Нүүр ХуудасСоёл Мэдээлэл>Судлаач оюутан

 

Судлаач оюутан
/аспирантурын сонсогч, магистрант, докторант/

2017 оны 4 дугаар сарын 19-ны өдөр



1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл
 Японы аспирантурт судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна.

2. Болзол, шалгуур

2.1. Иргэншил
Монгол Улсын иргэн байх.

2.2. Нас
2.2.1. 1983 оны 4 сарын 2-ны өдрөөс хойш төрсөн байх
2.2.2. 2017 оны 4 сарын 1-ний өдрийн байдлаар 22 нас хүрсэн байх /анагаах ухааны чиглэл (сувилагчаас бусад), мал эмнэлгийн чиглэлээр суралцагчдын хувьд 24 нас хүрсэн байх/
2.2.3. Доорх 2.3.-д заасан боловсролын болзлыг давхар хангасан байх ёстой.

2.3. Боловсрол
Доорх болзлын аль нэгийг хангаж байх.

2.3.1. Бакалаврын зэрэгтэй, их сургуулиа төгссөнөөс хойш 2 болон түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа хүн

2.3.2. Магистр болон докторантурт суралцаж байгаа хүн. Докторын сургалтыг дүүргэсэн хүн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд бүртгэхгүй.

2.4. Сурлагын дүн /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/

Төгссөн их, дээд сургуулийн дүнгийн голч <b>3.5-аас дээш</b> байх

2.5. Эрүүл мэндийн байдал
Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.

2.6. Японд очих хугацаа
2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 7-ны хооронд, эсвэл тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.

2.7. Бусад нөхцөл
Дараах нөхцлүүдэд хамаарах хүн шалгалт өгөх боломжгүй:

2.7.1. Урьд өмнө Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бөгөөд, хамгийн сүүлийн тэтгэлгийг авсны дараагийн сарын 1-ний өдрөөс тооцож 2018 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн байдлаар 3 жил болоогүй /Энэ нь Япон хэл, соёл судлаач оюутнаар Японд суралцсаны дараа харьж ирээд Монгол дахь их сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй./

2.7.2. Цэргийн албан хаагч;

2.7.3. Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаж буй, эсвэл суралцах нь тодорхой болсон хүн;

2.7.4. Бусад байгууллага, эсвэл Монгол улсын Засгийн газраас тэтгэлэг авах гэж буй хүн.

 

 

3. Бүртгэл

3.1. Хэзээ
2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс /Даваа/ 5-ны өдөр /Баасан/
13:00 – 17:00 цагт

3.2. Хаана
Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС-ийн 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/

3.3. Бүрдүүлэх материал

3.3.1 Иргэний үнэмлэх

3.3.2 Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3×4 хэмжээтэй ижил цээж зураг 2 ш

3.3.3 Нийгмийн даатгалын дэвтэр /зөвхөн одоо ажиллаж буй хүмүүст хамааралтай ба бүртгэгч үзээд буцааж өгнө/

3.3.4 Дараах хүснэгт дэх материалыг бүрдүүлж, бүртгэгчид хураалгах ба хураасан материалыг буцааж олгохгүйг анхаарна уу. Түүнчлэн өргөдлийн заасан газар заасан хэмжээтэй зургийг наасан байх шаардлагатай. Энэ нь 3.3.2-т бичсэн зургаас тусдаа болно. Бүх материалууд япон эсвэл англи хэл дээр байх ёстой ба хэрэв эх хувь нь монгол болон бусад хэл дээр байгаа бол заавал орчуулгын товчоогоор орчуулуулан эх хувьд хавсаргах шаардлагатай.


Бүрдүүлэх бичиг баримт

Магистрын зэрэг горилогч

Докторын зэрэг горилогч

Тайлбар

эх хувь

хуулбар

эх хувь

хуулбар

1

Өргөдөл /эндээс татах/

1

2

1

2

Заасан маягтыг ашиглах

2

Судалгааны төлөвлөгөө /эндээс татах/

1

2

1

2

Заасан маягтыг ашиглах

3

Бакалаврын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ

1

2

-

-

Энд "эх хувь" гэж нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хэлнэ

4

Бакалаврын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт

1

2

-

-

5

Магистрын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ

-

-

1

2

6

Магистрын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт

-

-

1

2

7

Төгссөн их, дээд сургуулийн захирал, эсвэл удирдагч багшаас гаргаж өгсөн тодорхойлолт /эндээс татах/

