Тодорхой ангиллын оршин суух зөвшөөрөл бүхий иргэдийн визний мэдүүлэг хүлээн авах тухай
2021/3/19
Япон Улсын Засгийн газар 3 дугаар сарын 18-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх зарим нэгэн хориг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь шинээр виз аван Япон улсад зорчих иргэдийг тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ юм.
Иймд тус Элчин сайдын яам дээрх нөхцөл байдалтай уялдуулан зөвхөн доорх ангиллын виз мэдүүлгийн материалыг хүлээн авах болсон бөгөөд 3 дугаар сарын 22-ны өдөр (Даваа)-ийн үдээс хойш 2 цаг 30 минутаас эхлэн виз мэдүүлгийн цаг авч эхэлнэ. Зөвхөн урьдчилан цаг авсан иргэдийн визний мэдүүлгийг хүлээж авахыг анхаарна уу.
(1) Виз мэдүүлэх боломжтой ангилал
1. Япон Улсын иргэний гэр бүл /日本人の配偶者等/ (As Spouse, Child of Japanese)
2. Байнгын оршин суугчийн гэр бүл /永住者の配偶者等/ (As Spouse of Permanent Resident)
3. Тогтоосон хугацаанд оршин суугч /定住者/ (As Long Term Resident)
4. Багшлах /教育/ ( As instructor ), Профессор /教授/ (As Professor), Эмнэлгийн үйлчилгээ /医療/ (On Medical Services)
Жич: 4-т заасан ангиллаар өмнө нь ажиллаж байсан эсвэл ажиллах газарт боловсон хүчний хомсдолын улмаас хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн яаралтай очих шаардлагатай хүний тухайд уг нөхцөл байдлыг дурдсан албан бичгийн хамт визний мэдүүлгийг авах болохыг анхаарна уу.
5. Байнгын оршин суугч /永住者/ байсан хүн болон Оршин суух зөвшөөрөл дээр 4
оронтой улаан тоон тэмдэглэгээтэй иргэд.
6. Яаралтай болон хүмүүнлэгийн чанартай виз мэдүүлэгч
(2) Визний хариу олгох тухай
Тус Элчин сайдын яамнаас визний хариуг энгийн горимд ажлын 4 хоногт багтаан олгодог боловч өдгөө үүсэж буй тусгай горимийн нөхцөлд дээрх товлолт
хугацаанд багтаж гаргах боломжгүй, хугацаа шаардахыг анхаарна уу.
(3) Бүрдүүлэх бичиг баримт
1. Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын
үсэг гэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
2. Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын дотор
авахуулсан 4.5 х 4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай,
нүдний шилгүй) -ыг наасан байх шаардлагатай.
3. Урт хугацааны оршин суух зөвшөөрлийн эх хувь болон хуулбар (2 тал) . Эх хувь
нь ирж амжаагүй бол өнгөт хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх.
Жич: Урт хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааны талаарх мэдээллийг доорх цахим хуудасаас авна уу.
(https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/zairuyushikaku_mon20210127.html)
4.Хүлээн авагч байгууллагын албан бичиг (Эх хувь эсвэл хуулбар). Оршин суух
зөвшөөрлийн хүчинтэй (Анх олгосон 3 сарын хүчинтэй хугацаа) хугацаа дууссан
хүн Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн оршин суух
зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн
агуулга бүхий албан бичгийг авна. Загвар чөлөөтэй.
Жич: Энэхүү бичгийг зөвхөн Боловсрол ( Education ), Professor (Профессор ),
Эмнэлгийн үйлчилгээ (Medical Services) ангиллаар виз мэдүүлэгчийн
харьяалагдах албан байгууллагаас авна.
5. Япон талын хүлээн авагч байгууллагын амлалтын бичиг (Эх хувь эсвэл
хуулбар) 2 хувь авч ирэх.
Жич: Энэхүү бичгийг зөвхөн Боловсрол ( Education ), Professor (Профессор ),
Эмнэлгийн үйлчилгээ (Medical Services) ангиллаар виз мэдүүлэгчийн
харьяалагдах албан байгууллагаас авна.
6. Хөтөлбөр
1) (1)-ийн 1-5 дугаарт заасан ангиллаар виз мэдүүлэх иргэд Япон улсад орсон
өдрөөс эхлээд тусгаарлалтын хугацаа дуусах өдөр хүртэлх дэлгэрэнгүй
хөтөлбөр (хаяг, утас, ашиглах тээврийн хэрэгсэл гэх мэт агуулгыг заавал
тодорхой тусгасан байх)-ийг гаргаж өгнө.
2) (1)-ийн 6 дугаарт заасан зорилгоор зорчих иргэд Япон улсын хилээр орсон
өдрөөс эх орондоо буцах өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хөтөлбөр (хаяг,
утас,ашиглах тээврийн хэрэгсэл гэх мэт агуулгыг заавал тодорхой тусгасан
байх)-ийг гаргаж өгнө.
7. Нислэгийн тийз захиалгын хуудасны хуулбар 1 хувь авч ирэх.
8. Түүнээс бусад яаралтай болон хүмүүнлэгийн чанартай виз мэдүүлэх иргэд,
байнгын оршин суугч байсан иргэдийн тухайд зорчих зорилгоосоо шалтгаалан
бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй тул тус Элчин сайдын яамны
Консул, харуул хамгаалалтын хэлтэсээс утсаар урьдчилан лавлана уу.