Монголын сайхан бичигтэн 2023” уралдааны өргөмжлөл гардуулах ёслол болов
2024/1/12

1 дүгээр сарын 11-ний өдөр, Монголын уран зургийн галерейд “Монголын сайхан бичигтэн 2023” уралдааны өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрөв. Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг уг уралдаан энэ жил 27 дах жилдээ болж байгаа бөгөөд анх удаа олон улсын уралдаан болон өргөжиж байгаагаараа онцлогтой юм.
Уг ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин болон Монцамэ агентлагийн дарга Э.Содонтогос нар оролцсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уралдааны шагналт байрт шалгарсан хүмүүст өргөмжлөлийг гардуулав.
Энэ удаагийн уралдаанд 1,650 орчим хүн бүтээлээ ирүүлснээс “Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд” ангилалд Японы иргэн Имазэки Тошико тэргүүн байрт шалгарч, түүнийг төлөөлөн Элчин сайд М.Игавахара Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөмжлөлийг хүлээн авав.