“Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа Тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн арга хэмжээ”-г бүртгэх тухай (2022 он)
2021/10/1
1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2022 онд 50 жилийнхээ ойтойгоо золгож байна. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөж байна. Ийнхүү ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа, арга хэмжээтэй холбоотой ирүүлсэн хүсэлтийг хоёр орны Засгийн газрын зүгээс нягтлан, зөвшөөрвөл “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн арга хэмжээ” (цаашид “Ойн арга хэмжээ” гэх )-гээр бүртгэнэ.
Мөн хоёр орны Ерөнхий сайд нар дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, залуу үеийнхэнийг хамруулан өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр санал нэгдсэн тул хүүхэд, залуучуудын соёлын харилцаа, тэдний оролцоог түлхүү оруулсан үйл ажиллагаа, арга хэмжээг “Япон, Монголын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны арга хэмжээ” гэж давхар бүртгэнэ.
Тавигдах болзол:
Дараах болзлыг хангасан үйл ажиллагаа, арга хэмжээг “Ойн арга хэмжээ”-гээр бүртгэнэ.
“Ойн арга хэмжээ”-гээр бүртгэгдэх давуу талууд:
“Ойн арга хэмжээ”-нд бүртгэгдсэн хүсэлт гаргагчид дараах давуу тал олгогдоно.
Бүрдүүлэх бичиг баримт, хүлээн авагчийн хаяг:
Хүсэлт гаргагч хувь хүн болон байгууллага нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн материал хүлээн авагчийн хаяг руу мэйлээр илгээнэ.
Нэг имэйл 10MB хэмжээнд дотор багтаана. Бичиг баримт бүрэн бус, тодорхой бус зүйл гарвал хүсэлт гаргагчтай холбогдож тодруулна.
Жич1: Төрийн байгууллага, Япон сангийн тусламж дэмжлэг болон ивээн тэтгэгчийн зөвшөөрөлтэй арга хэмжээний хувьд тухайн зөвшөөрлийн хуулбар болон ойн арга хэмжээгээр бүртгүүлэх хүсэлт, арга хэмжээний агуулгыг тусгасан холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж өгөхөд болно.
Жич2: Арга хэмжээ дууссаны дараа тайлан (маягтыг татаж авах: word pdf ) болон арга хэмжээний агуулга, үр дүнг харуулсан бусад бичиг баримт, зургийг хавсарган Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ. Мөн тайланг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулж болох тул энэ тухай урьдчилан ярилцаж болно.)
Монгол Улсад арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд:
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, мэдээллийн хэлтэс
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж-10, Улаанбаатар хот (Төв шуудан, хайрцаг-1011)
Утас: +976-11-320777 (дотуур дугаар 124,125)
E-mail: public.diplomacy-section@ul.mofa.go.jp
Япон Улсад арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд:
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Embassy of Mongolia in Japan
Хаяг: 〒150-0047, 21-4 Kamiyama-Cho, Shibuya-ku, Tokyo
Утас: 03-3469-2088
E-mail: tokyo9@mfa.gov.mn、tokyo2@mfa.gov.mn
(CC: japanmongolia50@mofa.go.jp) давхар мэйл заавал илгээнэ.
Анхаарах зүйл: Япон Улсад арга хэмжээ хэрэгжүүлэх бол Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам хариуцах тул анхаарна уу. Мөн имэйл илгээхдээ заавал CC: japanmongolia@mofa.go.jp хаяг руу давхар илгээнэ үү.
Холбоо барих
Тус асуудлаар тодруулах зүйл гарвал дараах хаягаар холбогдоно уу.

Япон Улсын Гадаад хэргийн яамны
Ази, Номхон далайн Хятад, Монголыг хариуцсан 1-р хэлтэс
Утас: 03-3580-3311 (дотуур дугаар 3921, 2427)

- Тус арга хэмжээ нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тухайн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Япон Улс эсвэл Монгол Улсад зохион байгуулагдах; (Жич: Өргөдлийг хүлээн авах хугацаа дууссан болохыг мэдэгдье. Олон хүсэлт, өргөдөл ирүүлсэн Та бүхэнд баярлалаа.)
- Арга хэмжээний агуулгын хувьд хоёр улсын хооронд өрнөж буй олон салбарын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах;
- Үйл ажиллагаа, арга хэмжээний утга санаа, зорилго нь тодорхой бөгөөд хэрэгжих боломж өндөр байх;
- Үйл ажиллагаа, арга хэмжээнд зарцуулагдах бүх зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцсан байх (Төрийн байгууллага, Япон сан, бусад хувийн хэвшлийн сан зэргээс мөнгөн тусламж авахыг зөвшөөрнө);
- Дараах агуулгад хамаарахгүй байх:
- Аливаа шашныг сурталчлах зорилго агуулсан;
- Явцуу үзэл санаа, төрийн суртал ухуулгыг түгээхийг зорьсон;
- Улс төр болон сонгуулийн үйл ажиллагааг сурталчилсан;
- Аливаа байгууллагаар дамжуулан ашиг олох сонирхол бүхий;
- Бусад;
“Ойн арга хэмжээ”-гээр бүртгэгдэх давуу талууд:
“Ойн арга хэмжээ”-нд бүртгэгдсэн хүсэлт гаргагчид дараах давуу тал олгогдоно.
