Богино хугацааны нэг болон хоёр удаа нэвтрэх эрхтэй визийн мэдүүлэг

2025/4/1
(Гадаад паспорт эзэмшигч Монгол Улсын иргэн)

Тус Элчин сайдын яам нь визийг шалган шийдвэрлэх явцад нэмэлт материал гаргуулах, Консулын ярилц лагад дуудах тохиолдол гардаг. Виз мэдүүлэгчийн зүгээс эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд виз мэдүүлгийг цуцлах эсвэл татгалзана. Мөн виз мэдүүлгийн материалыг хуурамчаар үйлдсэн бол хатуу арга хэмжээ авах бөгөөд виз олгохоос татгалзана.
 
 Гадаад паспорт бүхий эх орондоо байнгын оршин суугч Монгол Улсын иргэн. Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих, бизнес, богино хугацааны аяллын зорилгоор Япон Улсад зорчих нэг удаагийн виз (15, 30, 90 хоног) мэдүүлэхэд виз мэдүүлгийн журамтай сайтар танилцаж дараах материалыг бүрдүүлнэ. Богино хугацааны визээр Япон Улсад зорчихдоо ашиг орлого олох арга хэмжээ зохион байгуулах, үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулахыг хатуу хориглоно. 
 
Богино хугацааны нэг удаагийн виз мэдүүлгийн
бүрдүүлэх материалын жагсаалт
  Бизнес Ах дүү төрөл садан найз нөхдийндөө зочлох Аялал(Цахимаар виз мэдүүлж болно)
Зорилго Хурал, бизнес уулзалт,  танилцуулах үйл ажиллагаа, зах зээлийн судалгаа, соёл,спортын солилцоо,  орон нутгийн засаг захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа, богино хугацааны сургалт Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих (эхнэр, нөхөр, өөрийн төрсөн ах дүү, үр хүүхэд, эмээ өвөө болон эхнэр нөхрийн төрсөн ах дүү, үр хүүхэд, эмээ өвөө нар) ойрын танил, найз нөхдийндөө очих
 
Аялал
 
 
Бүрдүүлэх материал
Виз мэдүүлэгч бүрдүүлэх материал
1. Виз мэдүүлгийн хуудас
2. Цээж зураг 1 хувь
3. Паспорт
(Гадаад паспорт эх хувиас гадна виз   мэдүүлэгчийн хувийн мэдээлэл болох зураг, овог нэр, төрсөн огноо, паспортын дугаар гэх мэт мэдээлэл бүхий хуудасны өнгөт хуулбарыг хавсаргах.)
4. Нислэгийн тийз захиалгын хуудас
5. Зочид буудлын захиалгын хуудас
6.Санхүүгийн чадамж нотлох бичиг баримт 
7.Ажлын газрын тодорхойлолт, бизнес эрхлэлтийг нотлох бичиг баримт. Оюутан,сурагч бол сургуулийн тодорхойлолт
8. НДШ төлөлтийн лавлагаа
9. Итгэмжлэх
(18 хүртэлх насны хүүхэд )
1. Виз мэдүүлгийн хуудас
2. Цээж зураг 1 хувь
3. Паспорт
(Гадаад паспорт эх хувиас гадна паспорт эзэмшигчийн үндсэн  мэдээллийг агуулсан хуудасны хуулбарыг хавсаргах.)
4. Нислэгийн тийз захиалгын хуудас
5. Зочид буудлын захиалгын хуудас
6. Санхүүгийн чадамж нотлох бичиг баримт
7. Ажлын газрын тодорхойлолт, бизнес эрхэлж байгаа бол бизнесийн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт. Оюутан, болон сурагч бол сургуулийн тодорхойлолт
8. НДШ төлөлтийн лавлагаа
9. Ах дүү төрөл садан найз нөхдийн хамаарлыг батлах бичиг баримт.
10. Итгэмжлэх
(18 хүртэлх насны хүүхэд )
 
1. Виз мэдүүлгийн хуудас
2. Өнгөт цээж зураг 1 хувь
3. Паспорт
1) Цахим виз: Виз   мэдүүлэгчийн хувийн мэдээлэл болох зураг, овог нэр, төрсөн огноо, паспортын дугаар гэх мэт мэдээлэл бүхий хуудасны өнгөт хуулбарыг хавсаргах.)
2) Виз  мэдүүлгийн төвд өөрийн биеэр очиж мэдүүлэх: Гадаад паспорт эх хувь  
4. Аяллын хөтөлбөр
5. Нислэгийн тийз захиалгын хуудас
6. Зочид буудлын захиалгын хуудас
7.Санхүүгийн чадамжаа батлах материал 
8. Ажлын газрын тодорхойлолт, бизнес эрхэлж байгаа бол бизнесийн  үйл ажиллагааг тодорхойлсон  бичиг баримт.  Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт
9. НДШ төлөлтийн лавлагаа
10. Итгэмжлэх
(18 хүртэлх насны хүүхэд )
  
