2026 оны Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (Их сургуулийн үндсэн оюутан, Технологийн коллежийн оюутан, Мэргэжлийн сургуулийн оюутан, Судлаач оюутан)-ийн зарим өдрүүдийн бүртгэл хийх газарт өөрчлөлт орсон тухай

2025/7/4
Наадмын баярын өдрүүдэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (Их сургуулийн үндсэн оюутан, Технологийн коллежийн оюутан, Мэргэжлийн сургуулийн оюутан, Судлаач оюутан)-ийн зарим өдрүүдийн бүртгэл хийх газар доорхын дагуу өөрчлөгдсөнийг мэдэгдье. Бүртгүүлэх хүмүүс өдөр болон газраа сайтар шалгахыг хүсье.

1. Бүртгэл хийх өдөр цаг:
       7 сарын 16 /Лхагва/-наас 7 сарын 19 /Бямба/ гаригт өдөр бүр 12:00-17:00
2. Бүртгэл хийх газар:
    ●Японы ЭСЯ-ны виз мэдүүлгийн заал (зүүн талын консулын хаалгаар дотогш орно)
       7 сарын 16 /Лхагва/-7 сарын 17 /Пүрэв/       
    ●Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн 1 давхар
       7 сарын 18 /Баасан/-7 сарын 19 /Бямба/


 ▼ Сонгон шалгаруулалтын удирдамж зэрэгтэй холбоотой цахим хуудас▼
2026 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН/, /ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН//, /МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН/-Ы БҮРТГЭЛ
2026 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР -СУДЛААЧ ОЮУТАН-Ы БҮРТГЭЛ
 
Японы ЭСЯ
Соёл, мэдээллийн хэлтэс