“Япон сангийн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах семинар” болов
2025/11/5
Семинарын үеэр
Ирсэн хүмүүсийн асуултад хариулт өгөв
11 дүгээр сарын 1-ний өдөр Японы ЭСЯ, Япон сан, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран “Япон сангийн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах семинар”-ыг зохион байгууллаа. Семинарын үеэр одоогоор бүртгүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдээс тодруулбал “Япон Улсад ажиллаж, амьдрах хүмүүст зориулсан япон хэлний сургалтын байгууллагад үзүүлэх дэмжлэг” болон “Япон хэлний багш нарын Япон Улс дахь дадлага, сургалт”-ын хөтөлбөрийг танилцуулснаас гадна “Тусгай ур чадвартай ажиллах хүчний тогтолцоо” болон энэ дагуу Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс хэрэгжүүлж буй япон хэлний сургалтын талаар яриа, танилцуулга хийлээ.
Японы сангийн хэрэгжүүлж буй төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж танилцаад, өргөдөл хүсэлтээ илгээгээрэй.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/JF2026_mn.html