“Монголын сайхан бичигтэн 2023” уралдааны шилдэгийн эзэнтэй хийсэн уулзалт

2024/2/29
1 Өргөмжлөлөө хүлээн авч буй Т.Имазэки
2 Элчин сайд М.Игавахара Т.Имазэки болон түүний нөхрийн хамт
 2 дугаар сарын 27-ны өдөр Элчин сайд М.Игавахара үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлагаас зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн 2023” олон улсын уралдаанд “Монгол туургатны болон гадаад улсын иргэд” ангилалд шилдэгээр тодорсон Имазэки Тошикотой уулзаж, өргөмжлөлийг нь гардуулан өглөө. 1 дүгээр сарын 11-ний өдөр Монголд болсон тус уралдааны шагнал гаруулах ёслолд Т.Имазэки оролцож чадаагүй тул түүнийг төлөөлөн Элчин сайд М.Игавахара ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөмжлөлийг нь гардан авсан юм. (Ёслолын арга хэмжээний мэдээллийг эндээс үзнэ үү.)
 
 Уулзалтын үеэр Т.Имазэки Японы Батлан хамгаалахын их сургуульд суралцаж буй монгол оюутнуудыг дэмжин, өөрийн гэртээ урьж байсан үеэс эхлэн монгол хэл, бичгийг сурсан тухай яриа дэлгэж, хоёр орны иргэд хоорондын солилцооны талаар үнэтэй санал солилцсон байна.