2026 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН/, /ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН//, /МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН/-Ы БҮРТГЭЛ
2025/4/16
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН, ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН/, МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН”-ы бүртгэл доорхийн дагуу явуулах тул удирдамж, холбогдох мэдээллийг сайтар уншиж танилцаж бүртгүүлнэ үү.
-ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН/ англи хэлээр, япон хэлээр
Мэргэших салбартай холбоотой голлох мэргэжлүүд зэрэг
-МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН англи хэлээр, япон хэлээр
Мэргэших салбартай холбоотой голлох хичээл зэрэг
2. Өргөдөл, бичиг баримтыг хүлээн авах, сонгон шалгаруулах дараалал

3. Бичиг баримтыг хүлээн авах
(1)Бүрдүүлсэн бичиг баримтаа биечлэн авч ирэх тохиолдолд
Хэзээ: 2025.07.16 /Лхагва/-наас 07.19 /Бямба/ хүртэл өдөр бүр 12:00-17:00 цагт
Хаана:Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн /Монгол-Япон төв/ 1 давхрын хүлээлгийн танхим байршлын зураг
(2)Бүрдүүлсэн бичиг баримтаа шуудангаар илгээх тохиолдолд
Хэзээ:2025.07.18 /Баасан/ ажлын цаг дуусах хүртэл заавал ирсэн байх шаардлагатай.
Шуудангийн хаяг:
Японы Элчин сайдын яам
Элчингийн гудамж 10, Улаанбаатар хот 14210 (Төв шуудан Ш/Х-1011)
※Бүрдүүлсэн бичиг баримтаа дурын дугтуйнд хийж, Зураг 1-д заасны дагуу бичиж өгнө үү.
Зураг 1: Дугтуй хаяглах загвар
Анхаарах зүйлс:
4. Тодруулга
Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр асуулт гарвал доорх мэйл хаягаар илгээнэ үү. Ирүүлсэн асуултыг нягтлан үзэж, удирдамжид байхгүй нөхцөл жишээ зэрэг шаардлагатай асуултын хариултыг тус ЭСЯ-ны Facebook хуудсаар дамжуулан нийтлэх тул үүнтэй танилцана уу. Бүгдэд тэгш хандах үүднээс зарчмын хувьд хүн нэг бүрт хариулт өгөхгүй болно.
Мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp
- Хөтөлбөрийн удирдамж

- Өргөдөл гаргагч бүрдүүлсэн бичиг баримтаа заавал өөрийн биеэр авч ирэх шаардлагагүй. Мөн сургуулиас нэгтгэн авч ирэх ч боломжтой.
- Бичиг баримтыг хүлээн авах үед материал бүрэн эсэх зэрэг бусад аливаа асуултад хариулахгүй тул удирдамжийн дагуу өргөдөл, бичиг баримтуудаа бүрэн гүйцэд бүрдүүлж авч ирнэ үү. Тодруулах зүйл байвал доорх 4-ийг уншиж танилцана уу.
- Бичиг баримтын сонгон шалгаруулалтыг өргөдлийн агуулга, бичиг баримт бүрэн эсэхийг харгалзан үзэж шийдвэрлэнэ. Ялангуяа, бичиг баримт дутуу, алдаатай, тодорхойгүй байх нь сонгон шалгаруулалтад ихээхэн нөлөөлнө. Харин удирдамжийн 7-р зүйлд заасан “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг ярилцлагын шалгалтад тэнцсэний дараа өгөх тул дээрх бүрдүүлэлтэд хамаарахгүй.
- Бичиг баримтыг зөвхөн дээр дурдсан арга хэлбэр, хугацаа болон байршилд хүлээж авна. Элчин сайдын яамны төв харуулын байр болон Монгол-Японы төвийн ресепшн дээр бичиг баримтыг авч ирэхгүй байхыг анхаарна уу.
4. Тодруулга
Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр асуулт гарвал доорх мэйл хаягаар илгээнэ үү. Ирүүлсэн асуултыг нягтлан үзэж, удирдамжид байхгүй нөхцөл жишээ зэрэг шаардлагатай асуултын хариултыг тус ЭСЯ-ны Facebook хуудсаар дамжуулан нийтлэх тул үүнтэй танилцана уу. Бүгдэд тэгш хандах үүднээс зарчмын хувьд хүн нэг бүрт хариулт өгөхгүй болно.
Мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp
Японы Элчин сайдын яам
Соёл, мэдээллийн хэлтэс
Соёл, мэдээллийн хэлтэс