Япон улс тусгай ур чадвартай ажилтан хайж байна
日本語
English
Filipino
ភាសាខ្មែរ
नेपाली
မြန်မာဘာသာစကား
Монгол хэл
Bahasa Indonesia
Tiếng Việt
ภาษาไทย
简体中文
বাাংলা
O`zbek
اردو
हिंदी
Bahasa Melayu
ພາສາລາວ
Кыргыз тили
Тоҷикӣ
SSW-ийн тогтолцооны талаар
Виз болон "оршин суух статус"
Япон улсад ажиллаж амьдрахыг хүсэж буй гадаадын иргэд Япон улсын Хууль зүйн яамны харьяа Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар /ХШНОСХГ/-аас Япон улсад явуулах үйл ажиллагааны төрлөөс хамааран "оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ"-г урьдчилан авах шаардлагатай. Үүний дараа Гадаад хэргийн яамны харьяа болох дипломат төлөөлөгчийн газраас оршин суух статусын гэрчилгээний дагуу "виз"-ийг олгоно. Гадаадын иргэн Япон улсийн хил дээр оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ болон визийг шалгуулж, ХШНОСХГ-ын зүгээс аль нэгэн "оршин суух статус"-ыг олгоно. Дээрх 2 зүйлийг хариуцан олгох байгууллага нь тусдаа бөгөөд бүрдүүлэх бичиг баримтууд ч өөр хоорондоо ялгаатай. Энд танилцуулж буй SSW нь шинээр бий болгосон оршин суух статусын нэг ангилал юм. SSW оршин суух статуст "I зэрэг" болон "II зэрэг" гэсэн хоёр төрөл байдаг.
SSW-ийн онцлог
18-аас дээш настай, эрүүл чийрэг биетэй, мэргэжлийн сургалтанд нэмж хамрагдахгүйгээр шууд ажиллах мэргэжлийн ур чадвартай гадаадын иргэн SSW статусаар Япон улсад ажиллана.
Мөн, ажлын талбарт эзэмшсэн мэргэжлийн ур чадвараа эх орондоо буцсаны дараа үр өгөөжтэй ашиглан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой "ур чадварын дадлагажигч" хэмээх тусдаа оршин суух статус байдаг бөгөөд, тус статусаар дадлагаа амжилтай дүүргэсэн гадаадын иргэн шалгалтыг өгөхгүйгээр оршин суух статусаа ижил салбарын SSW "I зэрэг" статус болгон өөрчлөх боломжтой. SSW "I зэрэг" болон "II зэрэг" хоорондын гол ялгааг дараах хүснэгтээс харна уу.
Тусгай ур чадвартай ажилтан
SSW "I зэрэг": Тодорхой заасан аж үйлдвэрийн салбарт шууд ажиллах боломжтой мэргэжлийн ур чадвар, эсвэл туршлага шаардсан ажилд орох гадаадын иргэдэд зориулсан оршин суух статус.
SSW "II зэрэг": Тодорхой заасан аж үйлдвэрийн салбарт мэргэжлийн бүр нарийн ур чадвар шаардсан ажилд орох гадаадын иргэдэд зориулсан оршин суух статус.
| Оршин суух хугацаа | SSW "I зэрэг": Сунган шинэчлэх байдлаар нийт 5 хүртэл жил SSW "II зэрэг": Сунган шинэчлэх байдлаар оршин суух хугацааны хязгаар байхгүй |
|---|---|
| Мэргэжлийн ур чадварын төвшин | SSW "I зэрэг": Шалгалтаар тогтооно /Ур чадварын дадлагжигчийн II зэргийг дүүргэсэн гадаадын иргэн шалгалтаас чөлөөлөгдөнө/ SSW "II зэрэг": Шалгалтаар тогтооно. |
| Япон хэлний мэдлэгийн төвшин | SSW "I зэрэг": Ажил, амьдралд шаардлагатай япон хэлний мэдлэгийн төвшинг шалгалтаар тогтооно. /Ур чадварын дадлагажигчийн II зэргийг дүүргэсэн гадаадын иргэн уг шалгалтаас чөлөөлөгдөнө/ SSW "II зэрэг": Сорилоор тогтоох шаардлага байхгүй. |
| Гэр бүлээ авч ирэх | SSW "I зэрэг": Зарчмын хувьд зөвшөөрөхгүй SSW "II зэрэг": Шаардлагыг хангасан тохиолдолд боломжтой (зөвхөн эхнэр/нөхөр, хүүхэд) |
SSW "I зэрэг": Ажил олгогч эсвэл бүртгэлтэй дэмжигч байгууллагын талаас дэмжлэг авах боломжтой
SSW статусаар ажиллах боломжтой салбар болон гүйцэтгэх ажил
SSW статусаар ажиллах боломжтой аж үйлдвэрийн 16 салбар бүрийн гүйцэтгэх ажлыг танилцуулъя.
SSW1 зэрэгт зөвхөн “Асаргаа”, “Авто тээвэр”, “Төмөр зам”, "Ойн аж ахуй", “Мод боловсруулах үйлдвэрлэл” зэрэг салбар хамрагдах болохыг анхаарна уу.
Нийгмийн халамж, эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны харьяа салбарууд
-