 
Япон талаас бүрдүүлэх материал
1. Урилга
2. Ажлын хөтөлбөрийн загвар
3. Виз мэдүүлэгчдийн нэрсийн жагсаалт
1. Урилга
2. Аяллын хөтөлбөрийн загвар
3. Виз мэдүүлэгчдийн нэрсийн жагсаалт
4. Уригчийн оршин суух статус болон оршин суух хугацааг тусгасан бичиг баримт болох гэрийн  хаягийн  тодорхойлолт болон  оршин суух үнэмлэхний хуулбар (ар өвөргүй) -ыг өгнө. Мөн уригч нь гадаадын иргэн бөгөөд зардлыг хариуцахгүй байсан ч гэрийн  хаягийн  тодорхойлолт болон  оршин суух үнэмлэхний хуулбар (ар өвөргүй)-ыг өгнө 
Япон талаас (Уригч байгууллага зэрэг) зардал даах тохиолдолд бүрдүүлэх материал
1. Батлан даалтын бичиг
2. Япон талын уригч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа мөн Компанийн өнөөгийн байдлын бүх мэдээллийн баримт бичиг
1. Батлан даалтын бичиг
2. Батлан даагчийн доорх бүх бичиг баримт
 1) Ажлын газрын тодорхойлолт
 2) Санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт
 3) Гэрийн хаягийн тодорхойлолт
 4) Оршин суух үнэмлэхийн хуулбар (Гадаадын иргэн)
 
Жич: Тус Элчин сайдын яам нь зөвхөн монгол, англи, япон хэл дээр бүрдүүлсэн виз мэдүүлгийн материалыг хүлээж авна. Эдгээрээс бусад хэл дээрх материалыг өгөх бол англи эсвэл япон хэлний орчуулгыг заавал хавсаргана. E-Mongolia системээс авах НДШ төлөлт , Төрсний бүртгэлийн болон гэрлэлтийн лавлагаа зэргийг англи хэл дээр гаргуулан өгнө үү.
 
Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал болон анхаарах зүйлс
 
1.Виз мэдүүлгийн хуудас

Анхааруулга 1
Виз мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөх. Бөглөх шаардлагагүй хэсэгт “Байхгүй” гэж тодорхой бичиж тэмдэглэх.
 
Анхааруулга 2
Oюутан эсвэл сурагч, цэцэрлэгийн хүүхдийн тухайд ажлын газрын мэдээлэл бичих хэсэгт сургууль, цэцэрлэгийн нэр, хаяг, утасны дугаарыг бичиж тэмдэглэх. 
 
Анхааруулга 3
Уригч болон батлан даагчийн мэдээлэл оруулах хэсэг
 А. Бизнесийн зорилгоор зорчих богино хугацааны виз мэдүүлэг (толгой компани, салбар компани, худалдааны хамтрагч)-ийн тухайд уригч компани байгууллагын нэр, хаяг, утасны дугаарыг бичих.
 
 Б. Японд байгаа ах дүү, төрөл садан, найз нөхөд болон танилындаа очих бол тэдгээр хүмүүсийн нэр, хаяг, утасны дугаарыг бичих.  
 
 В.Аяллын зорилгоор зорчихдоо ах дүү, төрөл садан, найз нөхөд болон танилындаа байрлах бол тэдгээр хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг бичих. Ойр дотнын танил байхгүй бол “байхгүй” гэж тодорхой бичиж тэмдэглэх.
 
Анхааруулга 4
Гарын үсэг
Виз мэдүүлэгчийн гарын үсэг гэсэн хэсэгт виз мэдүүлэгч өөрийн гарын үсгийг зурна. Гарын үсгийг гадаад паспорт дээр зурсантай адил зурах. Бага насны хүүхдийн тухайд асран хамгаалагч нь төлөөлөн гарын үсэг зурж болно.
 
2.Визийн зураг
Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь өнгөт цээж зураг. Эгц өөдөөс харсан малгайгүй, нүдний шилгүй зураг байх шаардлагатай.

