Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/ зарлагдлаа

2020/5/18
    Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа. Шинэ төрлийн корона вирусын халдвараас сэргийлэхтэй холбоотойгоор үүсээд буй онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ жилийн шалгалтын бүртгэлийн хугацааг сунган ажлын 13 өдөр болголоо.
    Бүртгэл 2020 оны 5-р сарын 25-ны /Даваа гараг/ өдрөөс 6-р сарын 12-ны /Баасан гараг/ өдөр хүртэл имэйлээр бүртгэлийн материалыг хүлээж авна. Доорх тайлбарыг сайтар уншиж танилцана уу. Асууж, тодруулах зүйлс байвал Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.
 
1. Хөтөлбөрийн танилцуулга
    Дэлгэрэнгүй мэдээллийг тус линк хаягаар орж үзнэ үү.
  
  Их сургуулийн үндсэн оюутан Техникийн коллеж (Коосэн) Мэргэжлийн сургууль
Зэрэг Бакалавр Техникийн коллежийн тусгай зэрэг Үгүй
Хугацаа Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 4 жил (нийт 5 жил) Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 3 жил (нийт 4 жил)
 
Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 2 жил (нийт 3 жил)
Шалгалт Япон хэл, Англи хэл, Математик,
байгалийн ухаан бол мөн Хими, Физик (А) / Биологи (B)
Япон хэл, Англи хэл, Математик, Хими (А) / Физик (B)
 
Япон хэл, Англи хэл, Математик
Тэтгэлэг Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр 117,000 иен
Тэтгэлэг олгох хугацаа:
2021 оны 4 дүгээр сараас дээр дурдсан хугацаанд
(Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийг Японы Засгийн газар хариуцна.)
 
Бэлтгэл сургалт
Оюутнууд эхний 1 жилийн хугацаанд Токиогийн гадаад судлалын их сургууль, эсвэл Осакагийн их сургуулийн дэргэдэх Япон хэлний сургалтын төвд япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтад хамрагдана.
Бэлтгэл сургалтыг төгссөн оюутнууд нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэж орно. Харин Японы Боловсрол, шинжлэх ухааны яам элсэн орох их, дээд сургуулийг шийдэхдээ Японы их, дээд сургуульд элсэх эхний шалгалтын дүн, япон хэл болон бэлтгэл сургалтын дүн, Японд суралцах мэргэжил, тухайн их сургуулийн хүчин чадал зэргийг харгалзан үзэж эцсийн шийдвэрийг гаргадаг.
 
2. Болзол, шалгуур
 
Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
 
Нас: 1996 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
 
Боловсрол: 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 дугаар курсын оюутан байх.
 
Сурлагын дүн:
  • ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 90 буюу түүнээс дээш байх.
  • Их сургуулийн голч дүн 3.5 буюу түүнээс  дээш байх.
/Дүнгийн жагсаалтад ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч онооны дундажыг тодорхой бичсэн байх/
 
Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
 
Японд очих хугацаа: 2021 оны 4 дүгээр сард тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
 
Бусад нөхцөл:
  • Цэргийн албан хаагч биш байх.
  • Өмнө нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
  • Бусад байгууллагаас тэтгэлэг аваагүй, эсвэл тэтгэлэг авах төлөвлөгөөгүй байх.
 
3. Бүртгэл
 
Хэзээ:
 
5 дугаар сарын 25-ны өдрөөс /Даваа гараг/ 6-р сарын 12-ны өдөр /Баасан гараг/ хүртэл
 
Бүртгэл хийх арга: Доорх имэйл хаяг руу шаардлагатай материалыг илгээнэ үү:

Их сургуулийн үндсэн оюутан
jscholarship1@ul.mofa.go.jp

Техникийн коллеж
jscholarship2@ul.mofa.go.jp

Мэргэжлийн сургууль
jscholarship3@ul.mofa.go.jp
Бүрдүүлэх материал:
  1. Иргэний үнэмлэх;
  2. Сурлагын дүнгийн жагсаалт;
  3. Сургуулийн тодорхойлолт /анги, курсыг тодорхой бичсэн байх/;
  4. Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 4×3 хэмжээтэй цээж зураг
  5. Бүртгэлийн хуудас / заавал бөглөх/
   6. ЕБС-ийн төгсөх ангийн сурагч бол сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт, Их дээд сургуулийн оюутан бол ЕБС-ийн сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт болон их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт
   7. Голч дүн эсвэл голч оноог бичээгүй тохиолдолд бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
 
4 Шалгаруулалт
 
4-1 Бичиг баримтын шалгаруулалт
Тэнцсэн хүмүүст цахим шуудангаар бүртгэлийн дугаарыг илгээх бөгөөд шалгалт өгөхөөр ирэхдээ тэр дугаараараа бүртгүүлнэ.
 
