Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримт

2020/4/30
        Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь өөр байдаг тул      
 өөрт тохирох хэсгийг сонгож бүрдүүлнэ үү.
 
A.Виз мэдүүлэгчийн Монгол дахь гэр бүл (эцэг эх, эхнэр нөхөр, ах дүү) нь зардлыг хариуцах
 
  1.  Виз мэдүүлэгчтэй холбоо хамаарлаа батлах бичиг баримт өгөх. Эцэг, эх бол хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар өгөх. Тухайн виз мэдүүлэгчтэй төрөл садан бол түүнийг батлах төрөл садангийн лавлагаа өгөх.
  2. Зардал хариуцах хүний ажлын газрын тодорхойлолт  
   2.1 Ажлын газрын тодорхойлолт
   - Тухайн компани (байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий) албан бланкан   
      дээр бичигдсэн байна.
   - Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин   
     зэргийг тодорхой тусгасан байна.
2.2 Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох     
      бичиг баримт /Гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, түрээсийн   
      төлбөрийн баримт  (эх хувь болон хуулбар) QR кодтой гаалийн лавлагаа болон
      жагсаалт (Гаалийн ерөнхий газраас эх хувиар нь бүрдүүлж авах)
2.3 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эх хувь, эсвэл НД-ын төлөлтийн
      лавлагааг ТҮЦ машинаас авч ирэх (сүүлийн 3 жилийн төлсөн мэдээлэл)
2.4 Виз мэдүүлэгч нь компаний захирал бол (компани,байгууллага)-ын улсын
      бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрмийн хуулбар болон эх хувь (төрийн
      өмчит байгууллага бол шаардахгүй)
2.5Оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт
2.6Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр (эх хувь болон хуулбарын
      хамт)Тэтгэврийн зээлтэй бол зөвхөн зээлийн гэрээний хуулбарыг өгч болно.
 
  1. Зардал хариуцах хүний нэр дээрх хувийн дансны доорх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
Үүнд:
     3.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлот
     3.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга
           Өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.
 
Анхаарах зүйлс
-Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийх нь виз олгохоос татгалзах  
  үндэслэлийн  нэг болдог тул анхаарна уу.
- Банкны тодорхойлолт ба хуулгыг тухайн банкнаас болон цахим банк, киоск машинаас авч болно.
- Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн өгч болно.
- Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит  
    картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.



 
B.Виз мэдүүлэгчийн харьяалагдах Монгол талын компани,байгууллага зорчих зардлыг хариуцах
 
  • Хувийн зорилгоор зорчих тохиолдол үүнд хамаарахгүй бөгөөд зөвхөн албан ажлаар явж байгаа хүн доорх бичиг баримтыг бүрдүүлэн өгөх шаардлагатай.
      
  1. Виз мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг (загвар чөлөөтэй)
     - Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан      
дээр бичигдсэн байна.
- Албан томилолтын бичигт, виз мэдүүлэгчийн тухай мэдээлэл (овог нэр,   
төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар) томилолтын    
     зорилго (бизнесийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, хурал    
     зөвлөгөөнд оролцох зэрэг), томилолтын хугацаа, томилогдон ажиллах    
     компаний тухай мэдээлэл (нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог    
     нэр, албан тушаал зэрэг), мөн томилолтын зардлыг хаанаас гаргаж байгааг
тодорхой дурдсан байна.
- Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг    
      хамтатган бичиж болно. (Эндээс загварыг татаж авч болно)
 
  •   Гэхдээ гураваас дээш хүн виз мэдүүлэх бол ажлын газрын тодорохойлолтыг   тусад нь бичнэ. Мөн томилолтын бичгийн хамт нийт виз мэдүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг хавсаргаж өгнө.
     
  1. Виз мэдүүлэгчийн харьяалагдах Монгол талын компани,байгууллагын улсын
            бүртгэлийн гэрчилгээ (эх хувь ба хуулбар)
  1. Виз мэдүүлэгчийн харьяалагдах Монгол талын компаний татвар төлөлтийн  
тодорхойлолт
  1. Виз мэдүүлэгчийн харьяалагдах компани, байгууллагын санхүүгийн бичиг баримт болгож доорх бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
             Үүнд:
 4.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлолт
 4.2 Дансны сүүлийн 3 сарын хуулга
            Өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.
 
