Бизнесийн зорилгоор зорчих болон оршин суух зөвшөөрлөөр урт хугацааны виз мэдүүлэх тухай
2022/2/28
(1)Бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар (3 хүртэл сар) зорчих хүсэлтэй гадаадын иргэд (бизнесийн зорилгоор томилолтоор зорчих иргэд г.м) болон(2)урт хугацааны оршин суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэд (хувийн зардлаар суралцах оюутан, ур чадварын дадлагажигч г.м)-ийг шинээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх болсон.
(1) буюу (2)-т хамрагдах иргэд Япон Улсын хилээр нэвтрэхийн тулд япон талын хүлээн авагч байгууллага (суралцах сургууль, томилолтоор болон ажиллах аж ахуйн нэгж) “Хүлээж авсан тодорхойлолт”(受付済証)-ыг мэдүүлж авах шаардлагатай.
Япон улс руу шинээр зорчих гэж буй иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагатай холбогдон энэхүү “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証)-ыг авна уу. “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証)-ын талаар эндээс харна уу.
Жич: Тус ЭСЯ-наас “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証)-ыг олгодоггүй болохыг анхаарна уу. “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証)-гүй оюутан сурагч болон ур чадварын дадлагажигчдад виз олгох боломжгүй болно.
Тус ЭСЯ доорхи ангилал бүхий иргэд 2 дугаар сарын 28-ний өдрийн үдээс хойшоос эхлэн визний мэдүүлгийн цагийг утсаар олгож эхлэх болно. Виз мэдүүлэхэд шаардлагатай материалаа бүрдүүлсний дараа Виз мэдүүлэх урьдчилсан захиалгаа өгнө үү(Тусгай утасны дугаар: 976-11-330085).Виз мэдүүлэх цаг аваагүй тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авахгүй болно.
Мөн тус ЭСЯ-нд 2020 оны 4-р сарын 2-ны өдрийг хүртэл олгогдсон виз (олон удаагийн нэвтрэх эрх бүхий виз г.м)-ийг хүчингүйд тооцсон хэвээр байгаа болно. Түүнчлэн дээрх журмын дагуу шинээр виз олгогдсон тохиолдолд, өмнө авсан виз хүчингүй болно. Өөрийн визний талаар ойлгомжгүй зүйл байгаа бол тус ЭСЯ-нд хандана уу.
Шинээр виз авсны дараа Хилийн хяналт шалгалтын дэглэм болон Хорио цээрийн нэмэлт арга хэмжээг даган мөрдөх нөхцөлтэйгөөр Япон Улсын хилээр нэвтрэх шаардлагатай.
I Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй бүх хүмүүс
Мөн ур чадварын дадлагажигч болон оюутны виз мэдүүлэгчид 2 төрлийн "Баталгаажуулах бичиг" хавсарган өгөх шаардлагатай болохыг анхаарна уу.
II Бизнесийн Бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн виз
(1)Доорх линк-с бүрдүүлэх материалаа харна уу.
а: БИЗНЕСИЙН зорилгоор зорчих (Бизнесийн уулзалт хийх, хурал зөвлөгөөнд оролцох, гэрээ хэлцэл хийх гэх мэт)
б:БИЗНЕСИЙН зорилгоор зорчих (Хуучин автомашин, сэлбэг, бараа бүтээгдэхүүн импортлох зорилгоор зорчих)
(2)(1)-д заасан бичиг дээр нэмж наас “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証)шаардлагатай.
Японы хүлээн авагч байгууллага мэдүүлж авна. Дэдгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
III Анхаарах зүйл (Заавал уншиж танилцана уу)
・Визийн мэдүүлэг өгөх цагийг +976-11-330085 утас руу(Да-Ба, 14:30-17:00) холбогдож товлоно. Бичиг баримтаа гүйцэд бүрдүүлсний дараа виз мэдүүлэх урьдчилсан цагаа авна. Хэрвээ урьдчилан цаг товлоогүй тохиолдолд виз мэдүүлэх боломжгүй.
・Визний материал дутуу, хангалтгүй мөн дутуу бөглөсөн тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авахгүй.
・Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт материал шаардах, ярилцлага хийх тохиолдол бий бөгөөд үүнийг хангаагүй тохиолдолд визийг шийдвэрлэх боломжгүй.
・Татгалзсан хариу гарсан тохиолдолд ЭСЯ тодорхой тайлбар хийхгүй.
・Япон Улсад нэвтрэхдээ Хилийн хяналт шалгалтын дэглэм болон Хорио цээрийн нэмэлт арга хэмжээг даган мөрдөх шаардлагатай.