 
3.Гадаад паспорт (эх хувь болон хуулбар)
Анхааруулга 1
Гадаад паспорт эх хувиас гаднавиз мэдүүлэгчийн  хувийн мэдээлэл (Зураг, овог нэр , төрсөн  огноо гэх мэт )-ийг  багтаасан  хуудасны өнгөт хуулбарыг хавсаргах. Цахим виз мэдүүлэг (Зөвхөн аялал)-ийн тухайд эдгээр мэдээллийг багтаасан хуудасны өнгөт хуулбарыг өгнө.
 
Анхааруулга 2
Урьд нь Япон Улсад зорчиж байсан түүхтэй бол визийн хуулбар болон хилээр нэвтэрсэн дардас тавигдсан хуудасны хуулбарыг хавсаргах (богино хугацааны нэг болон хоёр удаагийн виз мэдүүлж байгаа тохиолдолд)
 
Анхааруулга 3
Их долоогийн орнуудад (G7) зорчиж байсан бол визийн хуулбарыг хавсаргах (богино хугацааны нэг болон хоёр удаагийн виз мэдүүлж байгаа тохиолдолд)
 
4.Аяллын хөтөлбөр
Анхааруулга 1
Тус Элчин сайдын яамнаас гаргасан загварын дагуу англи болон япон хэл дээр аяллын хөтөлбөрийг хийж өгнө. Хэрэв монгол хэл дээр гаргасан хөтөлбөр өгөх бол орчуулгын хамт өгнө.
 
Анхааруулга 2
Хөтөлбөрийг аль болох өдөр тус бүрээр дэлгэрэнгүй гаргах тодорхой бичих шаардлагатай. Хөтөлбөрийн агуулга давхцах бол...сарын...өдрөөс...сарын...өдөр хүртэл гэж товчлон бичиж болно.
 
Анхааруулга 3
Нислэгийн дугаар, цаг, нисэх буудлын мэдээлэл оруулах шаардлагатай. Эдгээр мэдээллийг оруулаагүй тохиолдолд нэмэлт мэдээлэл шаардана.
 
Анхааруулга 4
Байрлах зочид буудлын нэр (Төрөл садныдаа байх бол тухайн хүний овог нэр) гэрийн хаяг, утасны дугаарыг заавал бичих. Эдгээр мэдээллийг оруулаагүй тохиолдолд нэмэлт материал авна.
 
Анхааруулга 5
Хоёр удаа нэвтрэх виз мэдүүлж байгаа тохиолдолд тус бүрийн хөтөлбөрийг өгнө.
5.Аяллын зардлыг хариуцах санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт
Анхааруулга 1
Өөрийн нэр дээрх банкны дансны QR кодтой сүүлийн 6 сарын хураангуй хуулгыг өгнө. Хураангуй хуулга өгөх боломжгүй бол 3 сарын дэлгэрэнгүй хуулгыг  өгнө.

Анхааруулга 2
Виз мэдүүлэгч, Японд буй төрөл саднаас өөр хүн аяллын зардлыг хариуцах бол Анхааруулга 1-т заасан бичиг баримт дээр дараах материалыг нэмж бүрдүүлэхийн зэрэгцээ виз мэдүүлэгчтэй хоорондын хамаарлыг батлах бичиг баримт болох төрсний гэрчилгээ, төрөл садны лавлагаа, хамт авхуулсан зураг зэргийг өгнө.
 
Анхааруулга 3
Бизнесийн зорилгоор зорчих бөгөөд замын зардлыг албан байгууллага нь хариуцах бол ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтад нь үйлдэж болно. Мөн зардлыг байгууллагаас хариуцаж буйг тодорхой тусгана. Байгууллагын нэр дээрх дансны QR кодтой сүүлийн 6 сарын хураангуй хуулгыг эсвэл 1 сарын дэлгэрэнгүй хуулга, татварын тодорхойлолтыг өгнө. Зардлыг байгууллагаас хариуцаж байгаа бол хувийн дансны мэдээлэл өгөх шаардлаггүй боловч хөтөлбөрт аялж зугаалах агуулга тусгагдсан бол хувийн дансны мэдээллийг зайлщгүй гаргах шаардлагатай.
 
Анхааруулга 4
Виз мэдүүлэхийн өмнө дансанд их хэмжээний орлого хийсэн бол санхүүгийн чадамжгүйд  тооцно.

6. Ажлын газрын тодорхойлолт, Үйл ажиллагаа эрхэлж буйг тодорхойлох бичиг баримт, сургуулийн тодорхойлолт.


Анхааруулга 1
Ажлын газрын тодорхойлолтыг тухайн компани, байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланк дээр үйлдсэн байна.


