“Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжаар хэрэгжих “Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын төсөл”
2022/3/16
3 дугаар сарын 11-ний өдөр, Элчин сайдын өргөөнд Элчин сайд Х.Кобаяши болон Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжаар хэрэгжих “Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Тус ёслолын арга хэмжээнд Улсын филармонийн захирал С.Баттулга болон холбогдох хүмүүс оролцож, уг төсөл хэрэгжих болсонд талархал илэрхийллээ.
Элчин сайд Х.Кобаяши “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд Японтой олон жилийн турш нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн Соёлын төв өргөө болон Улсын филармонийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Энэхүү төслөөр концертын бага танхимын засварын ажил хийгдэж, тав тухтай, таатай орчинд Улсын филармонийн болон бусад тоглолтуудыг тухлан үзэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн дурдав.
Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар “Монголын соёл, урлагийн хүмүүсийг төлөөлөн Япон Улсын Засгийн газар болон Японы Элчин сайдын яаманд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ Япон, Монголын найрамдалт харилцаа улам бүр хөгжихийг хүсэн ерөөе” хэмээв.