Судлаач оюутан /аспирантурын сонсогч, магистрант, докторант/

2018/4/19

1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл

 Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоотой мэргэжлийн салбар байх бөгөөд Японд төгсөлтийн дараах сургалтын судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна.
 
2. Болзол, шалгуур
 
2.1. Иргэншил
Монгол Улсын иргэн байх.
 
2.2. Нас
2.2.1 1984 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш төрсөн байх
2.2.2 2018 оны 4 сарын 1-ний өдрийн байдлаар 22 нас хүрсэн байх /анагаах (сувилагчаас бусад), мал эмнэлгийн чиглэлийн хүн бол 24 нас хүрсэн байх/
2.2.3 Доорх 2.3.-д заасан боловсролын болзлыг давхар хангасан байх ёстой.
 
2.3. Боловсрол
Доорх болзлын аль нэгийг хангаж байх.
 
2.3.1. Бакалаврын зэрэгтэй, их сургуулиа төгссөнөөс хойш 2 болон түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа хүн.
 
2.3.2. Магистрын болон докторантурт суралцаж байгаа хүн. /Магистр болон Докторын сургалтыг төгссөн хүн 2-оос дээш жил ажилласан байх/ Докторын сургалтыг дүүргэсэн хүн зэрэг авахыг зорилгоо болгоогүй тохиолдолд бүртгэхгүй.
 
2.4. Сурлагын дүн /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/
 
Төгссөн их сургуулийн дүнгийн голч оноо GPA 3.5-аас дээш байх.
.
2.5. Эрүүл мэндийн байдал
Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
 
2.6. Японд очих хугацаа
2019 оны 4 дүгээр сарын 1-нээс 7-ны хооронд, эсвэл тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
 
2.7. Бусад нөхцөл
Дараах нөхцлүүдэд хамаарах хүн шалгалт өгөх боломжгүй:
 
2.7.1. Урьд өмнө Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бөгөөд, хамгийн сүүлийн тэтгэлгийг авсны дараагийн сарын 1-ний өдрөөс хойш 3 жил судалгааны ажил хийгээгүй хүн /Энэ нь Япон хэл, соёл судлаач оюутнаар Японд суралцсаныхаа дараа харьж ирээд Монгол дахь сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй/.
2.7.2. Цэргийн албан хаагч.
2.7.3. Одоогийн байдлаар Японд хувийн зардлаар суралцаж буй, эсвэл суралцах нь тодорхой болсон.
2.7.4. Бусад байгууллага, эсвэл Монгол улсын Засгийн газраас тэтгэлэг авах гэж буй.
 
3. Бүртгэл
 
3.1. Хэзээ
5 дугаар сарын 2-ны өдрөөс /Лхагва/ 4-ний өдөр /Баасан/ хүртэл нийт 3 өдөр бүртгэнэ.
13:00 – 17:00 цагт

 
3.2. Хаана
Монгол-Японы төв /Улаанбаатар хот, МУИС-ийн 1-р байр ба 2-р байрны дунд байрладаг/
 
