Япон Улсын Элчин сайдын яам гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна

2025/12/11
Япон Улсын Элчин сайдын яам Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтэст гэрээт ажилтан 1 хүн сонгон шалгаруулж авна. (гэрээний хугацаа 3 жил хүртэл)
 
  1. Ерөнхий агуулга
(1) Ажлын цаг   9:00 - 17:45  (Цайны цаг 13:00 - 14:00)
(2) Ажлын агуулга
 Япон Улсын Монгол Улс дахь эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн ажил үүрэг (голчлон “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр /цаашид “Өвсний үндэс” буцалтгүй тусламж гэх/-ийг хариуцаж ажиллана)
        Ажлын чиг үүрэг
  • Төслийн өргөдөл хүлээн авах, хариуцах
  • Төслийн өргөдлийн агуулгад үнэлгээ, шинжилгээ хийх
  • Төслийн хэрэгжилтийг хангах
  • Хэрэгжиж буй болон хэрэгжсэн төслүүдэд хяналт тавих
  • Өргөдөл гаргагч болон хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбоо барих, уулзаж зөвлөлдөх
  • Тайлан бичих
Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой чиг үүрэг
  • Төслийн урьдчилсан судалгаа
  • Төслийн судалгаа (явцын/ дунд үеийн / хэрэгжилтийн дараах)
  • Төслийн дараах судалгаа
  • Ёслолын арга хэмжээ зохион байгуулах (гарын үсэг зурах ёслол болон хүлээлгэн өгөх ёслол гэх мэт)
  • Шаардлагатай мэдээлэл цуглуулах
(3) Цалин болон гэрээний хугацаа
    Цалинг дотоод журмаар зохицуулж, сар бүр олгоно. Гэрээг 1 жил тутамд сунгах ба 3 жил хүртэл сунгах боломжтой.
Жич: Гэрээт ажилтан нь оногдсон ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Элчин Сайдын яам ажил олгогч биш бөгөөд гэрээт ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг нэмэлт зарлыг хариуцахгүй болно.
 
  1. Тавигдах шаардлага
(1) Монгол Улсын иргэн байх
(2) Япон хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх (JLPT N1 түвшинтэй дүйцэхүйц)
(3) Компьютер (Word, Excel, PowerPoint зэрэг) дээр бичиг баримт боловсруулах чадвартай байх
(4) Бие махбод, сэтгэл санааны хувьд эрүүл байх
(5) Жилд хэд хэдэн удаа 1-2 долоо хоногийн хугацаатай орон нутгийн томилолтоор явах боломжтой байх (гол төлөв түрээсийн машинаар зорчих), мөн харилцаа (тайлагнах, холбоо барих, зөвлөлдөх, зохицуулалт хийх)-ны чадвартай, бие махбодын хувьд ачаалал даах чадвартай байх
 
  1. Сонгон шалгаруулалт
Бичиг баримтын шалгаруулалт
Бичгийн шалгалт: 2026 оны 1-р сард хийхээр төлөвлөж байна. (шалгалтын товыг зөвхөн бичиг баримтын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст мэдэгдэх ба монгол-япон орчуулга, япон-монгол орчуулга болон өгөгдсөн сэдвийн дагуу япон хэлээр эссэ бичих)
Ярилцлага: 2026 оны 1-р сард хийхээр төлөвлөж байна. (ярилцлагын шалгалтын товыг зөвхөн бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүст мэдэгдэх ба япон болон монгол хэлээр асуултад хариулах зарчмаар явагдана)
Жич: Нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтын журам, тов өөрчлөгдөж болзошгүй. Шалгалтад орохоос өмнө Элчин сайдын яамны цахим хуудсанд байршуулсан “Өвсний үндэс” хөтөлбөрийн танилцуулгатай уншиж танилцана уу.
URL:https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/econcoop_grassroot.html
 
  1. Ажил эхлэх хугацаа
2026 оны 2-3 сар

 5.Бичиг баримт хүлээн авах тухай

(1)Бичиг баримт хүлээн авах хугацаа: 2026 оны 1 сарын 12 өдөр /Даваа гараг/
(2)17:00 цаг хүртэл
Бичиг баримт хүлээн авах газар: Япон Улсын Элчин сайдын яамны харуулд дараах бичиг баримтыг өгөх
а. Намтар (япон хэл дээр)
б. Иргэний үнэмлэхний хуулбар
в. Ажилд орох өргөдөл (япон хэлээр)
г. Сургууль төгссөн гэрчилгээ болон бусад гэрчилгээ
(Сургууль төгссөн гэрчилгээ, япон хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ, англи хэлний түвшингийн гэрчилгээ гэх мэт. Мөн ажлын туршлагатай бол ажлын газрын тодорхойлолт гэх мэт)
  •  Намтар болон өргөдлийн маягтыг эндээс татаж ашиглана уу.
  •  Бичиг баримтыг буцаан олгохгүй. Мөн бичиг баримтын нууцыг чанд хадгална.
  •  Бичиг баримтыг дугтуйнд хийж, “”Өвсний үндэс” хөтөлбөрийн гэрээт
ажилтан сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэнд” гэж хаяглана уу.
 
(3)Холбоо барих
Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам
Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтэс – Мизүно
Утас: 11-320777