  • Ажлын газрын тодорхойлолтод виз мэдүүлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл (ажилласан жил, одоогийн албан тушаал, сарын цалин хөлс)-ийг үнэн зөв бичсэн байх шаардлагатай.
     
    Анхааруулга 3
Сургуулийн тодорхойлолт өгөх бол тухайн сургуулийн нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланк дээр үйлдсэн байна.
Тодорхойлолт гаргасан огноо, дугаар, Овог нэр,суралцаж буй анги, курс зэргийн мэдээллийг үнэн зөв, тодорхой тусгасан байх шаардлагатай.
 
Анхааруулга 4
Виз мэдүүлэгч нь өндөр насны болон халамжийн тэтгэвэр авагч бол  тэтгэврийн дэвтрийн  хуулбар эсвэл лавлагааг өгнө.
 
 Анхааруулга 5
Бизнесийн зорилгоор зорчих бөгөөд томилолтын зардлыг албан байгууллага нь хариуцах бол ажлын газрын тодорхойлолтод Япон Улсад зорчих хугацаа, зорчих зорилго, зардал хариуцах тухай агуулгыг товч тодорхой тусгана. Эсвэл дээр дурдсан мэдээллийг багтаасан албан томилолтын бичгийг тусад нь үйлдэж болно.
(Томилолтын бичгийн загвар : ЯпонМонгол)
 
7. Үйл ажиллагаа эрхэлж байгааг нотлох бичиг баримт
Анхааруулга 1
Виз мэдүүлэгч нь хувийн компанийн захирал, хувиараа бизнес эрхэлдэг ажлын газрын тодорхойлолт гаргах боломжгүй бол эрхэлж буй үйл ажиллагаагаа нотлох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээний хуулбар, ажлын байрны гэрэл зураг зэргийг өгөх шаардлагатай.
 
Анхааруулга 2
Виз мэдүүлэгч нь хувиараа хуучин автомашин, бараа бүтээгдэхүүн импортлогч бөгөөд Анхааруулга 1-д заасан бичиг баримтыг гаргах боломжгүй бол худалдаа, арилжаа эрхэлж буйг батлах QR код бүхий гаалийн лавлагаа, жагсаалт болон импортолсон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг заавал өгөх шаардлагатай.
 
8. Ах дүү, төрөл садан, найз нөхдийн хамаарлыг батлах бичиг баримт
Анхааруулга 1
Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих зорилгоор виз мэдүүлэгчийн уригч тал Япон хүн эсвэл япон хүний эхнэр, нөхөр бол
ургийн бичиг, өрхийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааны аль нэгийг өгнө.
Анхааруулга 2
Төрөл садан бол хоорондын хамаарлыг батлах бичиг баримт (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ)-ын эх хувь болон хуулбар эсвэл лавлагааг өгнө.
 
Анхааруулга 3
Найз нөхдийндөө очих зорилгоор виз мэдүүлж байгаа бол хоорондын хамаарлыг батлах бичиг баримт (хамт авхуулсан гэрэл зургийг тайлбарын хамт, захидал, зурвасын хуулбар)-ыг хавсаргах

 
Жич: Япон талаас бүрдүүлэх бичиг баримт (хуулбар байж болно)

1. Урилга
Анхааруулга 1
Урилгыг ЭСЯ болон Ерөнхий консулын газарт хаяглан (Жишээ нь : Япон Улсын Элчин сайдын яамд, Япон Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст) гаргах.
 
Анхааруулга 2
Япон Улсад зорчих зорилгыг дэлгэрэнгүй тодорхой бичих (Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих зэрэг ерөнхий агуулгаар бус дэлгэрэнгүй байдлаар тодорхой бичих)
 
Анхааруулга 3
Урилга дээр виз мэдүүлэгчийг урьж буй шалтгааныг бичихийн зэрэгцээ компани хооронд байгуулсан худалдааны гэрээ, хурал арга хэмжээтэй холбоотой мэдээлэл, арилжааны бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бичиг баримт зэргийг нэмэлтээр хавсаргаж болно. Хэрэв дээр дурдсан бичиг баримтыг хавсаргах бол Анхааруулга 2-т заасан бичиг баримтыг оруулахгүй байж болох ба дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан тухай тодорхой дурдах шаардлагатай. Уригчийн мэдээлэл гэсэн хэсэгт овог нэр, хаяг, утасны дугаарыг заавал бичнэ.
 
Анхааруулга 4
Виз мэдүүлэгчийн овог нэрийг англиар бичих, виз мэдүүлэгчийн тоо 2 буюу түүнээс дээш бол нэрсийн жагсаалтаар хавсаргах. 

