөрсөн хугацаанд иймэрхүү төрлийн виз мэдүүлэг цөөнгүй байсан тул цахим виз мэдүүлэхийн өмнө та өөрийн зорчих зорилго цахим визийн нөхцөлд таарч буй эсэхийг сайтар шалган виз мэдүүлнэ үү.
4. Элчин сайдын яаманд хүлээн авах виз мэдүүлэг
Дипломат болон албан ажил, Японы Засгийн газрын урилга, хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих визийн мэдүүлгийг тус Элчин сайдын яамд шууд хүлээн авч, хариуг олгоно.
1) Бүрдүүлэх материал
Элчин сайдын яамд ирж виз мэдүүлэхэд дараах материалыг бүрдүүлэх ба шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авч болох тул ЭСЯ-аас лавласны үндсэн дээр виз мэдүүлнэ үү.
А. Дипломат
Б. Албан
В. Япон Улсын Засгийн газрын урилгаар зорчих
Г. Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих
2) Японы ЭСЯ-ны утас
Утас:(+976)11-320777
И-мэйл хаяг: consul-section1@ul.mofa.go.jp
5.Төлөөлөн мэдүүлэх тухай
Виз мэдүүлэгч нь виз мэдүүлэх болон визийн хариу авахдаа виз мэдүүлгийн төвд өөрийн биеэр очих шаардлагатай. Гэвч мэдүүлэгч нь дор дурдсан нөхцөлийн аль нэгэнд хамаарч байвал визийг итгэмжлэгдсэн хүн төлөөлөн мэдүүлж болно.Төлөөлөн мэдүүлэгч нь виз мэдүүлэгчийн итгэмжлэл болон хоорондын хамаарлыг батлах бичиг баримтыг заавал өгнө.
1) 16-аас доош насны хүүхэд, 60-аас дээш насны өндөр настан (Төлөөлөн мэдүүлэгч нь виз мэдүүлэгчийн үр хүүхэд, төрөл садан нь байх шаардлагатай бөгөөд виз мэдүүлэгчтэй хоорондын хамаарлыг батлах төрөл садны лавлагаа болон бусад бичиг баримтыг заавал авч ирнэ)
2) Хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн (Төлөөлөн мэдүүлэгч нь виз мэдүүлэгчийн үр хүүхэд, төрөл садан байх бөгөөд виз мэдүүлэгчтэй хоорондын хамаарлыг батлах төрөл садны лавлагаа болон бусад бичиг баримтыг заавал авч ирнэ)
3) Дипломат, албан зорилгоор зорчих виз мэдүүлэгч(Төлөөлөн мэдүүлэгч нь виз мэдүүлэгчийн харьяалагдах албан байгууллагын хариуцсан ажилтан байх. Мөн виз мэдүүлэгчтэй хоорондын хамаарлыг батлах албан бичгийг заавал өгөх)
4) Япон Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа арга хэмжээнд урилгаар оролцох виз мэдүүлэгч(Төлөөлөн мэдүүлэгч нь виз мэдүүлэгчийн харьяалагдах байгууллагын хариуцсан ажилтан байх. Мөн виз мэдүүлэгчтэй хоорондын хамаарлыг батлах албан бичгийг заавал өгөх)
5) Эдгээрээс бусад тусгайлан авч үзэх шаардлагатай виз мэдүүлэгч (Элчин сайдын яамд урьдчилан холбогдож, зөвшөөрөл хүсэх)
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газарт мэдүүлэх
- Цахим хэлбэрээр (зөвхөн аяллын зорилгоор богино хугацаагаар зорчих тохиолдолд) мэдүүлэх
- Элчин сайдын яамд мэдүүлэх