Цахим (e-Visa)-аар мэдүүлэх визний төрлийн талаар (нэмэлт мэдээлэл)

2025/4/1
Монгол улсад Япон улс руу зорчих цахим (e-Visa) визийг дараах бүх шаардлагыг хангасан тохиолдолд л мэдүүлэх боломжтой.
Үүнд:
  • Монгол улсын энгийн паспорт эзэмшигч байх эсвэл Монгол улсад хууль ёсоор удаан хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд Япон улс руу визгүй зорчих улс, бүс нутгаас бусад улсын энгийн паспорт эзэмшигч байх. Япон улс руу визгүй зорчих улс, бүс нутгийн жагсаалт (Япон, Англи)
  • Монгол улсад оршин сууж байх.
  • Япон улс руу олон улсын нислэгээр нэвтэрч орох.
  • Аялал жуулчлалын зорилгоор богино хугацааны нэг удаа зорчих эрхтэй визийг л мэдүүлнэ.
 
Анхааруулга 1: Монгол, Япон болон бусад улсад гэмт хэргийн эсвэл албадан гаргасан бүртгэлтэй, хууль бусаар оршин сууж байсан бол цахим виз мэдүүлэх боломжгүй.
Анхааруулга 2: Хоёр улсын иргэншилтэй иргэд цахим виз мэдүүлэх боломжгүй.
Анхааруулга 3: Хоёр удаа эсвэл олон удаа зорчих эрхтэй богино хугацааны визийг цахимаар мэдүүлэх боломжгүй.
Анхааруулга 4: Усан онгоцны круз аялалаар Япон улс руу нэвтрэх тохиолдолд цахим виз мэдүүлэх боломжгүй (Тогтмол хуваариар явдаг олон улсын зорчигч тээврийн усан онгоц ((Шанхай болон Бусанаас ирэх болон очих усан онгоц үүнд хамаарахгүй болно).
Анхааруулга 5: Ухаалаг утас ашигладаггүй зэрэг байдлаас болоод онгоцны буудал дээр нэвтрэх бүртгэл хийлгэх үед визний мэдээллийг шалгуулах боломжгүй хүмүүс цахим виз мэдүүлэх боломжгүй.
 
Аялал жуулчлалын зорилгод хамаарахгүй тохиолдлууд:
  1. Аялалын хуваарьт бизнесийн уулзалт, хуралд орох зэрэг бизнесийн зорилготой үйл ажиллагааны агуулга орсон байх тохиолдолд аялал жуулчлалын зорилго гэж үзэх боломжгүй. Тийм төрлийн цахим мэдүүлгийг цуцлах (cancelled) тул виз мэдүүлгийн төв дээр очиж мэдүүлнэ үү.
  2. Японд байх хугацаанд зочид буудал зэрэгт байрлахгүйгээр төрөл садан, танил, найз нөхдийнхөө гэрт байрлах тохиолдолд аялал жуулчлалын зорилго гэж үзэх боломжгүй. Тийм төрлийн цахим мэдүүлгийг цуцлах (cancelled) тул виз мэдүүлгийн төв дээр очиж мэдүүлнэ үү.