Япон Улсын Элчин сайдын яам гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна

2026/5/28
Япон Улсын Элчин сайдын яам
Гэрээт ажилтны сонгон шалгаруулалт
 
   Япон Улсын Элчин сайдын яам Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан, хугацаат гэрээт ажилтан 1 хүн сонгон шалгаруулж авна. (гэрээний хугацаа дээд тал нь 3 жил)
 
Тавигдах шаардлага
  1. Гэрээний агуулга
           (1) Ажлын цаг  9:00 - 17:45  (Цайны цаг 13:00 - 14:00)
           (2) Ажлын агуулга
                  Япон Улсын Монгол Улс дахь эдийн засгийн хамтын ажиллагаатай холбоо бүхий ажил үүрэг (голчлон /цаашид “Өвсний үндэс” гэх/-т хамаарах ажил үүрэг)
                  < Ерөнхий чиг үүрэг>
                                1. Төслийн өргөдөл хүлээн авах
                                2. Төслийн өргөдлийн агуулгад
                                3. Төслийн явцад хяналт тавьж, хэрэгжилтийг хангах
                                4. Хэрэгжиж буй болон хэрэгжсэн төслүүдэд хяналт тавих
                                5. Өргөдөл гаргагч болон хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбоо барих, уулзаж зөвлөлдөх
                                6. Холбогдох материалуудыг (төслийн сонгон шалгаруулалт болон танилцуулга гэх мэт “Өвсний үндэс”-тэй холбоотой материал) бэлтгэх
                  <Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой чиг үүрэг>
                                1. Хүсэлт ирүүлсэн газруудтай танилцаж, урьдчилсан судалгаа хийх
                                2. Төслийн хүрээнд хэрэгжиж буй ажлыг шалгаж, хяналтын судалгаа хийх (явцын, дунд үеийн, хэрэгжилтийн дараах)
                                3. Төсөл хэрэгжсэний дараах ашиглалтын байдалтай танилцан, үр дүнгийн судалгаа хийх
                                4. Ёслолын арга хэмжээнд тусалж ажиллах (гарын үсэг зурах ёслол болон хүлээлгэн өгөх ёслол гэх мэт)
                                5. Бусад шаардлагатай мэдээлэл цуглуулах
          (3) Цалин болон гэрээний хугацаа
                  Цалинг дотоод журмаар зохицуулж, сар бүр олгоно. Гэрээг 1 жил тутамд сунгах ба хамгийн ихдээ 3 жил байна.
                  * Гэрээт ажилтан нь ногдсон ажлыг зөвхөн гэрээний хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд Элчин Сайдын яам ажил олгогч биш болно. Элчин Сайдын яам нь гэрээт ажилтанд нийгмийн даатгал зэрэг нийгмийн халамжтай холбоотой зардал, ажилтны хангамжийн зардал зэргийг хариуцахгүй болно.
  1. Тавигдах шаардлага
          (1) Монгол Улсын иргэн байх
          (2) Япон хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх (JLPT N1 түвшинтэй дүйцэхүйц)
          (3) Компьютер (Word, Excel, PowerPoint зэрэг) дээр бичиг баримт боловсруулах чадвартай байх
          (4) Бие махбод, сэтгэл санааны хувьд эрүүл байх
          (5) Жилд хэд хэдэн удаа 1-2 долоо хоногийн хугацаатай орон нутгийн томилолтоор явах боломжтой байх (голчлон түрээсийн машинаар зорчих), мөн харилцаа (тайлагнах, холбоо барих, зөвлөлдөх, зохицуулалт хийх)-ны чадвартай, бие махбодын хувьд ачаалал даах чадвартай байх.
  1. Сонгон шалгаруулалт
          (1) Бичиг баримтын шалгаруулалт
          (2) Бичгийн шалгалт (монгол хэлнээс япон хэл рүү, япон хэлнээс монгол хэл рүү орчуулга хийх, өгөгдсөн сэдвийн дагуу япон хэлээр эссэ бичих гэх мэт) болон ярилцлагын шалгалт (япон хэл болон монгол хэлээр асуултад хариулах)
           * Бичгийн болон ярилцлагын шалгалтын товыг зөвхөн бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.
           * Бичгийн болон ярилцлагын шалгалтыг нэг өдөр авахаар(2026 оны 6-р сарын 22-оос 26-ны хооронд)төлөвлөж байна.
           * Нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтын журам, тов өөрчлөгдөж болзошгүй.
           * Шалгалтад орохоос өмнө Элчин сайдын яамны вэбсайтад байршуулсан “Өвсний үндэс”  хөтөлбөрийн танилцуулгыг сайтар уншина уу.
           URL:https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/econcoop_grassroot.html  
  1. Гэрээ эхлэх хугацаа  2026 оны 8-р сар (төлөвлөж байна)  
  2. Сонгон шалгаруулалтын хуваарь                                             
           (1) Эцсийн хугацаа: 2026 оны 6-р сарын 15-ны өдөр /Даваа гараг/ 17:00 цаг.    
           (2) Хүлээн авах газар: Эцсийн хугацаанаас өмнө Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамны харуулд дараах бичиг баримтыг өгөх.
            А. Намтар (япон хэл дээр)
            Б. Ажилд орох болсон шалтгаан (япон хэлээр)
            В. Иргэний үнэмлэхний хуулбар
            Г. Сургууль төгссөн гэрчилгээ болон бусад гэрчилгээ
            (Сургууль төгссөн гэрчилгээ, япон хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ, англи хэлний түвшингийн гэрчилгээ гэх мэт. Мөн ажлын туршлагатай бол ажлын газрын тодорхойлолт гэх мэт)
            * Намтар болон тус ажилд орох болсон шалтгааны маягтыг эндээс татаж ашиглана уу.
            * Бичиг баримтыг дугтуйнд хийж,「”Өвсний үндэс” хөтөлбөрийн гэрээт ажилтан  сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэнд」гэж хаяглана уу.
            * Бичиг баримтыг буцаан олгохгүй. Мөн бичиг баримтын нууцыг чанд хадгална.
           (3)Холбоо барих
                 Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам
                 Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтэс – /Харада/
                 Утас: 11-320777