・Нэн яаралтай болон хүмүүнлэгийн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдлууд болон Байнгын оршин суугч (元永住者)статус оршин сууж байгаад хугацаандаа буцаж чадаагүй иргэдийн тухайд бусад бичиг баримт шаардлагатай тул утсаар холбогдож лавлана уу.
IV Холбоо барих утас
Японы Элчин сайдын яамын утас: (+976-11) 320777
Консулын хэлтсийн дотуур утас : 113、118
Жич: Элчин сайдын яамны хуваарьт амралтын өдрүүдэд ажиллахгүй.
※ "Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дахин сунгах тухай"
Мөн виз мэдүүлэхэд Япон талын хүлээн авагч байгууллага болон хувь хүн “Оршин суух зөвшөөрөл олгох үеийн үйл ажиллагааны агуулгатай адил тул үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой” гэсэн хүлээн авагч байгууллагын тогтсон маягт бүхий Албан бичиг(申立書)гаргаж өгснөөр ОСЗ-ийг хүчинтэй гэж үзэх нөхцөл болно гэдгийг анхаарна уу.
Энэхүү Албан бичиг(申立書)нь Оршин суух зөвшөөрөл гарсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол виз мэдүүлэх үед шаардлагатай болохыг анхаарна уу.

- “Оюутан”, , ”ур чадварын дадлагажигч”(技能実習生), ”Технологи-Хүмүүнлэг-Олон улс буюу Үндсэн ажилтан”(技術・人文・国際業務), ”Тусгай ур чадварын ажилтан”(特定技能), “Гэр бүл”(家族滞在) зэрэг Оршин суух зөвшөөрлийн хуудас бүхий бүх иргэд
1 | Мэдүүлэгч | Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байх) |
Эх хувь |
2 | Визний өргөдлийн маягт. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай. | Эх хувь | |
3 | Урт хугацааны оршин суух зөвшөөрөл (※ “Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааны тухай”–г харна уу) |
Эх хувь болон хуулбар (Ар өвөргүй) ※Шуудангийн нөхцөл зэрэг шалтгаанаар эх хувь ирж амжаагүй бол хуулбарыг (2 хувь) авч ирэх боломжтой. |
|
4-1 | Японы хүлээн авагч байгууллагаас бэлдэх | “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証)-ыг Японы хүлээн авагч байгууллага мэдүүлж хүлээж авна. Дэлгэрэнгүй мэдээлэл эндээс авна уу | Эх хувь эсвэл хуулбар ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар 2 хувь авч ирэх. |
4-2 | Оршин суух зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн “Оршин суух зөвшөөрөл олгох үеийн үйл ажиллагааны агуулгатай адил тул хүлээн авахад татгалзах зүйлгүй” хэмээсэн хүлээн авагч байгууллагын Албан бичиг(申立書) | Эх хувь эсвэл хуулбар ※Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд уг бичиг шаардлагагүй. |
Мөн ур чадварын дадлагажигч болон оюутны виз мэдүүлэгчид 2 төрлийн "Баталгаажуулах бичиг" хавсарган өгөх шаардлагатай болохыг анхаарна уу.
- “Гэр бүл (Dependent)”(“Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証))-ыг авахад хүндрэлтэй тохиолдолд
1 | Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байх) | Эх хувь |
2 | Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай | Эх хувь |
3 | Урт хугацааны оршин суух зөвшөөрөл (※ “Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааны тухай”–г харах) |
Эх хувь болон хуулбар ※ Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх. |
4 | Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ болон тэдгээрийн япон хэлний орчуулга | Эх хувь болон 1 хувь хуулбар ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбарыг 2 хувь авч ирэх. |
5 | Ойрын хугацаанд зайлшгүй явах шалтгаанаа тайлбарласан өргөдлийг япон хэлний орчуулгын хамт | 1 хувь |
6 | Япон дахь гэр бүлийн гишүүн(本体者)-ий ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт | 1 хувь |
7 | Дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон Дансны сүүлийн 6 сарын хугацааны дэлгэрэнгүй хуулга | 1 хувь |
8 | Японд Улсад оршин суугаа гэр бүлийн гишүүн(本体者)-ий оршин суух үнэмлэхийн 2 талын хуулбар 1 хувь | 1 хувь |
9 | Японд Улсад оршин суугаа гэр бүлийн гишүүн(本体者)-ий хаягийн тодорхойлолт | 1 хувь |
10 | Японы хилээр орсны дараах төлөвлөгөө | 1 хувь |