3.3. Бүрдүүлэх материал


 
 No.    
Бүрдүүлэх бичиг баримт
                                                               
            Магистрын               зэрэг горилогч                                    Докторын зэрэг  горилогч                                     Тайлбар                                         
Эх хувь Хуулбар Эх хувь Хуулбар
   1 Өргөдөл /эндээс татах/               1 2 1 2 Заасан маягтыг ашиглах
   2 Судалгааны төлөвлөгөө /эндээс татах/   1 2 1 2 Заасан маягтыг ашиглах
   3 Бакалаврын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ            1 2 - - Энд "эх хувь" гэж нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хэлнэ
   4 Бакалаврын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт            1 2 - -
   5 Магистрын зэрэг авсан их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ            - - 1 2
   6 Магистрын зэрэг авсан их сургуулийн дүнгийн жагсаалт            - - 1 2
   7 Төгссөн их, дээд сургуулийн захирал, эсвэл удирдагч багшаас гаргаж өгсөн тодорхойлолт /эндээс татах/           1 2 1 2 Заасан маягтыг ашиглах бөгөөд битүүмжилсэн дугтуйнд хийж өгөх шаардлагагүй
   8 Дипломын ажил, диссертациийн абстракт           1 2 1 2 Зөвхөн дипломын ажил бичсэн хүмүүст хамаарна
   9 Их, дээд сургуулийн тодорхойлолт /үүнд курс, факультет, элссэн огноо зэргийг бичсэн байх/           1 2 1 2 Зөвхөн одоогоор суралцаж буй хүмүүст хамаарна
  10 Ажлын газрын тодорхойлолт /ажилладаг нь үнэнг батлах тодорхойлолт байх ба ажилд орсон огноо, албан тушаал зэргийг бичсэн байх/          1 2 1 2 Зөвхөн одоогоор ажиллаж буй хүмүүст хамаарна
  11 Ажлын газрын удирдах албан тушаалтнаас гаргаж өгсөн тодорхойлолт          1 2 1 2 Зөвхөн одоогоор ажиллаж буй хүмүүст хамаарна
  12 Зураг          - - - - 2 хувь (ижил зураг)
*Дээрх (1) өргөдөл дээр наах зургаас гадна
  13 Нийгмийн даатгалын дэвтэр эсвэл Нийгмийн даатгалын лавлагаа          - - - - Нийгмийн даатгалын лавлагаа өгөх бол сүүлийн 3 жилийн хуулга
  14 Иргэний үнэмлэх          - - - - Эх хувийг үзүүлэх


4. Шалгаруулалт
 
4.1. Бичиг баримтын шалгаруулалт
 
5 дугаар сарын 28-ны өдөр тэнцэгсдийг зарлана
(Тус ЭСЯ-ны цахим хуудас, Монгол-Япон төвийн зарлалын самбар)
 
4.2. Бичгийн шалгалт (Зөвхөн бичиг баримтын шалгаруулалтад тэнцэгсдээс авна)
2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр /Ням/
Англи хэл, Япон хэл
/Аль нэгээр нь шаардлага хангах хэмжээний оноо авах хэрэгтэй./
 
4.3 Ярилцлага /зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгсдээс авна/
2018 оны 7 дугаар сарын дундуур явагдах бөгөөд тэнцсэн сурагчдад жич мэдэгдэнэ.
/Цагийн хуваарь болон ярилцлага авах газрыг жич зарлана./
 
4.4. Суралцах сургуулийг сонгох
Ярилцлагын шалгалтанд тэнцэгсэд элсэх хүсэлтэй сургуультай өөрсдөө холбоо барьж, сонсогч, эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрлийг авна /энэ тухай тэнцэгсдэд дэлгэрэнгүй тайлбарлах болно./
 
4.5. Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулна. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана. Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт болон ярилцлагын дүнгээс гадна, Японд хийх судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ.
 
5. Сургалтын агуулга
Оюутнууд тухайн аспирантурын заасан хугацаагаар суралцана. Хэрэв  аспирантур нь элсэгчийн япон хэлний мэдлэгийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд, эхний 6 сарын хугацаанд япон хэлний бэлтгэл сургалтанд хамрагдана.
 
6. Тэтгэлэг
 
6.1. Тэтгэлгийн хэмжээ
Сар бүр:    143,000 иен /Аспирантурын сонсогч/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
 
6.2. Тэтгэлэг олгох хугацаа
 
6.2.1. Сонсогч:
2019 оны 4 дүгээр сараас 2021 оны 4 дугаар сар хүртэлх 2 жил
эсвэл
2019 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх 1 жил 6 сар
 
6.2.2. Магистрант, докторант:
 Тухайн аспирантурын заасан хугацаа
 
Тэтгэлэг авах оюутан дээд шатны сургуульд* элсэн орох шалгалтанд тэнцэж, мөн Японы БШУЯ-ны заасан нөхцөлүүдийг хангасан тохиолдолд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.
*Магистрантураас докторантурт элсэх, аспирантурын сонсогчоос тухайн их сургуулийн магистрант эсвэл докторант болох зэрэг.
 
6.3. Сургалтын төлбөр
Японы Засгийн газар даана.
 
6.4. Хоёр талын нисэх онгоцны тийз
Японы Засгийн газар олгоно.
 
Жич:
1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
 http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
 
2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.
 
 
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