Японы Улсын Засгийн газрын цар тахлын эсрэг арга хэмжээг сулруулах тухай

2022/10/5
   Энэ оны 10 сарын 11-ний өдрөөс гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэх хязгаарлалтыг цуцалж, цар тахлын эсрэг арга хэмжээг өөрчлөхөөр болсон бөгөөд виз болон виз мэдүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтүүд орсон болно.
 
  1. Хилээр нэвтрүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүд
        A)  Богино хугацаагаар (3 сараас доош) бизнес, ажил хөдөлмөр болон аялалын зорилгоор, эсвэл урт хугацаагаар оршин суух зорилгоор хилээр нэвтрэхэд Япон улсад байрлах хүлээн авагч байгууллагын “Хүлээн авах тодорхойлолт”-ыг шаардахгүй.
        B)  Мөн гадаад улсын аялагчдад тавьж байсан зөвхөн групп аялал хүлээн авах хязгаарлалтыг цуцална.
        C) Танил, найз нөхдийндөө зочлох болон дамжин өнгөрөх зорилгоор виз мэдүүлэх боломжтой болно.
        D) Олон удаагийн виз олгох үйл ажиллагааг дахин сэргээнэ.  
 
  • Энэ оны 10 сарын 11-ний өдрөөс хойш виз мэдүүлэх иргэд доорхи холбоосыг ашиглан өөрийн зорчих зорилгын дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлэн, визээ мэдүүлнэ үү.
       https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/visa_mgl_190128.html
 
  • Визний материалыг мэдүүлэхийн өмнө урьдчилан цаг товлох шаардлагатай. Виз мэдүүлэх цагаа товлосны дараа, виз мэдүүлэх өдрөө шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлэн товлосон цагтаа тус ЭСЯ-нд ирэхийг анхааруулъя. (виз мэдүүлгийн цаг товлох аргачлал). Цаг товлоогүй иргэдийн материалыг хүлээн авах боломжгүйг хатуу анхаарна уу.
 
  1. Нэгэнт олгогдоод байсан олон удаагийн нэвтрэх эрх бүхий визний /дипломат байгууллага, иргэншил, зорчих зорилгоос үл хамааран/ хүчинтэй хугацааг түр зогсоогоод байсан бөгөөд энэхүү арга хэмжээг цуцалж, нэвтрэх эрхийг эргэн сэргээж байгаа болно. (Зөвхөн тухайн визний хүчинтэй хугацаа дуусах болоогүй тохиолдолд)
 
  • ****Шинээр нэг удаагийн нэвтрэх эрх бүхий виз авснаар өмнө нь олгосон байсан олон удаагийн виз дээр нь “Cancelled” гэсэн тамга дарагдаж цуцлагдсан тохиолдолд тухайн олон удаагийн визний хүчинтэй хугацаа дуусаагүй байсан ч хүчин төгөлдөр байдлаа нэгэнт алдсан тул ашиглаж болохгүйг анхаарна уу.
 
  1. Визнээс чөлөөлөх арга хэмжээг түр зогсоосон шийдвэрийг дуусгавар болгож дахин сэргээлээ
        2 улсын харилцан визнээс чөлөөлөх арга хэмжээг дахин сэргээлээ. (Монгол Улсын тухайд зөвхөн дипломат пасспорт эзэмшигчид л үүнд хамаарна.)
 
  1. Шинэ корона вирусын халдварын шинж тэмдэг илэрснээс бусад иргэдээс хилээр нэвтрэх үед шинжилгээ авахгүй. Гэвч бүх иргэдийн хувьд “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-ын яаралтай ашиглаж болох вакцины жагсаалтанд багтсан “Вакцины гэрчилгээ (3 тун хийлгэсэн байх)” эсвэл хилээр гарахаас 72 цагийн өмнө өгсөн “Сөрөг гарсан шинжилгээний бичиг” хоёрын аль нэгийг хилээр нэвтрэхдээ биедээ авч явах шаардлагатай.
 
     5.  Япон Улсын Засгийн Газрын цар тахлын эсрэг шинэ арга хэмжээтэй холбоотой Асуулт ба Хариултыг эндээс үзнэ үү (Англи хэл дээр)