“Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээ”-г бүртгэх тухай
2017/2/3

Япон, Монгол улс 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 45 жилийнхээ ойтойгоо золгож байна. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөж байна. Та буюу танай байгууллага Японы хувь хүн, байгууллагатай хамтран арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, түүнийгээ тус ойн албан ёсны арга хэмжээний нэг болгохыг хүсвэл, бидэнд хүсэлт гаргах боломжтой. Танай хүсэлтийг хоёр орны Засгийн газар нягтлан үзсэний үндсэн дээр “Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээ” (цаашид “Ойн арга хэмжээ” гэх )-гээр бүртгэх болно.
- Тавигдах болзол:
-
(1) Тус арга хэмжээ нь 2017 оны 12 сарын 31-ний дотор зохион байгуулагдах;
- Аливаа шашныг сурталчлах зорилгыг агуулсан;
- Тодорхой нэг үзэл санаа, төрийн бодлогыг сурталчилсан;
- Улс төрийн үйл ажиллагаа болон сонгуультай холбоотой;
- Аливаа байгууллага, бүлгэмийн ашиг орлого олох зорилго бүхий арга хэмжээ;
- Бусад буюу Япон улсын Засгийн газар (Японы ГХЯ, Монгол улс дахь Японы ЭСЯ) болон Монгол улсын Засгийн газрын зүгээс тус ойн арга хэмжээний логог ашиглахад тохиромжгүй гэж үзсэн арга хэмжээ (жишээ нь цаад утгаараа тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой, тухайн соёлын арга хэмжээний үр дүн нь өргөн хүрээг хамрахгүй, олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх, найрсаг харилцаанд сэв суулгаж болзошгүй г.м).
(2) Агуулгын хувьд Япон, Монгол улсын хоорондын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой байх;
(3) Арга хэмжээний утга санаа, зорилго нь тодорхой бөгөөд хэрэгжих магадлал өндөртэй байх;
(4) Тухайн арга хэмжээнд зарцуулагдах бүх зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцсан байх (Төрийн байгууллага, Япон сан, хувийн хэвшлийн сан зэргээс мөнгөн тусламж авахыг хүлээн зөвшөөрнө);
(5) Доорх арга хэмжээг “Ойн арга хэмжээ”-нд бүртгэх боломжгүй төдийгүй, ойн логог ашиглахыг зөвшөөрөхгүй. Үүнд:
- “Ойн арга хэмжээ”-гээр бүртгэгдсэнээр доорх давуу эрхийг эдлэх боломжтой:
-
(1) “Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээ” гэдэг нэрийг зар сурталчилгаандаа хэрэглэх боломжтой болно.
(2)Албан ёсны логог ашиглах боломжтой болно.
(3)Японы ЭСЯ-ны цахим хуудас дахь “Арга хэмжээний хуанли”-д тухайн арга хэмжээний тухай мэдээлэл тавигдана.
(4)Тухайн арга хэмжээг төлөвлөгөөний дагуу амжилттай зохион явагдсан хэмээн үзсэн тохиолдолд “Талархлын бичиг”-ийг гардуулна.
- Бүрдүүлэх бичиг баримт, хүлээн авагчийн хаяг:
- Хүсэлт гаргагч нь доорх бичиг баримтыг бүрдүүлэн, Монгол дахь Японы Элчин сайдын яам руу шуудан, факс, e-mail –ээр илгээх боломжтой. Тодорхойгүй зүйл байгаа болон бичиг баримт бүрэн бус тохиолдолд хүсэлт гаргагчтай холбогдон асууж тодруулна.
