2 “БОГИНО ХУГАЦААНЫ” ангиллын виз АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨД, ТӨРӨЛ САДНЫДАА ЗОЧЛОХ зорилгоор зорчиход бүрдүүлэх бичиг баримт

2020/5/1
                                                                                                  
  1. Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон хуудастай байна)
      Жич: Гадаад паспортын 4-р хуудасны паспорт эзэмшигчийн гарын үсгийн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурсан байна.
  1. Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татан авч бөглөнө үү. /ар, өвөргүй хэвлэнэ/
  2. Цээж зураг 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зургийг (малгай, нүдний шилгүй) виз мэдүүлгийн хуудас дээр наах)
  3. Хөтөлбөр (загварыг эндээс татаж аваад байрлах газарзочид буудлын нэр, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичнэ үү)
  4. Виз мэдүүлэгчийн ажил байдлыг тодорхойлох бичиг баримт  
       5.1 Ажлын газрын тодорхойлолт
       Тухайн компани, байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
       Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
       5.2 Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт (Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт (эх хувь болон хуулбар) QR кодтой гаалийн лавлагаа болон жагсаалт (Гаалийн ерөнхий газраас эх хувиар нь бүрдүүлж авах)
       5.3 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эх хувь, эсвэл НД-ын төлөлтийн лавлагааг ТҮЦ машинаас авч ирэх (сүүлийн 3 жилийн төлсөн мэдээлэл)
       5.4 Виз мэдүүлэгч нь компаний захирал бол (компани/байгууллага)-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрмийн хуулбар болон эх хувь (төрийн өмчит байгууллага бол шаардахгүй)
       5.5 Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт
       5.6 Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр (эх хувь болон хуулбарын хамт) Тэтгэврийн зээлтэй бол зөвхөн зээлийн гэрээний хуулбарыг өгч болно.
  1. Виз мэдүүлэгч нь санхүүгийн чадамжаа илтгэх материал болгож өөрийн нэр дээрх хувийн дансны доорх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө. Үүнд:
        6.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлот
        6.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга, өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.
 
 ≪ Анхаарах зүйлс≫ 
1. Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийх нь виз олгохоос татгалзах үндэслэлийн нэг болдог тул анхаарна уу.
2. Банкны тодорхойлолт ба хуулгыг тухайн банкнаас болон цахим банк, киоск машин зэргээс авч болно.
3. Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн өгч болно.
4. Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.
 
     7. Хүүхэд виз мэдүүлэх тохиолдолд, виз мэдүүлгийн хуудас, зураг, гадаад паспорт, сургуулийн тодорхойлолт, итгэмжлэлийг шаардана. Мөн зардал батлан даагчийн зүгээс доорхи материалуудыг шаардана.Үүнд:
         7.1 Виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлаа батлах бичиг баримт өгөх. Эцэг, эх бол хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар өгөх. Төрөл садан бол төрөл садангийн лавлагаа өгөх.
         7.2 Батлан даагчийн ажлын газрын тодорхойлолт (хөдөлмөр эрхэлдэггүй бол нийгмийн байдлыг тодорхойлох бичиг баримт тэтгэврийн дэвтэр, группын дэвтэр зэрэг)
         7.3  Батлан даагчийн санхүүгийн бичиг баримт, банкны дансны сүүлийн 6-н сарын хуулга, дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
  1. Итгэмжлэл
    Виз мэдүүлж буй 16 хүртэлх насны хүүхдийг эцэг эхээс нь өөр хүн дагуулж явах бол итгэмжлэл зайлшгүй авчирах шаардлагатай. Мөн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ дагуулж явах бол хамт явахгүй эцэг эсвэл эхээс тухайн хүүхдийг дагуулж явахыг зөвшөөрсөн итгэмжлэл зайлшгүй авч ирнэ. Хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгэнтэй нь амьдардаг тохиолдолд, гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, шүүхийн шийдвэр зэрэг нотлох бичиг баримт/эх хувийг хуулбарын хамт/-ыг авч ирэх шаардлагатай.
  2. Япон улсад байгаа ах дүү, найз нөхөд, төрөл садан болох хүний гадаадын иргэний оршин суух үнэмлэх (在留カード(旧外国人登録証)-ний хуулбар (ар өвөр хоёр тал) эсвэл гадаад паспортын хуулбар (зөвхөн овог нэр, ОСЗГ бүхий хуудас байж болно)
  3. Япон улсад байгаа хүн нь ах дүү, төрөл садан болохыг нотлох бичиг баримт (Төрсний гэрчилгээ эх хувь болон хуулбар, төрөл садангын лавлагаа зэрэг)  
  4. Нислэгийн захиалгын хуудас
  5. Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг эндээс үзнэ үү.

 ≪ Анхаарах зүйлс≫ 
  -Виз мэдүүлэхэд өгсөн материалыг буцаан олгохгүй тул дахин авах боломжгүй ганц хувь бичиг баримтын эх хувийг нь шалгуулан хуулбарыг нь өгнө үү.
  -Консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг нэмэлтээр гаргуулж болзошгүйг анхаарна уу.
  -Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг хангалттай тооцож урьдчилж визээ мэдүүлнэ үү.
  -Тус ЭСЯ-ны консулын хэлтэс нь  тухайн виз мэдүүлэгчийн нислэгийн тийз худалдан авалтад нийцүүлэн визний хариуг яаралтай шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу.
  -Татгалзсан хариу гарсан тохиолдолд нислэгийн тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй бөгөөд виз шийдэгдэхээс өмнө нислэгийн тийз худалдан авахгүй байхыг анхаарна уу.