Элчин сайдын яамны нэрийг ашиглах хүсэлт гаргах журам
Аливаа байгууллагын зүгээс зохион байгуулах үйл ажиллагаандаа дэмжигч байгууллага нэрээр Япон улсын Элчин сайдын яамны нэрийг ашиглах хүсэлтэй бол доорх санамж болзолтой сайтар танилцсаны үндсэн дээр тус яаманд өргөдөл гарган хүсэлт тавина уу.
Нэр ашиглах хүсэлт гаргаж буй тухайн үйл ажиллагааны агуулга зэргээс шалтгаалан зөвшөөрөл өгөхгүй байх ч тохиолдол байдаг болохыг зөвөөр ойлгоно уу.
1. Өргөдөл хүлээж авах хугацаа
Тус яамны нэрийг ашиглаж эхлэх (танилцуулга хэвлэх, вэбсайтаар сурталчилж эхлэх зэргийг хамааруулна) хугацаанаасаа 45 хоногийн өмнө өргөдөл гаргана. Хугацаа тулгаж өргөдөл гаргасан болон холбогдох материал бүрэн бус тохиолдолд зөвшөөрөл өгөхгүй болохыг анхаарна уу.
※ Зөвхөн тус яамнаас албан ёсоор зөвшөөрөл өгсөн тохиолдолд танилцуулга хэвлэхдээ, эсвэл вэбсайтаар сурталчилгаа цацахдаа Японы Элчин сайдын яамны нэрийг ашиглах боломжтой. Албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй байхад тус яамны нэрийг аливаа хэлбэрийн сурталчилгаандаа оруулахыг зөвшөөрөхгүй.
2. Бүрдүүлэх шаардлагатай материал
(1) Япон улсын Элчин сайдын яамны нэрийг ашиглах зөвшөөрөл хүсэн өргөдөл болон амлалт бичиг /татаж авах/
Өргөдөл бичихдээ анхаарах зүйл:
• Өргөдлийн маягтын 4-т дурдсан анхаарах зүйлсийг сайтар ойлгосны үндсэн дээр өргөдөл бичнэ.
• "Төлөөлөгч" гэсэн хэсэгт тухайн арга хэмжээг зохион байгуулах ажлыг хариуцсан хүнийг бус, арга хэмжээг санаачлан зохион байгуулж буй байгууллага эсвэл нэр ашиглах хүсэлт гаргагч байгууллагыг төлөөлж буй хүний мэдээллийг бичнэ.
• Материалуудад мэдээллээ үнэн зөв, бүрэн бөглөсний дараа хүсэлт гаргагч байгууллагын тамгыг заавал дарна.
• Өргөдлийн маягтын 3-ыг бөглөхдөө "Япон улсын Элчин сайдын яамны нэрийг дэмжигч байгууллага нэрээр ашиглах" гэж бичнэ.
(2) Зохион байгуулалтын тухай мэдээлэл оруулах маягт /татаж авах/
Анхаарах зүйл: Бүх нүдийг заавал бөглөнө.
• Маягтын 8-ыг бөглөхдөө тус яамны нэрийг ашиглаж эхлэх (танилцуулга хэвлэх, вэбсайтаар сурталчилж эхлэх зэргийг хамааруулна) огноог бичнэ.
• Маягтын 10-ыг бөглөхдөө, өмнө нь нэр ашиглан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл өгсөн тус яамны бичгийн баруун дээд буланд байгаа дугаарыг бичнэ. Хэрэв өмнө нь тус яамны нэрийг ашигласан арга хэмжээгээ 2015 оны 7 дугаар сараас өмнө зохион байгуулсан бол дээрх дугаарын оронд өмнө нь зохион байгуулсан арга хэмжээнийхээ нэрийг бичнэ.
(3) Төсвийн тухай мэдээлэл /татаж авах/
• Маягтад ойлгомжгүй зүйл байвал бөглөх зааврыг үзнэ үү.
• Хэд хэдэн байгууллага, хамтран ажиллагч талаас мөнгөн дэмжлэг авах тохиолдолд тэдгээр байгууллагуудын нэр болон дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргах юм уу төсвийн бичигтээ оруулах.
