Дипломат паспорт эзэмшигчдийн анхааралд

2019/1/24
      2016 оны 10 сарын 12-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ Монгол улсын Гадаад харилцааны яам хооронд Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай ноот бичгийг солилцсон билээ. Үүний дагуу дипломат паспорттай монгол иргэд 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн "Дипломат" болон  30 хүртэлх хоногийн "Богино хугацаа"-ангиллын  зорилгоор Япон улсад визгүй зорчих боломжтой боллоо. Гэхдээ хил нэвтрэхдээ зорчиж буй зорилгоо (Богино хугацааны томилолт, Аялал, Томилгоот алба) хилийн шалганы ажилтанд тодорхой хэлнэ үү.

  
Дипломат паспорттай боловч "Дипломат" болон 30 хүртэлх хоногийн "Богино хугацаа"-наас бусад зорилгоор Япон улс руу зорчих тохиолдолд Япон улсын визийг мэдүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.
  
Нэмэлт мэдээллийг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас лавлана уу.