Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дахин сунгах тухай

2022/6/22
 Япон улсын Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний улмаас хүчинтэй хугацаа нь дууссан Оршин суух зөвшөөрөл (OСЗ)-ийг доорх зааврын дагуу сунгах болсныг мэдэгдэж байна. Энэхүү сунгалт нь бүх OСЗ -д хамаарна.

1. 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны  өдрийг дуустал хугацаанд олгогдсон ОСЗ-ийн тухайд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчинтэйд тооцно.
2. 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд олгогдсон ОСЗ-ийн тухайд олгогдсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэйд тооцно.
 
  ОСЗ-тэй иргэд визээ мэдүүлэхдээ хүлээн авагч хувь хүн, байгууллагаас “Тухайн виз мэдүүлэгчийг оршин ОСЗ-ийн дагуу хүлээн авахад татгалзах зүйлгүй” гэсэн тогтсон маягт бүхий албан бичгийг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд энэ нь тухайн ОСЗ-ийг хүчинтэйд тооцох үндэслэл болохыг анхаарна уу.
  Энэхүү албан бичиг нь тухайн иргэн виз мэдүүлэх өдрийн байдлаар ОСЗ гарснаас хойш 3 сар өнгөрсөн тохиолдолд бүрдүүлнэ.
 
  Жич: Уг албан бичгийн маягтыг доорхи холбоосоор орж татаж авна уу.
  https://www.moj.go.jp/isa/content/001343297.doc
  Оршин суух статус (Япон иргэний гэр бүл, Байнгын оршин суугч зэрэг)
 
  https://www.moj.go.jp/isa/content/001343296.doc
  Хөдөлмөр эрхлэх статус (Үндсэн ажилтан, Оюутан зэрэг)