  • Анхаарах зүйлс
    - Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш дансны тодорхойлолт болон өгч болно.
- Банкны тодорхойлолт болон хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
- Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу

C.Арга хэмжээг зохион байгуулах Япон тал зорчих зардлыг хариуцах
  1.    Виз мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг (загвар чөлөөтэй)
    - Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
   - Албан томилолтын бичигт, виз мэдүүлэгчийн тухай мэдээлэл (овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар) томилолтын зорилго (бизнесийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, хурал зөвлөгөөнд     
оролцох зэрэг), томилолтын хугацаа, томилогдон ажиллах компаний тухай мэдээлэл (нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг), мөн томилолтын зардлыг хаанаас гаргаж байгааг тодорхой дурдсан байна.
  • Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. (Эндээс загварыг татаж авч болно)
Гэхдээ гураваас дээш хүн виз мэдүүлэх бол ажлын газрын тодорохойлолтыг тусад нь бичнэ. Мөн томилолтын бичгийн хамт нийт виз мэдүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг хавсаргаж өгнө.  

 
  1. Арга хэмжээг зохион байгуулах Япон талын урилга, батлан даалтын бичиг  (тамга тэмдэгтэй эх хувь байх)
  • Загвар чөлөөтэй, япон хэл дээр байж болно.
  • Урьж буй хүний овог нэр, албан тушаалыг тодорхой тусгах.
  • Зорчих зардал хариуцах тухай тодорхой тусгасан байна.
  1. Арга хэмжээг зохион байгуулах Япон талын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ (登記簿謄本) )эх хувь ба хуулбар)
  • Уригч тал нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бол зөвхөн “Кайша Шикихоо” (会社四季報) номын холбогдох хуудсын хуулбар байж болно.
  • Уригч тал нь аж ахуйн нэгж бус хувь хүн бол үйл ажиллагааны танилцуулгыг эндээс татаж авч бөглөнө.

 
D.Виз мэдүүлэгчийн Япон дахь найз нөхөд, танил нь зардлыг хариуцах доорх бичиг баримтыг эх хувиар бүрдүүлнэ.
 
 Оюутан болон дадлагжигчаар оршин сууж буй хүн батлан даагч болох боломжгүйг анхаарна уу.
 (1)Батлан даалтын бичиг (Эндээс татаж бөглөнө үү.)
 (2)Урилга (Эндээс татаж бөглөнө үү. Зардлыг уригч хариуцах тухай тодорхой дурдсан байна.)
 (3)Зардал хариуцах хүний ажлын газрын тодорхойлолт
    (4)Зардал хариуцах хүний орлогыг тодорхойлох бичиг баримт (дор  дурдсанаас аль нэг нь байж болно.)
 - Жилийн нийт орлогын дүн бүхий “Орлогын тодорхойлолт (所得証明書) ”-ыг орон нутгийн захиргааны байгууллагаас авна.
- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар ногдуулалтын тодорхойлолт  (課税証明書) ”-ыг орон нутгийн захиргааны байгууллагаас авна.
- Татварын алба (税務署)-нд өгсөн “Татварын тайлан (確定申告書) ” -ийн хуулбарыг   Татварын алба (税務署)- аас авна. Тамга тэмдэгтэй байх шаардлагатай.
- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар төлөлтийн тодорхойлолтыг  (納税証明書様式その2) Татварын алба(税務署)- аас авна.
- Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
- Зардал хариуцах хүний нэр дээрх банкны дансны дэвтрийн хуулбар (6 сар)
  1.  Зардал хариуцах хүний гэрийн хаягийн тодорхойлолт(住民票)
  • Гэр бүлийн бүх гишүүний нэр, холбогдох бусад мэдээллийг тусгасан байх шаардлагатай
  • Бүртгэгдсэн бүх мэдээллийг товчлохгүйгээр хэвлүүлсэн байна
  (6)Зардал хариуцах хүн гадаадын иргэн байх тохиолдолд дараах материалыг бүрдүүлнэ үү.
- Гадаадын иргэний оршин суух үнэмлэх (在留カード(旧外国人登録証)-ний хуулбар ( Хоёр тал)
- Гадаад паспортын хуулбар (зөвхөн овог нэр, ОСЗ бүхий хуудас байж болно)
  (7)Зардал хариуцах хүний өргөдөл (загвар чөлөөтэй) –ийн хамт тухайн виз мэдүүлэгчтэй ямар хамааралтай болох (угийн бичиг, төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа), хэзээ яаж танилцсан, зардлыг хариуцах болсон шалтгааны талаар тодорхой бичнэ үү.