Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга

2026/4/2

1. Товч танилцуулга

Япон Улс 1954 онд гадаад оюутан хүлээж авах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар, Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Японд суралцаж буй (Элчин сайдын яам болон Их, дээд сургуулиас нэр дэвшүүлсэн оюутнуудыг оролцуулаад) гадаад оюутны тоо 9,304 бөгөөд улсын болон хувийн зардлаар Японд суралцаж буй нийт гадаад оюутны тоо 336,708 болж байв. (Эх сурвалж: Японы оюутныг дэмжих байгуулага /JASSO/)
 

​2. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

Япон, Монгол хоёр орны хооронд 1974 онд байгуулсан соёлын хэлэлцээрт тулгуурлан 1976 онд Монгол Улсаас анхны тэтгэлэгт оюутанг Япон Улсад хүлээн авсан.
Мөн 2024 оны 4 дүгээр сарын байдлаар Япон Улсад суралцаж буй монгол оюутны тоо (Улсын болон хувийн зардлаар) 4,085-д хүрээд байна. (Эх сурвалж: Японы оюутныг дэмжих байгуулага /JASSO/) Улс, бүс нутгаар нь авч үзвэл, Японд суралцаж буй гадаад оюутны тоогоор 10 дугаар байр, хүн амын 10,000 хүн тутмын 11.5 хүн сурч байгаа нь Японд суралцах боломжоороо дэлхийн улс орнуудаас дээгүүрт ордгийг харуулж байна.

3. Хөтөлбөрүүдийн танилцуулга

Японы ЭСЯ жил бүр Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулдаг. Үүнд дараах 7 төрлийн тэтгэлэгт хөтөлбөр багтдаг.
 
1) Их сургуулийн үндсэн оюутан
Японы их дээд сургуульд үндсэн оюутнаар суралцаж бакалаврын зэрэг авах боломжтой.
Зарлагдах хугацаа: 4-5 сарын үед 
Шалгалт:         
Нийгмийн ухаан: Математик, Япон хэл, Англи хэл, Япон хэл
Байгалийн ухаан (А): Математик, Хими, Физик, Англи хэл, Япон хэл
Байгалийн ухаан (B, C): Математик, Хими, Биологи, Англи хэл, Япон хэл
Тэтгэлгээр суралцах хугацаа: Япон хэлний бэлтгэл 1 жил+ Их сургуулийн үндсэн анги 4 жил. /Байгалийн ухаан (C)-ийн тухайд, Япон хэлний бэлтгэл 1 жил + Их сургуулийн үндсэн анги 6 жил/


2) Коосэн буюу технологийн коллежийн оюутан
Техникийн чиглэлийн мэргэжилд шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх техникийн коллежид суралцана.
Зарлагдах хугацаа: 4–5 сарын үед
Шалгалт: Математик, Хими / Физик (сонгосон мэргэжлээс хамаарна), Англи хэл, Япон хэл
Тэтгэлэгээр суралцах хугацаа: Япон хэлний бэлтгэл 1 жил + Технологийн коллеж 3 жил.


 3) Мэргэжлийн сургуулийн оюутан
Ажлын болон техникийн практик боловсрол олгодог
мэргэжлийн сургуульд суралцана.
Зарлагдах хугацаа: 4 – 5 сарын үед
Шалгалт: Математик, Англи хэл, Япон хэл
Тэтгэлэгээр суралцах хугацаа: Япон хэлний бэлтгэл 1 жил + Мэргэжлийн сургууль 2 жил
 
4) Судлаач оюутан
Японы их сургуульд Судлаач оюутан эсвэл Магистр, Докторантурын оюутны хувиар судалгаа хийнэ.
Зарлагдах хугацаа: 4–5 сарын үед
Шалгалт: Англи хэл, Япон хэл
Тэтгэлэгээр суралцах хугацаа: Японд суралцаж эхлэх хугацаа болон Судлаач оюутан эсвэл Магистр, Докторантурын аль түвшинд суралцахаас хамаарна.

5) Япон хэл, япон соёл судлаач оюутан
Монголын их дээд сургуульд япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнууд Японы их дээд сургуульд 1 жилийн хугацаатай япон хэл, Япон орон судлалын талаарх тусгай дадлагад хамрагдах хөтөлбөр юм.
Зарлагдах хугацаа: 1–2 сарын үед
Шалгалт: Япон хэл
Суралцах хугацаа: 1 жил
 
6) ЕБС, СӨББ-ын багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан
ЕБС, СӨББ-ын үндсэн багш нар Японы их, дээд сургуульд “Сургуулийн боловсрол”-той холбоотой судалгаа хийх хөтөлбөр юм.
Зарлагдах хугацаа: 1–2 сарын үед
Шалгалт: Англи хэл, Япон хэл
Суралцах хугацаа: 1 жил хагас
 
7) “­­Залуу удирдагч хөтөлбөр” (YLP = Young Leaders’ Program)
Төрийн залуу албан хаагч Японы их сургуульд нэг жил суралцан, магистрын зэрэг авна. Хичээл нь англи хэл дээр явагдана.
Зарлагдах хугацаа: 8–9 сарын үед (Зөвхөн Монголын Засгийн газрын байгууллагууд)
Тэтгэлэгээр суралцах хугацаа: 1 жил
Шалгалт: Японы их дээд сургууль нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг явуулсны дараа Японы Боловсролын яам хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг хийнэ.