Урт хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй виз мэдүүлэгчдийн анхааралд (1 сарын 16-ны өдрөөс эхлэн зөвхөн ОСЗ-өөр виз мэдүүлэх тохиолдолд урьдчилан цаг товлох шаардлагагүй боллоо)
2022/12/2
Виз мэдүүлэх цаг товлох ачааллыг бууруулах зорилгоор доорхи зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.
2023 оны 1 сарын 16-ны өдрөөс эхлэн зөвхөн ОСЗ /шар хуудас/ бүхий виз мэдүүлэгчид урьдчилан цаг авах шаардлагагүйгээр виз мэдүүлэх боломжтой боллоо.
Тус ЭСЯ-ны визний материал хүлээн авах өдрийн (ЭСЯ-ны амралтын өдрүүд) 9:30-аас 12:00 цагийн хооронд тус ЭСЯ-ны виз мэдүүлэх хэсгийн харуул хамгаалалтын ажилтанд ОСЗ-ийн эх хувь-ийг шалгуулан, нэвтрэх бүртгэлээ хийлгээд визээ мэдүүлнэ үү. 12 цагаас хойш нэвтрүүлэх боломжгүй болохыг хатуу анхаарна уу.
Мөн ОСЗ-ийг эх хувиар нь хүлээн аваагүй тохиолдолд тус ЭСЯ-нд нэвтрэх боломжгүй бөгөөд нэг ОСЗ-өөр тухайн хүн л нэвтрэх боломжтой болохыг анхаарна уу.
2022 оны 8 сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш хэвлэгдсэн ОСЗ-ийн хүчинтэй хугацаа нь тухайн хэвлэгдсэн өдрөөс 3-н сарын хугацаанд хүчинтэй. Уг 3-н сарын хүчинтэй хугацааны дотор тус ЭСЯ-наас визээ авч Япон улсын хилээр нэвтрэх шаардлагатай болохыг анхаарна уу. (8 сарын 1-ний өдрөөс өмнө хэвлэгдсэн ОСЗ-ийн хүчинтэй хугацааг эндээс шалгана уу.)
1 сарын 16-ны өдөр болон түүнээс хойш визний материал хүлээн авах ачаалал огцом нэмэгдэж бөөгнөрөл үүсэх магадлалтай тул ОСЗ-ийнх нь хүчинтэй хугацаа дуусах болоогүй мэдүүлэгчид хэсэг хугацааны дараа визээ мэдүүлэхийг хичээнгүйлэн хүсье.
Эх хувиар нь хүлээн авсан ОСЗ-ийнх нь хүчинтэй хугацаа дуусах дөхсөн байх тохиолдолд тус ЭСЯ руу хандана уу.
ОСЗ-өөр виз мэдүүлэхэд шаардагдах материалыг эндээс үзнэ үү.
ОСЗ-өөс бусад зорилгоор виз мэдүүлэхэд урьдын адил цагаа урьдчилан товлох шаардлагатай болохыг анхаарна уу. Виз урьдчилан товлох аргачлалыг эндээс үзнэ үү.