Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд “Соёлын Төв Өргөөний концертын бага танхимын засварын төсөл”-ийн ажлыг хэрэгжүүлж дуусав

2023/1/11
1 Засварын дараах концертын танхим
2 Засварын дараах концертын танхим
   2022 оны сүүлчээр “Соёлын Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд Соёлын Төв Өргөөний концертын бага танхимын засварын ажлыг гүйцэтгэж дуусав. Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын Филармони (Симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга)-ийн үндсэн байр болох концертын танхимын нөхцөл сайжирсан бөгөөд Монгол дахь соёлын чанар дээшлэхэд түлхэц болно хэмээн найдаж байна. Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Улсын Филармонийн 50 жил, Морин хуурын чуулгын 30 жил хэмээх тэмдэглэлт ой давхацсан жилд гэрэл гэгээтэй, тохилог, дулаан болсон тус танхимаар Та бүхэн тухлан саатаарай.
   Энэхүү төслийн нийт өртөг 83,056 ам.доллар буюу 236,213,000 төгрөг болсон байна. (Төсөлд гарын үсэг зурсан үеийг эндээс харна уу).
 
   Япон Улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан бүрд “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг 2005 оноос хойш 17 жилийн турш хэрэгжүүлж ирсэн.
   Өнөөдрийн байдлаар хэрэгжүүлсэн нийт төслийн тоо 10 (хэрэгжиж буй төслийг оролцуулан),  олгосон мөнгөн дүн 696,291 ам.долларт хүрээд байна.
3 Төслийг гүйцэтгэсний дараах ёслолын үеэр/ 2022 оны 11 сар/
4 Төслийг гүйцэтгэсний дараах ёслолын үеэр /2022 оны 11 сар/