(4) Арга хэмжээний агуулгын тухай мэдээлэл
• Арга хэмжээний нарийвчилсан хөтөлбөрөөс гадна хэрэв үзэсгэлэн бол түүнд тавих бүтээгдэхүүнүүдийн жагсаалт, кино эсвэл жүжиг зэрэг бол түүний агуулгыг танилцуулсан танилцуулга, олон нийтийг оролцуулсан уралдаан тэмцээн бол оролцогчдыг бүртгэх журам зэргээ хавсаргана.
• Хэрэв тус арга хэмжээний үеэр хоол хүнсний зүйл тараах бол эрүүл ахуй, ариун цэврийн холбогдох арга хэмжээг авсан болохыг нотлох бичиг, хэрвээ спортын арга хэмжээ бол ослоос урьдчилан сэргийлэх, авран туслах болон нөхөн олговортой /даатгал зэрэг/ холбоотой бэлтгэлийг хангасан болохыг нотлох бичгийг хавсаргана.
(5) Зохион байгуулагч болон хүсэлт гаргагч байгууллагын тухай мэдээлэл
(2) Байгууллагын үйл ажиллагааны үндсэн дүрэм
(3) Байгууллагын товч түүх, өнөөг хүртэл явуулсан үйл ажиллагааны тойм болон агуулга
(4) Зохион байгуулагч болон хүсэлт гаргач байгууллагууд өөр байх тохиолдолд тэдгээр байгууллагууд хоорондын харилцаа, хамаарлын тухай танилцуулсан бичиг
3. Дараах арга хэмжээ, үйл ажиллагаа болон нөхцөл байдалд тус яамны нэрийг ашиглах зөвшөөрөл олгохгүй:
• Нийтийн ёс суртахуун, хэм хэмжээнд харшилсан агуулгатай• Ашгийн зорилготой, олон нийтэд ашиг хүртээмж багатай
• Улс төрийн болон шашны, мөн эдгээртэй ижил төстэй байгууллагаас явуулах арга хэмжээ
• Улс төрийн болон шашны хүчин зүйлийг илт агуулсан арга хэмжээ
• Зохион байгуулсанаар тодорхой байгууллага, хуулийн этгээдийн эрх ашигтай холбоотой асуудал үүсэх магадлалтайЗохион байгуулагч байгууллагын чадавх хангалттай эсэх нь эргэлзээтэй
• Япон улс эсвэл бусад гадаад орныг танилцуулах, мөн олон улсын харилцаа болон Япон улсын гадаад харилцаанд эерэг хувь нэмэр оруулах нь нотлогдоогүй
• Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус яамны нэрийг ашиглан арга хэмжээ зохион байгуулахдаа чанд мөрдөхөө амласан нөхцөл болзлоо мөрдөөгүй болох нь тогтоогдсон байгууллагын арга хэмжээ (Япон улсын ЭСЯ-ны нэрийг ашиглах зөвшөөрөл хүсэх өргөдөл болон амлалт бичгийн 4-ийг үзнэ үү)
• Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус яамны нэрийг зүй бусаар ашигласан, хуурамчаар ашигласан болох нь тогтоогдсон байгууллагын арга хэмжээ
• Дипломат харилцааны хувьд зохисгүй бусад арга хэмжээ
4. Арга хэмжээг зохион байгуулсны дараах тайлангийн тухай
※ Нөхцөл байдлын улмаас эцсийн тайланг заасан хугацаанд ирүүлэх боломжгүй тохиолдолд тэр шалтгаанаа тайлбарласан бичиг болон явцын тайланг заавал ирүүлнэ. Мөн үүнийхээ дараа эцсийн тайлангаа заавал ирүүлэх ёстой.
(1) Тайлангийн маягт /татаж авах/
(2) Төсөв, орлого зарлагын мэдээлэл
(3) Арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдээлэл
(4) Нэр ашиглан хэвлэсэн товхимол, постер, тараах материал зэрэг (Вэбсайтад мэдээлэл байршуулсан бол тухайн мэдээлэл бүхий хуудсаа хэвлэж ирүүлэх)
5. Өргөдөл болон асуулт хүлээж авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот 14210, Элчингийн гудамж,Япон улсын Элчин сайдын яамны
Соёл, мэдээллийн хэлтэс
Утас: +976-11-320777
Факс:+976-11-313332
И-мэйл: public.diplomacy-section@ul.mofa.go.jp