Япон улс тусгай ур чадвартай ажилтан хайж байна

*Энэхүү тайлбар нь SSW "I зэрэг"-н тухай болохыг анхаарна уу.

SSW "I зэрэг" статусын гол онцлогийн нэг бол Япон талаас үзүүлдэг олон талт дэмжлэгийн тогтолцоо юм. Японд SSW "I зэрэг" статусаар ирсэн хүнд ажил олгогчийн зүгээс дараах дэмжлэгийг үзүүлдэг тул та бүхэн санаа зовохгүйгээр ажиллаж амьдрах боломжтой. Үүнд:
1. Япон улсад ирэхээс өмнө, ажиллаж, амьдрах талаарх тайлбарыг эх хэл дээрээ авна.
2. Япон улсад ирэх үед нисэх онгоцны буудлаас угтан авч, эх орондоо буцах үед үдэн гаргана.
3. Амьдрах байр түрээслэх, банкны данс нээлгэх, гар утас болон тог цахилгаан, газ, усны үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлнэ.
4. Ажиллаж амьдрахад шаардлагатай Японы нийгмийн дэг журам, ёс зүй, тээврийн хэрэгслийг хэрхэн ашиглах, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг тохиолдсон үед яах ёстой талаарх тайлбарыг өгнө.
5. Оршин суух хотын захиргаандаа хаягийн бүртгэл хийлгэх, татвар болон бусад бичиг баримт бүрдүүлэлт хийхэд дэмжлэг үзүүлнэ.
6. Япон хэлийг гүнзгийрүүлэн суралцахад дэмжлэг үзүүлнэ.
7. Аливаа асуудал тулгарсан үед эх хэл эсвэл англи хэл дээр зөвлөгөө авах боломжтой.
8. Японы нийгмийн амьдралд түргэн дасан зохицоход дөхөмтэй байх үүднээс Япон иргэдтэй харилцах боломжийг олгоно.
9. Ажил олгогчоос шалтгаалан ажлаас гарах болсон тохиолдолд дараагийн ажлын байрыг олоход дэмжлэг үзүүлнэ.
10. SSW-ыг дэмжих асуудал хариуцсан ажилтантай бүхий л талаар ярилцах уулзалтуудыг тогтмол зохион байгуулна.

Ажил олгогч /хүлээн авагч
байгууллага/-ийн тухай

1. Гадаадын иргэнийг ажилтнаар хүлээн авахад тавигдах шаардлага

  1. Гадаадын иргэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний агуулга зохистой байх
  2. Тухайн ажил олгогч ямар нэгэн зөрчилгүй байх /сүүлийн 5 жилийн дотор гадаадын иргэн болон хөдөлмөртэй холбоотой хуулиудыг зөрчөөгүй байх г.м./
  3. Гадаадын иргэнд дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдсэн байх /гадаадын иргэнд эх хэлээр нь дэмжлэг үзүүлэх боломжтой байх г.м./
  4. Гадаадын иргэнд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө нь оновчтой байх /амьдралын талаарх тайлбар хийх г.м./

2 Ажил олгогчийн үүрэг хариуцлага

  1. Гадаадын иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг биелүүлэх /цалин хөлсийг зөв зохистой олгох г.м./
  2. Гадаадын иргэнд дэмжлэг үзүүлэх ажлыг зөв зохистой зохион байгуулах
    Дэмжлэг үзүүлэх ажлаа "бүртгэлтэй дэмжигч байгууллага"-д даатгасан ч болно.
    Бүртгэлтэй дэмжигч байгууллагад бүгдийг даатгах тохиолдолд ③-т заасан шаардлагыг мөн хангасан байх шаардлагатай.
  3. ХШНОСХГ-т шаардлагатай бичиг баримтыг өгөх

*Хэрэв ажил олгогч ①-с ③-т заасан үүрэг хариуцлгаа биелүүлэхгүй тохиолдолд, цаашид гадаадын иргэн хүлээн авах боломжгүй болохоос гадна, Гадаадын иргэн, харьяатын ерөнхий газрын зүгээс зааварчилгаа болон зөрчил арилгах тушаал өгөх тохиолдол бий.

Бүртгэлтэй дэмжигч
байгууллагын тухай

1. Тавигдах шаардлага

  1. Тухайн байгууллага зөрчилгүй байх /сүүлийн 5 жилийн дотор гадаадын иргэн болон хөдөлмөртэй холбоотой хуулиудыг зөрчөөгүй байх г.м./
  2. Гадаадын иргэнд дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдсэн байх /гадаадын иргэнд эх хэлээр нь дэмжлэг үзүүлэх боломжтой байх г.м./

2. Бүртгэлтэй дэмжигч байгууллагын үүрэг хариуцлага

  1. Гадаадын иргэнд дэмжлэг үзүүлэх ажлыг зөв зохистой зохион байгуулах
  2. ХШНОСХГ-т шаардлагатай бичиг баримтыг өгөх

*Хэрэв бүртгэлтэй дэмжигч байгууллага ①②-т заасан үүрэг хариуцлгаа биелүүлэхгүй тохиолдолд бүртгэлээс хасагдах тохиолдол бий.

Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух хяналтын газар, бүртгэлтэй дэмжигч байгууллага, ажил олгогч болон гадаад иргэн доорхи харилцаатай байна.
Ажил олгогч нь гадаадын иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, түүнд дэмжлэг үзүүлнэ. Ажил олгогч нь бүртгэлтэй дэмжигч байгууллагад гадаадын иргэнд дэмжлэг үзүүлэх ажлаа даатгах боломжтой.
Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух хяналтын газар нь бүртгэлтэй дэмжигч байгууллагыг бүртгэх, мөн бүртгэлээс хасах эрхтэй.
Бүртгэлтэй дэмжигч байгууллага нь гадаадын иргэнд дэмжлэг үзүүлнэ.
Хилийн шалган нэвтрүүлэх оршин суух хяналтын газар нь ажил олгогчийн ажлын талбар дээр шалгалт хийж, зөрчлийг арилгах тушаал өгөх эрхтэй.

Япон улсад ажиллаж буй SSW-ын танилцуулга

Доорх дүрс бичлэг нь 2022 оны 03-р сар хүртэлх байдлыг танилцуулсан бөгөөд 2024 оны 04-р сараас “Эд анги, хэв үйлдвэрлэл”-ийн салбар “Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн салбар болж нэр нь өөрчлөгдсөн.

Blossom! in Japan.

Доорх дүрс бичлэг нь 2022 оны 03-р сар хүртэлх байдлыг танилцуулсан бөгөөд 2024 оны 04-р сараас үйлдвэрлэлийн салбарын тоо 16 болсон.

  • Play movie in a new window:14 in demand occupations
  • Play movie in a new window:Specified Skilled Workers supported in work & life
  • Play movie in a new window:utilize your skills experience
Page Top