2. Япон талын уригч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа, байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаарх тайлбар
Анхааруулга 1
Уригч тал нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бол Япон талын уригч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа, байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаарх тайлбарын оронд “Кайша Шикихоо” номын холбогдох хуудасны хуулбар байж болно.
 
Анхааруулга 2
Уригч нь хувь хүн бол Япон талын уригч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа, байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаарх тайлбарын оронд ажлын газрын тодорхойлолт өгнө.
 
Анхааруулга 3
Япон талын уригч нь улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй компани байгууллага бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааны оронд байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаарх тайлбарыг өгнө.

3. Аяллын төлөвлөгөө
Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх бичиг баримт нь 4-т заасантай адил байна.

4. Гэрийн хаягийн тодорхойлолт
Анхааруулга
Оршин сууж буй хот дүүргийн захиргаанаас гэрийн хаягийн тодорхойлолтыг (Япон Улсад амьдардаг гадаадын иргэн бол хувийн дугаар, гэрийн хаягийн тодорхойлолтын дугааргүй байж болно) дэлгэрэнгүй байдлаар авсан байх шаардлагатай.

5. Батлан даалтын бичиг
Анхааруулга 1
Батлан даалтын бичигт орсон Японд байх зардал, буцах замын зардал, хууль дүрмийг чандлан сахих агуулгын аль нэг нь ороогүй тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэж үзэхийг анхаарна уу.
 
Анхааруулга 2
Япон Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгөөр оршин сууж буй гадаад улсын иргэн л батлан даагч болох боломжтой.
 
Анхааруулга 3
Эдгээрээс бусад агуулгын тухайд урилгад заасны дагуу бичиж өгнө.

6. Батлан даагч нь зорчих зардал  хариуцахыг батлах бичиг баримт. Дараах 2 бичгийн аль нэгийг бүрдүүлж  өгнө.
 1) Сүүлийн үеийн (өмнөх оны, өмнөх оныхыг гаргах боломжгүй бол түүний өмнөх оны ) нийт орлогыг батлах дараах бичиг баримтын аль нэгийг өгөх.
 Үүнд:
 А.Татвар төлөлтийн тодорхойлолт: Оршин сууж буй хот дүүргийн захиргаанаас авах.
 Б.Төлбөл зохих татварын тодорхойлолт: Оршин сууж буй хот дүүргийн захиргаанаас авах.
 2) Дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт

7. Гэрийн хаягийн тодорхойлолт
Анхааруулга
Оршин сууж буй хот дүүргийн захиргаанаас гэрийн хаягийн тодорхойлолт (өрхийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх, Япон Улсад амьдардаг гадаадын иргэн бол хувийн дугаар, гэрийн хаягийн тодорхойлолтын дугааргүй байж болно)

8. Гадаад иргэний оршин суух үнэмлэх
Анхааруулга 1
Батлан даагч нь Япон Улсад амьдардаг гадаадын иргэн бол гадаад иргэний оршин суух үнэмлэхийн хуулбар (ар өвөргүй)-ыг гаргаж өгнө.
 
Анхааруулга 2
Виз мэдүүлэгчийн Япон Улсад байх хугацаа батлан даагчийн оршин суух хугацаанаас урт байвал батлан даагч гэж үзэхгүй. . Ийм нөхцөлд оршин суух үнэмлэхийн сунгалт хийлгэж байгааг батлах баримтыг хавсаргана.
 

9. Богино хугацааны бизнесийн зорилгоор зорчиход уригч байгууллагын бүрдүүлэх бичиг баримт
 1) Уригч байгууллага гэж хуулийн этгээд, байгууллага, улсын болон орон нутгийн олон нийтийн байгууллагыг хэлнэ. Гэвч  
   Их, дээд сургуулийн хамтын ажиллагааны зорилгоор профессорын нэрээр урилга гаргахыг хүлээн зөвшөөрнө.
 2) Бүртгэлтэй хуулийн этгээдийн тухайд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хэвлэгдсэнээс хойш 3 сарын хугацаанд
хүчинтэй)-ыг өгөх, улсын болон орон нутгийн олон нийтийн байгууллагыг тухайд шаардахгүй. Японы хөрөнгийн биржидбүртгэлтэй компани бол сүүлийн үед хэвлэгдсэн “Кайша Шикихоо” номд тухайн компаний нэр орсон хуудасны хуулбарыг өгч болно.
 3) Улсын бүртгэлд хараахан бүртгүүлээгүй  компани байгууллага бол  байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаарх тайлбарыг өгнө.
 4) Уригч нь хувь хүн бол ажлын газрын тодорхойлолт өгнө.