2027 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан логоны загвар шалгаруулах зар
2026/10/9
35 жилийн ойн лого
40 жилийн ой
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг ирэх 2027 онд тэмдэглэнэ. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр улс олон төсөл, арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чухал боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ зорилгоор эдгээр ойн арга хэмжээнд ашиглах албан ёсны логоны загварыг шалгаруулж авна.
1. Ерөнхий зүйл
1.1 Агуулга:
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн лого бүтээнэ.
1.2 Оролцогчид тавих шалгуур:
Япон болон Монгол Улсын иргэншилтэй хүн байна.
Нас, оршин суугаа газар үл хамаарна.
1.3 Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 10 дугаар сарын 30-ны /Баасан/ өдрийн дотор хүлээн авна.
2. Удирдамж
2.1 Шалгаруулалтад оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ.
2.2 Бүтээлийг зөвхөн цахим хэлбэрээр буюу и-мэйлээр хүлээн авна. И-мэйл хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp Шуудангаар илгээсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
2.3 И-мэйлийн гарчиг: “55 жилийн ойн лого” нэртэй байна.
2.4 Цахим хаягаар бүтээлээ ирүүлэхдээ дараах файлуудыг хавсаргасан байна.
●Логоны эх загвар (өнгөт)
●Шалгаруулалтад оролцох маягт
(Тус маягтад логог бүтээсэн санаа, агуулгын талаар 100 орчим үгт багтаан япон эсвэл монгол хэлээрх тайлбарыг бичсэн байна. Үүнийг мэйлийн хэсэгт бус, дээрх маягтад тусган хавсралтаар ирүүлнэ.) Логоны тухай тайлбарыг шалгаруулалтын дүнг зарлах үед олон нийтэд мэдээлнэ.
2.5 Логоны загвар нь дараах шаардлагыг хангасан байна.
●Файлын хэлбэр: PNG, JPEG, EPS гэх мэт
●Файлын хэмжээ: 3MB-аас ихгүй байх
●Нягтаршил: 300dpi буюу түүнээс дээш байхыг зөвлөнө.
●Доорх заалтаас бусад тохиолдолд Япон Улс болон Монгол Улсын аль алинд нь ижил загвар ашиглах боломжтой байна.
●Хэрэв үсэг, бичвэр агуулах бол англи хэлээр оруулсан байна. (“Japan, Mongolia” нэршил орсон тохиолдолд аль улсад ашиглагдахаас шалтгаалж улсын нэрийн дараалал солигдохыг анхаарна уу. )
Санамж: Ирүүлсэн логоны эх файл болон бусад материалыг буцаан олгохгүй.
Өмнө нь ашиглагдаж байсан ойн лого:

45 жилийн ой
50 жилийн ой
3. Шалгаруулалт ба дүнг зарлах
Ирүүлсэн логоны загваруудаас хамгийн шилдэг нэг загварыг сонгон албан ёсны логогоор шалгаруулна. Шалгаруулалтын дүнг 2026 оны 12 дугаар сарын сүүлээр Монгол дахь Японы Элчин сайдын яамны цахим хуудсанд нийтлэх болно.
4. Анхаарах зүйлс
4.1 Логоны загвар нь Монгол болон гадаад улс орнуудад өмнө нь нийтлэгдэж байгаагүй, зохиогчийн эрх, барааны тэмдгийн эрх болон бусад гуравдагч этгээдийн эрхийг зөрчих, эсхүл зөрчих эрсдэлгүй байх.
4.2 Логоны загварын бүтээлд зохиогчийн эрхийн зөрчил үүсэх эрсдэлтэй тул хиймэл оюун ухаан (AI)-аар хийсэн загварыг хүлээн авахгүй.
4.3 Доор дурдсан бүтээлийг шалгаруулалтад оруулахгүй.
●Олон нийтийн ёс зүйд харшлах
●Хууль тогтоомж зөрчсөн эсвэл зөрчих эрсдэл үүсэх магадлалтай
●Тодорхой үзэл санаа, улс төрийн үзэл суртал, шашны номлол түгээх зорилготой
●Олон нийтэд хүрэх ач холбогдол багатай
●Япон, Монгол хоёр орны найрсаг харилцааг гүнзгийрүүлэх уралдааны зорилгод нийцээгүй
●Ашгийн төлөөх зорилготой
Санамж: Хэрэв сонгон шалгаруулалтын дараа дээрх зөрчлүүд илэрвэл хүчингүйд тооцно.
4.4 Шалгарсан логоны загварт зохион байгуулагчийн зүгээс албан ёсны лого болгон ашиглах үүднээс зарим шаардлагатай засвар, өөрчлөлтийг оруулж болно. Шалгарсан загвар болон оролцогч нь шаардагдах нөхцөлийг хангаагүй, мөн засвар хийх талаарх саналыг хүлээж аваагүй тохиолдолд шийдвэр гарсны дараа ч хүчингүйд тооцож болно.
4.5 Ирүүлсэн логоны загварт хамаарах аливаа эрх болон шалгарсан лого загварын зохиогчийн бүх эрх хоёр орны ГХЯ-нд шилжинэ. Оролцогч нь шалгарсан лого загварын тухайд зохиогчийн амины эрхээ ашиглахгүй.
4.6 Шалгаруулалтад оролцох маягтад худал мэдээлэл багтсан тохиолдолд, шалгарсан шийдвэр гарсан байсан ч уг шийдвэрийг хүчингүй болгож болно.
4.7 Шалгарсан логоны загварын эцсийн хувилбарыг хоёр орны ГХЯ-наас (Элчин сайдын яам хамаарна) зөвшөөрөл авсан байгууллагад олгож, хоёр орны дипломат харилцаа тогтоосны ойн арга хэмжээнд ашиглана.
4.8 Шалгаруулалтад оролцсон хувь хүний мэдээллийг /овог нэр, харъяа байгууллагаас бусад/ хуульд зааснаар эсвэл тухайн хүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд мэдээлэхгүй.
4.9 Оролцогчдод ирүүлсэн материалыг хүлээн авсан тухай болон шалгараагүй тухай хариу мэйл илгээхгүй. Мөн сонгон шалгаруулалтын явцын талаарх аливаа асуултад хариу өгөхгүйг анхаарна уу.
4.10 Шалгарсан шилдэг бүтээлийг зарлах үед зохиогчийн зөвшөөрлөөр нэр, харьяа байгууллагыг олон нийтэд мэдээлнэ.
5. Холбоо барих:
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, мэдээллийн хэлтэс
Утас: +976-11-320777 (дотуур дугаар 122, 123)
public.dipomacy-section@ul.mofa.go.jp