Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан/
2018/4/19
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
/Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан/
/Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан/
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан/-ийн бүртгэл зарлагдлаа.
Бүртгэл 2018 оны 5-р сарын 2-ны /Лхагва/ өдрөөс 4-ны /Баасан/ өдөр хүртэл нийт 3 өдөр 13:00-17:00 цагийн хооронд Монгол Японы Төв дээр явагдана. (Монгол-Японы төвөөс асууж лавлахгүй байхыг хүсье) Хөтөлбөр тус бүрийн удирдамж, болон шаардлагатай бүрдүүлэх материал, авах шалгалтын жагсаалт зэрэгтэй дараах холбоосоор орж танилцана уу.
Их сургуулийн үндсэн оюутан
Техникийн коллеж
Мэргэжлийн сургууль
Судлаач оюутан
Жич:
Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
Асуулт хариултын хэсэг
Жил бүр хамгийн их асуудаг асуултуудад дараахийн дагуу хариулт өгөх тул, тус Элчин сайдын яам руу асууж лавлахаасаа өмнө дараах асуулттай уншиж танилцана уу.
Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Бүртгэлийн үеэр уг шалгалтанд тэнцэж Япон улсад суралцаж төгссөн төгсөгч зөвөлгөө өгөх тул, шалгалтын талаар асууж лавлах боломжтой.
Дараах асуултуудаас гадна асууж тодруулах зүйл байвал Соёл, Мэдээллийн хэлтэсээс лавлана уу.
Q1:Их сургууль болон ЕБС-ын хэдэн жилийн сурлагын дүнг үзүүлэх хэрэгтэй вэ.
⇒Хэрвээ одоо ЕБС-н төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноог, Их сургуулийн оюутан бол 1,2-р курсын сурлагын дүн болон голч оноог бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх хэрэгтэй.Хэрвээ энэ улиралын дүн арай гарч амжаагүй байгаа бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авах хэрэгтэй.
Q2: Японд одоо хувийн зардлаар сурч байгаа ба Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу.
⇒ Болохгүй.
Q3: 1994 оны 4 сарын 1нд төрсөн хүн шалгалт өгч болох уу.
⇒ Болохгүй. 1994 оны 4 сарын 2-ны өдрөөс 2002 оны 4 сарын 1-ний өдрийн хооронд төрсөн хүн шалгалт өгөх эрхтэй.
Q4: ЕБС төгсөөд Их сургууль болон Коллежид оролгүй өнжсөн хүн шалгалт өгөх боломжтой юу.
⇒Болохгүй. Зөвхөн ЕБС-ын 12-р анги болон Их сургуулийн 1,2-р курсын оюутан өгөх боломжтой.
Q5: Их сургууль төгссөнийхөө дараа ажилд ороод 2 дахь жилдээ ажиллаж байгаа хүн Судлаач оюутаны хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой юу.
⇒Боломжгүй. 2 жилээс дээш ажилласан байх ёстой.
Q6: Сургалтын төлбөрийг хэдэн хувь хөнгөлдөг вэ.
⇒ Сургалтын төлбөрийг 100% хөнгөлдөг бөгөөд сар бүр тэтгэлэг өгдөг.
Q7: Сар бүр олгогддог оюутны тэтгэлэг хэд орчим байдаг вэ?
⇒ Тухайн жил, хөтөлбөрөөс хамаарч өөр өөр байдаг.
Сар бүр:
117,000 иен /Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургууль/
143,000 иен /Аспирантурын сонсогч/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
/2018 оны байдлаар./
Q8: Шалгалттай холбоотой зөвлөгөө авахыг хүсэж байна.
⇒ Жил бүр шалгалтын бүртгэл явуулах үед уг шалгалтыг өгч байсан туршлагатай хүн зөвлөгөө өгдөг тул тухайн үед асууж хэрэгтэй мэдээллээ авна уу.
Q9: Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS –ын хэдэн оноо авсан байх ёстой вэ.
⇒Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалын линкийг дээр тавьсан байгаа тул, шалгалтын агуулгатай тэндээс танилцана уу. Мөн тухайн жилийн шалгалтын босго оноо жил бүр өөр байдаг тул TOEFL зэрэг оноо нөлөөлдөггүй болно.
Q10: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтанд тэнцсэн байтал 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн хариу ирдэг юм бэ?
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтанд тэнцсэн оюутанг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт элсүүлэх шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшигдсэн нийт оюутнууд дундаас сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтанд тэнцлээ гээд Японд суралцах боллоо гэсэн үг биш юм.