Япон улс тусгай ур чадвартай ажилтан хайж байна

Ерөнхий дараалал

Япон улсад SSW статусаар ажиллах хүртэлх ерөнхий үе шатыг дараах байдлаар танилцуулъя /дараах диаграм нь SSW "I зэрэг"-н тухай тайлбар юм/. Улс орноос хамааран үе шат нь харилцан адилгүй байдаг бөгөөд зарим улс оронд дотоодод материал бүрдүүлэлт хийх шаардлагатай байдгийг анхаарна уу /Монгол улсын хувьд доорх байгууллагад хандана уу/.

Монгол

Холбоо барих газар Монгол улсын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Хаяг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо
Хөдөлмөрийн ордон
Утасны дугаар +976-77121285(Ерөнхий лавлах)/ 70136992(Японы асуудал хариуцсан лавлах)
Факсын дугаар +976-70136990
Имэйл хаяг ssw@hudulmur-halamj.gov.mn
Боломжтой хэл Монгол, япон, англи хэл

*Япон хэл дээр материал илгээх тохиолдолд аль болох Англи орчуулгыг хавсаргах нь зүйтэй.
Юуны өмнө, гадаадын иргэнд тавигдах шаардлагын талаар тайлбарлая. 18 насанд хүрсэн байх. Ур чадварын шалгалт болон япон хэлний шалгалтад тэнцсэн байх /Ур чадварын дадлагажигчийн II зэргийг амжилттай дүүргэсэн гадаадын иргэд шалгалтаас чөлөөлөгдөнө/. SSW статусын I зэргийн хугацааг бүрэн /5 жил/ дүүргэж ажилласан бол дахиж хамаарагдах боломжгүй. Батлан даалтын мөнгө төлөөгүй байх, гэрээнд зөрчлийн торгууль төлөх тухай тусгаагүй байх.
Япон улсад SSW статусаар ажиллах хүртэлх ерөнхий үе шатыг дараах байдлаар танилцуулъя. Японд шинээр ирэхээр төлөвлөж буй гадаадын иргэд нь гадаадад зохион байгуулагдах шалгалт /ур чадвар, япон хэл/-д тэнцсэнийхээ дараа /ур чадварын дадлагажигчийн II зэргийг амжилттай дүүргэсэн гадаадын иргэд шалгалтаас чөлөөлөгдөнө/ ажлын зараар шууд материал өгөх, эсвэл хөдөлмөр зуучлалын хувийн байгууллагаар дамжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулна.
Түүний дараа, оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ авах мэдүүлэг /ажил олгогчийн тал төлөөлөн мэдүүлнэ/ өгч шалгуулсны дараа, Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух хяналтын газрын орон нутгийн салбараас ажил олгогчид оршин суух зөвшөөрлийн гэрчилгээг илгээнэ. Дараа нь, ажил олгогчоос илгээсэн оршин суух зөвшөөрлийн гэрчилгээг өөрийн орон дахь дипломат төлөөлөгчийн газарт өгч, виз мэдүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газар нь материалыг шалгаж, визийг олгоно. Иингэснээр Японд ирж ажиллаж эхлэнэ гэсэн шатлалтай юм.

  • ※1Тодорхой аж үйлдвэрийн салбарын ажлын ангилалд тохирох шалгалт
  • ※2・JFT-Basic /Япон сан/
    эсвэл
    ・JLPT /N4-с дээш/ /Япон сан, Японы олон улсын боловсролыг дэмжих нийгэмлэг/
    зэрэг
  • ※3○18 насанд хүрсэн байх
    ○Ур чадварын шалгалт болон япон хэлний шалгалтад тэнцсэн байх /Ур чадварын дадлагажигчийн II зэргийг амжилттай дүүргэсэн гадаадын иргэд шалгалтаас чөлөөлөгдөнө/
    ○SSW статусын I зэргийн хугацааг бүрэн /5 жил/ дүүргэж ажилласан бол дахиж хамаарагдах боломжгүй.
    ○Батлан даалтын мөнгө төлөөгүй байх, гэрээнд зөрчлийн торгууль төлөх тухай тусгаагүй байх
    ○Өөрөө зардал хариуцах тохиолдолд юуны зардал болохыг тодорхой мэдэж байх
    зэрэг
  • ※4○Ажил олгогчийн талаас өдөр тутмын амьдралын талаарх тайлбар авах
    ○Оршин суух хотын захиргаандаа хаягийн бүртгэл хийлгэх
    ○Цалингийн данс нээлгэх
    ○Амьдрах байр бэлдэх
    зэрэг

Шалгалтын тухай

①Япон хэлний төвшин тогтоох шалгалт /зөвхөн SSW "I зэрэг"/

SSW "I зэрэг" статусын зөвшөөрлийг авахын тулд Япон болон Монгол улсад зохион байгуулагддаг "Япон хэлний суурь мэдлэгийн шалгалт" буюу "JFT-Basic", эсвэл "Япон хэлний төвшин тогтоох шалгалт" буюу "JLPT"-ын 4-р төвшинд тэнцсэн байх шаардлагатай /SSW "II зэрэг"-т шаардагдахгүй/.

*"Асаргаа" салбарын тухайд, "Асаргааны тусгай ур чадварын үнэлгээний шалгалт"-д ч тэнцсэн байх шаардлагатай.

②Ур чадварын шалгалт

SSW статусын зөвшөөрлийг авахын тулд Япон болон Монгол улсад зохион байгуулагддаг аж үйлдвэрийн салбар тус бүрийн "ур чадварын шалгалт"-д тэнцсэн байх шаардлагатай.

Япон улсад ажиллаж буй SSW-ын танилцуулга

Доорх дүрс бичлэг нь 2022 оны 03-р сар хүртэлх байдлыг танилцуулсан бөгөөд 2024 оны 04-р сараас “Эд анги, хэв үйлдвэрлэл”-ийн салбар “Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн салбар болж нэр нь өөрчлөгдсөн.

Blossom! in Japan.

Доорх дүрс бичлэг нь 2022 оны 03-р сар хүртэлх байдлыг танилцуулсан бөгөөд 2024 оны 04-р сараас үйлдвэрлэлийн салбарын тоо 16 болсон.

  • Play movie in a new window:14 in demand occupations
  • Play movie in a new window:Specified Skilled Workers supported in work & life
  • Play movie in a new window:utilize your skills experience
Page Top