ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

日本国国旗

在モンゴル日本国大使館

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа.
 
Бүртгэл 2017 оны 5-р сарын 1-ний өдрөөс 5-ны өдөр хүртэл 13:00-17:00 цагийн хооронд Монгол Японы Төв дээр хийгдэнэ. Хөтөлбөр тус бүрийн удирдамж, өргөдлийг хүлээн авах хуваарийн тов болон шаардлагатай бүрдүүлэх материал, авах шалгалтын жагсаалт зэрэгтэй дараах холбоосоор орж танилцана уу.
 
Хөтөлбөрийн жагсаалт
Их сургуулийн үндсэн оюутан
Техникийн коллеж
Мэргэжлийн сургууль
Судлаач оюутан
 
Жич:
1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
 http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
 
2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.
 
 
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