- “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн арга хэмжээ” гэсэн нэршлийг үйл ажиллагаа, арга хэмжээндээ ашиглах,
- Албан ёсны логог олон нийтийн сурталчилгаанд ашиглах,
- Японы ЭСЯ-ны цахим хуудас дахь “Арга хэмжээний хуанли”-д арга хэмжээнийхээ тухай мэдээллийг тавих.
- Тухайн арга хэмжээ төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжсэн бол “Талархлын бичиг”-ийг олгох, (Тус бичиг нь Монгол Улсад зохиогдох арга хэмжээнд Японы ЭСЯ болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны хамтарсан нэрээр, Япон Улсад зохиогдох арга хэмжээнд Япон дах Монголын ЭСЯ-наас олгогдоно.)
- Хүүхэд, залуусын харилцан үйл ажиллагаа, тэдний оролцоог түлхүү оруулсан үйл ажиллагаа, арга хэмжээг “Япон, Монголын хүүхэд, залуучуудын солилцооны арга хэмжээ” хэмээн давхар бүртгэнэ.
Бүрдүүлэх бичиг баримт, хүлээн авагчийн хаяг:
Хүсэлт гаргагч хувь хүн болон байгууллага нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн материал хүлээн авагчийн хаяг руу мэйлээр илгээнэ.
Нэг имэйл 10MB хэмжээнд дотор багтаана. Бичиг баримт бүрэн бус, тодорхой бус зүйл гарвал хүсэлт гаргагчтай холбогдож тодруулна.
- Бүрдүүлэх бичиг баримт:
- Арга хэмжээний төлөвлөгөө /Бичих загвар чөлөөтэй./
- Зохион байгуулагч талын танилцуулга
Жич1: Төрийн байгууллага, Япон сангийн тусламж дэмжлэг болон ивээн тэтгэгчийн зөвшөөрөлтэй арга хэмжээний хувьд тухайн зөвшөөрлийн хуулбар болон ойн арга хэмжээгээр бүртгүүлэх хүсэлт, арга хэмжээний агуулгыг тусгасан холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж өгөхөд болно.
Жич2: Арга хэмжээ дууссаны дараа тайлан (маягтыг татаж авах: word pdf ) болон арга хэмжээний агуулга, үр дүнг харуулсан бусад бичиг баримт, зургийг хавсарган Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ. Мөн тайланг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулж болох тул энэ тухай урьдчилан ярилцаж болно.)
- Материалын хүсэлт хүлээн авах хаяг:
Монгол Улсад арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд:
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, мэдээллийн хэлтэс
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж-10, Улаанбаатар хот (Төв шуудан, хайрцаг-1011)
Утас: +976-11-320777 (дотуур дугаар 124,125)
E-mail: public.diplomacy-section@ul.mofa.go.jp
Япон Улсад арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд:
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Embassy of Mongolia in Japan
Хаяг: 〒150-0047, 21-4 Kamiyama-Cho, Shibuya-ku, Tokyo
Утас: 03-3469-2088
E-mail: tokyo9@mfa.gov.mn、tokyo2@mfa.gov.mn
(CC: japanmongolia50@mofa.go.jp) давхар мэйл заавал илгээнэ.
Анхаарах зүйл: Япон Улсад арга хэмжээ хэрэгжүүлэх бол Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам хариуцах тул анхаарна уу. Мөн имэйл илгээхдээ заавал CC: japanmongolia@mofa.go.jp хаяг руу давхар илгээнэ үү.
- Хүсэлт гаргахад анхаарах зүйлс:
- Хүсэлтийг нягтлах, сонгох явцын талаарх асуулт, лавлагаанд хариулах боломжгүй;
- Ойн арга хэмжээгээр бүртгэгдсэн арга хэмжээтэй холбоотой бүх хариуцлагыг зохион байгуулагч тал хүлээх бөгөөд бүртгэж, зөвшөөрөл олгосон байгууллага хариуцлахгүй;
- Арга хэмжээний агуулга, хөтөлбөрт өөрчлөлт орсон тохиолдолд түүнийг бичгээр яаралтай мэдэгдэх;
- Арга хэмжээний агуулга нь тавигдах болзлыг хангаагүй болох нь илэрсэн тохиолдолд ойн арга хэмжээгээр бүртгэгдсэн байсан ч бүртгэлээс хасахыг урьдчилан анхаарах;
- Ойн арга хэмжээгээр бүртгэх нь “санхүүгийн тусламж үзүүлэх” гэсэн утгыг илэрхийлэхгүй;
- Арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа нэг сарын өмнө хүсэлтээ гаргах;
- ЭСЯ-ны нэрийг арга хэмжээний дэмжигч байгууллага болгон оруулах хүсэлтэй бол тусгайлан хүсэлт гаргах тул эндээс харж танилцана уу.