Урт хугацааны визний талаар
2020/4/27
Дор дурдсан оршин суух зөвшөөрөлтэй нийцэх ангиллын визийг тус ЭСЯ-наас авах тохиолдолд, Япон улсын Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх алба (Цаашид ХШНА гэх )法務省出入国在留管理庁)-аас “Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ (Цаашид ОСЗГ гэх) 在留資格認定証明書)”-г урьдчилан авч виз мэдүүлэх шаардлагатай. Виз мэдүүлэхдээ ОСЗГ-ний эх хувь болон хуулбарыг авч ирнэ. Япон улсын Хууль зүйн яамны ХШНА-аас олгогдох ОСЗГ-ний хугацаа нь ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах, Япон улсын иргэний гэр бүл болон амьдрах зэрэг зорилгоос шалтгаалан янз бүр байна. Япон Улсын Элчин сайдын яамны консулын газраас тухайн ОСЗГ-ний хугацаанд нийцүүлэн нэвтрэх виз олгоно. Оршин суух хугацаа нь “Богино хугацааны виз”-тэй адил 90 хоногийн хугацаатай байсан ч зорчих зорилго нь богино хугацааны аялалаас өөр бол түүнд тохирсон ОСЗГ-ээг олгох бөгөөд ЭСЯ-аас тухайн ОСЗГ-д нийцсэн виз авах шаардплагатай.
1. ОСЗГ-ээг авах шаардлагатай ангилалын талаар
Оршин суух зөвшөөрөлийн ангилал болон тавигдах шаардлагын талаарх мэдээллийг
Япон улсын Хууль зүйн яамны ХШНА цахим хуудас (http://www.immi-moj.go.jp) -аас харна
уу.
2. ОСЗГ-тэй иргэдийн виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт
гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
3. Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх албанаас ОЛГОХ “ДАХИН
НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙН ХУГАЦААГ ТУС ЭСЯ-НД СУНГУУЛАХ
“Дахин нэвтрүүлэх зөвшөөрөл (цаашид ДНЗ гэх) 再入国許可, ДНЗ-ийг сунгуулахад анхаарах зүйлс
- Хүчинтэй хугацаа дуусахаас өмнө сунгуулна.
- Мэдүүлгийн хуудсыг англи хэл, аль эсвэл япон хэлээр бөглөнө.
- ДНЗ нь тухайн мэдүүлэгчийн гадаад иргэний оршин суух үнэмлэхний хүчинтэй хугацааны хүрээнд нэг жилээс дотогш, мөн зөвхөн нэг удаад сунгаж болно.
- Сунгуулах гэж байгаа ДНЗ-ийг ангилал нь “олон удаа” нэвтрэх зөвшөөрөлтэй байсан бол, сунгалт хийснээр “нэг удаа” нэвтрэх хүчинтэй зөвшөөрөл болох юм.
- “Дахин нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл (みなし再入国許可)” буюу нэг жилийн дотор Японд буцаж ирэх гэсэн нөхцөлөөр ХШНА-наас ДНЗ-ийг авахгүйгээр зөвхөн гарах хуудасны ар талд тамга даруулан гарж ирсэн тохиолдолд, түүнийг сунгах боломжгүй.
≪Бүрдүүлэх бичиг баримт≫

- Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
- Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү.)
- Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ийг виз мэдүүлгийн хуудас дээр наах)
- ОСЗГ–ний эх хувь болон хуулбар ( 2 тал )
Анхааруулга: Тус ЭСЯ-наас олгох виз нь Япон улсын хилээр нэвтрэн орох эрхийн баталгаа болохгүй ба зарим тохиолдолд Хууль зүйн яамнаас хилээр нэвтрүүлэхийг татгалзах тохиолдол байж болзошгүйг сайтар анхаарна уу. Мөн нөгөө талаас тус ЭСЯ-нд Хууль зүйн яамны ОСЗГ-тэй хүн виз мэдүүлэхэд татгалзах тохиолдол байгаа болно.
3. Хууль зүйн яамны Хилийн шалган нэвтрүүлэх албанаас ОЛГОХ “ДАХИН
НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙН ХУГАЦААГ ТУС ЭСЯ-НД СУНГУУЛАХ
“Дахин нэвтрүүлэх зөвшөөрөл (цаашид ДНЗ гэх) 再入国許可, ДНЗ-ийг сунгуулахад анхаарах зүйлс
- Хүчинтэй хугацаа дуусахаас өмнө сунгуулна.
- Мэдүүлгийн хуудсыг англи хэл, аль эсвэл япон хэлээр бөглөнө.
- ДНЗ нь тухайн мэдүүлэгчийн гадаад иргэний оршин суух үнэмлэхний хүчинтэй хугацааны хүрээнд нэг жилээс дотогш, мөн зөвхөн нэг удаад сунгаж болно.
- Сунгуулах гэж байгаа ДНЗ-ийг ангилал нь “олон удаа” нэвтрэх зөвшөөрөлтэй байсан бол, сунгалт хийснээр “нэг удаа” нэвтрэх хүчинтэй зөвшөөрөл болох юм.
- “Дахин нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл (みなし再入国許可)” буюу нэг жилийн дотор Японд буцаж ирэх гэсэн нөхцөлөөр ХШНА-наас ДНЗ-ийг авахгүйгээр зөвхөн гарах хуудасны ар талд тамга даруулан гарж ирсэн тохиолдолд, түүнийг сунгах боломжгүй.
≪Бүрдүүлэх бичиг баримт≫
- ДНЗ бүхий паспорт
- Мэдүүлгийн хуудас 1 хувь (Тус ЭСЯ-ны Консулын албанаас авна уу)
- Гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэх (在留カード(旧外国人登録証)) эх хувь ба хуулбар
- ДНЗ-ийн хүчинтэй хугацаанд Япон руу буцаж амжихгүй болсон шалтгааныг тодорхойлох бичиг баримт
-Өвчин, гэмтлээс шалтгаалсан бол эмчийн тодорхойлолт
-Онгоц саатсан бол агаарын тээврийн компаний гаргасан нислэг саатсан тухай тодорхойлолт
-Бусад шалтгаантай бол мэдүүлэгчийн өргөдөл /загвар чөлөөтэй/