11 | Гэр бүлийг хүлээн авах зөвшөөрөл (Японд Улсад оршин суугаа гэр бүлийн гишүүн(本体者)оюутан бол Их сургууль зэрэг боловсролын байгууллагаас гаргана) |
1 хувь |
12 | Ямар нэгэн тэтгэлэгтэй сурч байгаа бол түүнийгээ нотлох бичиг баримт (Японд улсад оршин суугаа гэр бүлийн гишүүн(本体者)оюутан бол Их сургууль зэрэг боловсролын байгууллагаас гаргана) | 1 хувь |
13 | Хүлээн авагч байгууллагын албан бичиг Оршин суух зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн “Оршин суух зөвшөөрөл олгох үеийн үйл ажиллагааны агуулгатай адил тул хүлээн авахад татгалзах зүйлгүй” хэмээсэн хүлээн авагч байгууллагын Албан бичиг(申立書) |
Эх хувь эсвэл хуулбар ※Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд уг бичиг шаардлагагүй. |
- Япон иргэний гэр бүл (Spouse, child of Japanese ) Байнгын оршин суугч (Permanent resident буюу「永住者の配偶者等」) болон Урт хугацааны оршин суугч (Long term resident буюу「定住者」
1 | Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.) | Эх хувь |
2 | Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай | Эх хувь |
3 | Урт хугацааны оршин суух зөвшөөрөл (※ “Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааны тухай”–г харах) |
Эх хувь болон хуулбар ※Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх. |
4-1 | Гэрлэлтийн гэрчилгээ, Төрсний гэрчилгээ тэдгээрийн япон хэлний орчуулгын хамт | эх хувь болон 1 хувь хуулбар |
4-2 | Ургийн бичиг (авсан өдрөөс хойш 6 сарын доторх) | 1 хувь (Япон иргэний гэр бүл) |
5 | Японы хилээр орсны дараах төлөвлөгөө | 1 хувь |
6 | Хүлээн авагч байгууллагын албан бичиг Оршин суух зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн “Оршин суух зөвшөөрөл олгох үеийн үйл ажиллагааны агуулгатай адил тул хүлээн авахад татгалзах зүйлгүй” хэмээсэн хүлээн авагч байгууллагын Албан бичиг(申立書) |
Эх хувь болон хуулбар ※Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд уг бичиг шаардлагагүй. |
II Бизнесийн Бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн виз
(1)Доорх линк-с бүрдүүлэх материалаа харна уу.
а: БИЗНЕСИЙН зорилгоор зорчих (Бизнесийн уулзалт хийх, хурал зөвлөгөөнд оролцох, гэрээ хэлцэл хийх гэх мэт)
б:БИЗНЕСИЙН зорилгоор зорчих (Хуучин автомашин, сэлбэг, бараа бүтээгдэхүүн импортлох зорилгоор зорчих)
(2)(1)-д заасан бичиг дээр нэмж наас “Хүлээж авсан тодорхойлолт” (受付済証)шаардлагатай.
Японы хүлээн авагч байгууллага мэдүүлж авна. Дэдгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
III Анхаарах зүйл (Заавал уншиж танилцана уу)
・Визийн мэдүүлэг өгөх цагийг +976-11-330085 утас руу(Да-Ба, 14:30-17:00) холбогдож товлоно. Бичиг баримтаа гүйцэд бүрдүүлсний дараа виз мэдүүлэх урьдчилсан цагаа авна. Хэрвээ урьдчилан цаг товлоогүй тохиолдолд виз мэдүүлэх боломжгүй.
・Визний материал дутуу, хангалтгүй мөн дутуу бөглөсөн тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авахгүй.
・Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт материал шаардах, ярилцлага хийх тохиолдол бий бөгөөд үүнийг хангаагүй тохиолдолд визийг шийдвэрлэх боломжгүй.
・Татгалзсан хариу гарсан тохиолдолд ЭСЯ тодорхой тайлбар хийхгүй.
・Япон Улсад нэвтрэхдээ Хилийн хяналт шалгалтын дэглэм болон Хорио цээрийн нэмэлт арга хэмжээг даган мөрдөх шаардлагатай.
・Нэн яаралтай болон хүмүүнлэгийн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдлууд болон Байнгын оршин суугч (元永住者)статус оршин сууж байгаад хугацаандаа буцаж чадаагүй иргэдийн тухайд бусад бичиг баримт шаардлагатай тул утсаар холбогдож лавлана уу.
IV Холбоо барих утас
Японы Элчин сайдын яамын утас: (+976-11) 320777
Консулын хэлтсийн дотуур утас : 113、118
Элчин сайдын яамны цагийн хуваарь | Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 |
Консулын цагийн хуваарь | Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 |
Визний мэдүүлэг хүлээн авах цаг | Даваа~Баасан 9:00~12:00 |
Паспорт буцаан олгох цаг | Даваа~Баасан 14:30~16:30 ※Энэ цагт зөвхөн паспорт буцаан олгоно. |