Виз мэдүүлэгтэй холбоотой анхааруулга
2025/6/24
Тус Элчин сайдын яам нь, зарим нэг тохиолдлоос бусад виз мэдүүлгийг Японы виз мэдүүлгийн төв (Японы Элчин Сайдын Яамны итгэмжлэгдсэн виз мэдүүлгийн төв) -өөр дамжуулан хүлээн авч байна. Сүүлийн үед виз мэдүүлэгтэй холбоотой дараах зөрчлүүд гарч байгаа тул Та бүхэн цаашид виз мэдүүлэхдээ анхаарна уу.
1.Японы виз мэдүүлгийн төв нь Японы Элчин сайдын яам хамтран ажилладаг цорын ганц итгэмжлэгдсэн төв юм. Нийгмийн сүлжээнд албан бусаар виз мэдүүлгийн үйлчилгээ үзүүлдэг газруудын талаарх мэдээлэл нэлээд гарч байгаа бөгөөд эдгээр газрууд нь виз мэдүүлгийн зарим бичиг баримтыг (аяллын хөтөлбөр, нислэгийн тийз захиалгын хуудас, ажлын газрын тодорхойлолт ) хуурамчаар үйлдэх зэргээр зохисгүй үйлдэл гаргаж байна. Энэ мэтчилэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлсэн (хуурамч байх магадлалтай гэж үзсэн тохиолдолд) ямар ч тохиолдолд виз олгохоос татгалзах тул албан бус виз мэдүүлгийн газраар үйлчлүүлэхгүй байхыг онцгойлон анхаарна уу.
2.Доорх шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд цахимаар виз (e-visa) мэдүүлэх боломжтой. Үүнд:
1) Монгол Улсад оршин сууж буй энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэн.( Виз мэдүүлэх болон визний хариу олгогдох хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт байх шаардлагатай ) эсвэл Монгол Улсад хууль ёсны дагуу урт хугацаагаар оршин сууж буй энгийн паспорт эзэмшигч гадаад улсын иргэн( Япон Улс руу визгүй зорчих улс, бүс нутгийн иргэд үүнд хамаарахгүй )
Япон Улс руу визгүй зорчих улс, бүс нутаг (Япон, Англи)
2) Япон Улс руу олон улсын нислэгээр нэвтэрч орох иргэн
3) Зөвхөн аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар нэг удаа зорчих виз мэдүүлэх иргэн
Анхааруулга
Доорх зорилгоор цахимаар виз мэдүүлсэн тохиолдолд, аяллын зорилгоор зорчих гэж үзэхгүй бөгөөд тухайн виз мэдүүлгийг цуцлах (cancelled) тул та бүхэн виз мэдүүлгийн төвд өөрийн биеэр очиж виз мэдүүлэх шаардлагатай.
1) Аяллын хөтөлбөрт бизнесийн уулзалт, хуралд орох зэрэг бизнесийн зорилготой үйл ажиллагааны агуулга орсон байх тохиолдолд
2) Японд байх хугацаанд зочид буудал зэрэгт байрлахгүйгээр төрөл садан, танил, найз нөхдийнхөө гэрт байрлах тохиолдолд
Цахим виз мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны цахим хуудаснаас авна уу.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/evisa.html