Мэргэжлийн сургуулийн оюутан
2017/4/18
1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Шалгалтанд бүртгүүлэх үед доорх чиглэлүүдээс аль нэгийг сонгоно. Бичгийн шалгалтанд тэнцсэний дараа нарийн мэргэжлийг /эндээс татаж авах/ сонгоно.
---- Technology 工業関係
---- Personal Care and Nutrition 衛生関係
---- Education and Welfare 教育・社会福祉関係
---- Business 商業実務関係
---- Fashion and Home Economics 服飾・家政関係
---- Culture and General Education 文化・教養関係
---- Бусад その他
2. Болзол, шалгуур
2.1. Иргэншил
Монгол Улсын иргэн байх.
2.2. Нас
1996 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2001 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх /2.3.-д заасан боловсролын болзлыг давхар хангасан байх ёстой/.
2.3. Боловсрол
2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 дугаар курсийн оюутан байх.
2.4. Сурлагын дүн /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/
ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 88-аас дээш байх.
2.5. Эрүүл мэндийн байдал
Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
2.6. Японд очих хугацаа
2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 7-ны хооронд, эсвэл тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
2.7. Бусад нөхцөл
Дараах нөхцлүүдэд хамаарах хүн шалгалт өгөх боломжгүй:
2.7.1. Цэргийн албан хаагч.
2.7.2. Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаж буй, эсвэл суралцах нь тодорхой болсон.
2.7.3 Өмнө нь Япон улсын засгийн газар (БШУЯ)-ын тэтгэлгээр суралцаж байсан хүн
2.7.4. Бусад байгууллага, эсвэл Молнгол улсын Засгийн газраас тэтгэлэг авах гэж буй.
3. Бүртгэл
3.1. Хэзээ
2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс /Даваа/ 5-ны өдөр /Баасан/
13:00 – 17:00 цагт
3.2. Хаана
Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/
3.3. Бүрдүүлэх материал
3.3.1. Сургуулийн тодорхойлолт /анги, курсыг тодорхой бичсэн байх/
3.3.2. Сурлагын дүнгийн жагсаалт
---- ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид бол сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт /Голч оноог тодорхой бичсэн байх/
---- Их дээд сургуулийн оюутан бол ЕБС-ийн сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт болон их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт /Голч дүн, голч оноог тодорхой бичсэн байх/
3.3.3. Иргэний үнэмлэх
3.3.4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4×3 хэмжээтэй ижил цээж зураг 2 ш
4. Шалгаруулалт
4.1. Бичгийн шалгалт
2017 оны 6 дугаар сарын 4-ны өдөр /Ням/
Математик, Англи хэл, Япон хэл
Япон хэлний шалгалтын тухай:Япон хэлний шалгалт дээр 0 оноо авсан тохиолдолд шалгалтанд тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэл огт суралцаж байгаагүй хүмүүсийг шалгалтын өдөр хүртэл япон хэлийг анхан шатны хэмжээнд суралцахыг санал болгож байна. Япон хэлний шалгалтын ихэнх хэсгүүд нь сонгох тест хэлбэртэй байдаг тул оноо авах хангалттай боломжтой.
4.2. Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна/
2017 оны 7 дугаар сарын 18-19-ний өдөр
/Цагийн хуваарь болон ярилцлага авах газрыг жич зарлана./
4.3. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана.
5. Сургалтын агуулга
5.1. Бэлтгэл сургалт
Оюутнууд эхний 1 жилийн хугацаанд япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан сургуульд элсэнэ.
5.2. Мэргэжлийн сургуулийн сургалт
Оюутнууд 2 жил суралцана. Төгссөн оюутан тухайн мэргэжлийн диплом авна.
6. Тэтгэлэг
6.1. Тэтгэлгийн хэмжээ
Сар бүр 117,000 иен
/2017 оны байдлаар. 2018 онд хэмжээ өөрчлөгдөх магадлалтай./
6.2. Тэтгэлэг олгох хугацаа
2018 оны 4 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл, 3 жил
Тэтгэлэг авах оюутан дээд шатны сургууль /их сургуулийн үндсэн анги зэрэг/-д элсэн орох шалгалтанд тэнцэж, мөн Японы БШУЯ-ны заасан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.
6.3. Сургалтын төлбөр
Японы Засгийн газар даана.
6.4. Хоёр талын нисэх онгоцны тийз
Японы Засгийн газар олгоно.
Жич: Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.
Жич:
1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