4-2 Бичгийн нэгдүгээр шалгалт
Бичгийн шалгалтыг зохион байгуулахдаа цаашид Монгол улсын Засгийн газартай зөвшилцөж, шалгалт авах хэлбэр, хугацааг шийднэ. Тус шийдвэр гармагц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар тусгайлан мэдээлэл гаргана.
  1. Шалгалтын талаар хөтөлбөр тус бүрээр тайлбарласан хуудас руу орж үзнэ үү
  2. Япон хэлний шалгалт: Япон хэлний шалгалтыг заавал өгөх бөгөөд 0 оноо авбал тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэл сурч байгаагүй бол шалгалт хүртэл япон хэлний тодорхой мэдлэгтэй болохыг зөвлөж байна.
 
4-3 Бичгийн хоёрдугаар шалгалт (Зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтад тэнцэгчдээс авна)
 
4-4 Ярилцлага (Зөвхөн бичгийн хоёрдугаар шалгалтад тэнцэгчдээс авна)
Нарийн мэдээллийг бичгийн шалгалтанд тэнцэгсдэд тусгайлан мэдэгдэнэ.
 
4-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэрийг гарган, тэнцсэн сурагчдыг зарлана.
 
Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалууд
Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
 https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/application/examination.html
 
5. Холбоо барих
(Соёл боловсрол, мэдээлэл)
Утасныдугаар: 320777 (124; 125) , public.diplomacy-section@ul.mofa.go.jp
 

Асуулт хариултын хэсэг

 
Жил бүр хамгийн их асуудаг асуултуудад дараах агуулга бүхий хариулт өгөх тул, тус Элчин сайдын яамнаас асууж лавлахын өмнө доор жагсаасан асуулт, хариулттай танилцана уу.
Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Дараах асуултуудаас гадна асууж тодруулах зүйл байвал Соёл, Мэдээллийн хэлтсээс лавлана уу.
 
Q1: Их сургууль болон ЕБС-ын хэдэн жилийн сурлагын дүнг үзүүлэх хэрэгтэй вэ.
⇒ Хэрэв одоо ЕБС-н төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноог, Их сургуулийн оюутан бол ЕБС-ын голч онооноос гадна 1, 2-р курсын сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. Хэрвээ энэ улирлын дүн хараахан гарч амжаагүй бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авна. 
 
Q2: Одоо Японд хувийн зардлаар сурч байгаа бол Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу.
⇒ Болохгүй.
 
Q3: ЕБС-аа хугацаанаас өмнө төгссөн байгаа хүн шалгалт өгч болох уу.
⇒ Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуульд шалгалт өгөх бол 1996 оны 4 сарын 2-ны өдрөөс 2004 оны 4 сарын 1-ний өдрийн хооронд төрсөн бол шалгалт өгөх эрхтэй.
 
Q4: ЕБС төгсөөд Их сургууль болон Коллежид оролгүй өнжсөн хүн шалгалт өгөх боломжтой юу.
⇒ Болохгүй. Зөвхөн ЕБС-ын 12-р анги болон Их сургуулийн 1, 2-р курсын оюутан өгөх боломжтой.
 
Q5: Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS –ын хэдэн оноо авсан байх ёстой вэ.
⇒ Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалын линкийг дээр тавьсан байгаа тул, шалгалтын агуулгатай тэндээс танилцана уу. Мөн тухайн жилийн шалгалтын босго оноо жил бүр өөр байдаг тул TOEFL зэрэг оноо нөлөөлдөггүй болно.  
 
Q6: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтад тэнцсэн байтал 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн эцсийн хариу ирдэг юм бэ?
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутныг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшүүлсэн нийт оюутнууд дундаас эцсийн байдлаар сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцлээ гэдэг нь Японд суралцах боллоо гэсэн үг хараахан биш гэдгийн анхаарна уу.