АсаргааБиеийн үндсэн асаргаа /үйлчлүүлэгчийн бие сэтгэцэд тохируулан усанд оруулах, хооллох, бие засахад нь туслах г.м./ болон холбогдох бусад дэмжлэг /амралт зугаалга, хөдөлгөөн заслын дасгалд туслах г.м./
-

Барилга байгууламжийн цэвэрлэгээБарилга байгууламжийн доторх цэвэрлэгээ
Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны харьяа салбарууд
-

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ・Металл боловсруулалт
・Цахилгаан, электрон тоног төхөөрөмжийн угсралт
・Металл гадаргууны боловсруулалт
・Цаасан уут, сав баглаа боодол, цаасан хайрцагны үйлдвэрлэл
・Бетон эдлэл үйлдвэрлэл
・RPF түлш үйлдвэрлэл
・Шаазан эдлэлийн үйлдвэрлэл
・Хэвлэх, хавтаслах
・Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл
・Оёдол
Газар, дэд бүтэц, тээврийн яамны харьяа салбарууд
-

Барилга・Газар шорооны ажил
・Архитектур
・Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж -

Хөлөг онгоцны үйлдвэрлэл・Хөлөг онгоцны үйлдвэрлэл
・Хөлөг онгоцны тоног төхөөрөмж
・Хөлөг онгоцны цахилгаан, электрон тоног төхөөрөмж -

Автомашины засвар үйлчилгээАвтомашины өдөр тутмын үзлэг оношлогоо, төлөвлөгөөт засвар үйлчилгээ,техникийн үзлэг болон холбогдох үндсэн засварын ажлууд
-

Агаарын тээвэр-Нисэх буудлын үйлчилгээ /нисэх зурвас дээрх туслах, гар тээш, ачаа зөөх г.м./
-Нисэх онгоцны засвар үйлчилгээ /нисэх онгоц болон доторх эд ангийн үзлэг оношилгоо г.м./ -

Зочид буудал-Ресепшн, -Төлөвлөлт ба зар сурталчилгаа, -Үйлчлүүлэгчтэй харилцах, -Рестораны үйлчилгээ г.м.
-

Автотээвэр・Ачааны машины жолооч
・Таксины жолооч
・Автобусны жолооч -

Төмөр зам・Төмөр замын засвар үйлчилгээ
・Төмөр замын цахилгаан эрчим хүчний байгууламжийн засвар үйлчилгээ
・Галт тэрэгний засвар үйлчилгээ
・Галт тэрэгний үйлдвэрлэл
・Төмөр замын ажилтан (төмөр замын өртөөний ажилтан, галт тэрэгний үйлчлэгч, машинист)
Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны харьяа салбарууд
-

Хөдөө аж ахуй-Газар тариалан /тариалангийн менежмент, ургац хураах, ачих, ангилах г.м./
-Мал аж ахуй /мал тэжээх, мах, махан бүтээгдэхүүнийг ачих, ангилах г.м./ -

Загас агнуурын аж ахуй-Загас агнуурын аж ахуй /хэрэгсэл үйлдвэрлэх, засварлах, далайн амьтан ба ургамлыг эрэх, хэрэгсэл тоног төхөөрөмжийг ажиллуулах, далайн амьтан агнах, далайн ургамал хураах, боловсруулах, хадгалах, эрүүл ахуйн шаардлага ба аюулгүй байдлыг хангах г.м./
-Үржүүлгийн аж ахуй /хэрэгсэл үйлдвэрлэх, засварлах, менежмент хийх, тэжээсэн амьтан барих, өсгөсөн ургамал хураах, боловсруулах, эрүүл ахуйн шаардлага ба аюулгүй байдлыг хангах г.м./ -

Ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл-Ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл /согтууруулах ундаанаас бусад ундаа, хүнс үйлдвэрлэх, боловсруулах, эрүүл ахуйн шаардлага ба аюулгүй байдлыг хангах г.м./
-

Нийтийн хоолны салбар-Нийтийн хоолны салбар /тогооч, үйлчлэгч,менежер/
-

Ойн аж ахуйМод үржүүлэг, мод бэлтгэл гэх мэт
-

Мод боловсруулах үйлдвэрлэлМодон зүсмэл материал болон модон материалын боловсруулалт гэх мэт
Япон улсад ажиллаж буй SSW-ын танилцуулга
Доорх дүрс бичлэг нь 2022 оны 03-р сар хүртэлх байдлыг танилцуулсан бөгөөд 2024 оны 04-р сараас “Эд анги, хэв үйлдвэрлэл”-ийн салбар “Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн салбар болж нэр нь өөрчлөгдсөн.




