- Ойн арга хэмжээгээр бүртгүүлэх өргөдөл (арга хэмжээний зорилго, агуулгыг бичих) (маягтыг татаж авах: word pdf)
- Арга хэмжээний төлөвлөгөө (арга хэмжээний агуулга, орлого зарлагын төлөвлөлт зэрэг)(загвар чөлөөтэй);
- Зохион байгуулагчийн түүхэн замнал, зорилго, үйл ажиллагааны танилцуулга, дүрэм, удирдлагын нэрс;
- Амлалтын бичиг (маягтыг татаж авах: word pdf) ;
(1) Бүрдүүлэх бичиг баримт:
- Санамж 1: Өөр ямар нэгэн төрийн байгууллага, Япон сангийн тусламж дэмжлэгийг авсан, тус Элчин сайдын яамны нэрийг дэмжигч байгууллагаар оролцуулах зөвшөөрөл авсан арга хэмжээний хувьд, уг зөвшөөрлийн бичгийн хуулбар болон дээр дурьдсан ойн арга хэмжээгээр бүртгүүлэх өргөдлийг арга хэмжээний агуулгыг тусгасан холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж өгөхөд болно.
Санамж 2: Арга хэмжээ өндөрлөсний дараа тайлан (маягтыг татаж авах: word pdf) болон арга хэмжээний агуулга хөтөлбөр, үр дүнг харуулсан холбогдох бичиг баримт, зургийг хавсарган тус ЭСЯ-нд ирүүлнэ. Мөн тайланг тус ЭСЯ-ны цахим хуудаст байршуулах тохиолдол байдаг. (Цахим хуудаст байршуулах тохиолдолд агуулгыг урьдчилан ярилцаж зөвлөлдөнө.)
-
(2) Хүлээн авагч:
- Японы хувь хүн, байгууллагатай хамтран Монгол улсад арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд:
Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Соёл мэдээллийн хэлтэс
Хаяг: Elchingiin gudamj, Sukhbaatar District, Ulaanbaatar (Central P.O.Box 1011)
Утас: +976-11-320777
Факс: +976-11-313332
E-mail: public.diplomacy-section@ul.mofa.go.jp
Жич: Монгол талын өргөдөл мэдүүлэгч хувь хүн, байгууллага нь арга хэмжээний үндсэн зохион байгуулагч болох тохиолдолд Япон дахь Монгол улсын ЭСЯ-нд хандаж, өргөдөл мэдүүлэх тул анхаарна уу.
Лавлах
Embassy of Mongolia in Japan
Хаяг: 〒150-0047 21-4 Kamiyama-Cho, Shibuya-ku
Утас: 03-3469-2088
Факс: 03-3469-2216
E-mail: tokyo@mfa.gov.mn
-
(4) Хүсэлт гаргахдаа анхаарах зүйлс:
- Бичиг баримтыг буцааж олгохгүй тул шаардлагатай бол өөртөө хувь авч үлдэх;
- Сонгон шалгаруулалтын талаар ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй;
- Ойн арга хэмжээгээр бүртгэгдсэн арга хэмжээтэй холбоотой бүх хариуцлагыг зохион байгуулагч тал үүрэх бөгөөд тус ЭСЯ тухайн арга хэмжээтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй;
- Арга хэмжээний агуулга, хөтөлбөрт өөрчлөлт орсон тохиолдолд бичгээр яаралтай мэдэгдэх;
- Арга хэмжээний агуулга аль нэг болзлыг хангаагүй болох нь илэрсэн тохиолдолд ойн арга хэмжээгээр бүртгэгдсэн байсан ч цуцлана;
- Ойн арга хэмжээгээр бүртгэх нь “санхүүгийн тусламж үзүүлэх” гэсэн утгыг агуулаагүй болно;
- Арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн өдрөөс наад зах нь нэг сарын өмнө хүсэлтээ гаргасан байна;
- Тус ЭСЯ-ны нэрийг арга хэмжээнийхээ дэмжигч байгууллага болгон оруулах хүсэлтэй бол өргөдөл гаргах бичиг баримтын талаар эндээс харж танилцана уу.
- Холбоо барих
- Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Соёл мэдээллийн хэлтэс
Хаяг: Elchingiin gudamj, Sukhbaatar District, Ulaanbaatar (Central P.O.Box 1011)
Утас: +976-11-320777
Факс: +976-11-313332
E-mail: public.diplomacy-section@ul.mofa.go.jp