1

2

1

2

Заасан маягтыг ашиглах

8

Дипломын ажил, диссертациийн абстракт

1

2

1

2

Зөвхөн дипломын ажил бичсэн хүмүүст хамаарна

9

Их, дээд сургуулийн тодорхойлолт /үүнд курс, факультет, элссэн огноо зэргийг бичсэн байх/

1

2

1

2

Зөвхөн одоогоор суралцаж буй хүмүүст хамаарна

10

Ажлын газрын тодорхойлолт /ажилладаг нь үнэнг батлах тодорхойлолт байх ба ажилд орсон огноо, албан тушаал зэргийг бичсэн байх/

1

2

1

2

Зөвхөн одоогоор ажиллаж буй хүмүүст хамаарна

11

Ажлын газрын удирдах албан тушаалтнаас гаргаж өгсөн тодорхойлолт /эндээс татах/

1

2

1

2

Зөвхөн одоогоор ажиллаж буй хүмүүст хамаарах ба заасан маягтыг ашиглах



Жич: 2016-2017 оны хичээлийн жилд магистрын зэргээ хамгаалах төлөвлөгөөтэй хүмүүсийн хувьд докторын зэрэг горилон шалгалт өгөх боломжтой ба энэ тохиолдолд бакалаврын диплом ба дүнгийн жагсаалтыг тус бүр 1 эх хувь, 2 хуулбарыг бүрдүүлж өгнө.

 

 

4. Шалгаруулалт

4.1. Бичиг баримтын шалгаруулалт
5 дугаар сарын 29-ны өдөр тэнцэгсдийг зарлах ба уг шалгаруулалтанд тэнцэгсэд бичгийн шалгалтанд оролцох эрхтэй болно.
(Тус ЭСЯ-ны цахим хуудас болон Монгол-Япон төвийн зарлалын самбарт гаргана)

4.2. Бичгийн шалгалт
2017 оны 6 дугаар сарын 4-ны өдөр /Ням/
Англи хэл, Япон хэл /Аль нэгээр нь шаардлага хангах хэмжээний оноо авах хэрэгтэй./

4.3 Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна/
2017 оны 7 дугаар сарын 18-19-ны өдөр /Пүрэв, Баасан/
/Цагийн хуваарь болон ярилцлага авах газрыг жич зарлана. /

4.4. Суралцах сургуулийг сонгох
Ярилцлагын шалгалтанд тэнцэгсэд элсэх хүсэлтэй сургуультай өөрсдөө холбоо барьж, сонсогч, эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрлийг авна /энэ тухай тэнцэгсдэд дэлгэрэнгүй тайлбарлах болно./

4.5. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана. Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт болон ярилцлагын дүнгээс гадна, Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ.

 

5. Сургалтын агуулга

Оюутнууд тухайн аспирантурын заасан хугацаагаар суралцана. Хэрэв  аспирантур нь элсэгчийн япон хэлний мэдлэгийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд, эхний 6 сарын хугацаанд япон хэлний бэлтгэл сургалтанд хамрагдана.

 

 

6. Тэтгэлэг

6.1. Тэтгэлгийн хэмжээ
Сар бүр:    143,000 иен /Аспирантурын сонсогч/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
/2017 оны байдлаар. 2018 онд хэмжээ өөрчлөгдөх магадлалтай./

6.2. Тэтгэлэг олгох хугацаа

6.2.1. Сонсогч:
2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх 2 жил
эсвэл
2018 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх 1 жил 6 сар

6.2.2. Магистрант, докторант:
Тухайн аспирантурын заасан хугацаа

 

Тэтгэлэг авах оюутан дээд шатны сургуульд* элсэн орох шалгалтанд тэнцэж, мөн Японы БШУЯ-ны заасан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.
* Магистрантураас докторантурт элсэх, аспирантурын сонсогчоос тухайн их сургуулийн магистрант эсвэл докторант болох зэрэг.

6.4. Сургалтын төлбөр
Японы Засгийн газар даана.

6.5. Хоёр талын нисэх онгоцны тийз
Японы Засгийн газар олгоно.

 

 

Жич: Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.

 

 

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