2026 оны Япон сангийн хөтөлбөрт өргөдөл хүлээн авах бүртгэл эхэллээ

2025/9/25
      2026 оны Япон сангийн санхүүжилтээр хэрэгжих хөтөлбөрүүдэд өргөдөл хүлээн авч эхэллээ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол өргөдлийн удирдамж, шалгуур, анхаарах зүйлсийн талаар сайтар уншиж танилцан, өргөдлөө илгээнэ үү.
 
Алхам 1: Хөтөлбөрөө сонгох
Хөтөлбөрүүдийн жагсаалт” эндээс мэдээлэл авч хөтөлбөрөө сонгоно уу.
 
Алхам 2: Өргөдөл илгээх заавар болон өргөдлийн маягт татаж авах
Аль хөтөлбөрт хамрагдахаа сонгосны дараа өргөдлийн заавар болон маягтыг хөтөлбөр тус бүрийн вэбсайтаас нь татаж авна уу. Хөтөлбөр тус бүрийн өргөдөл илгээх зааварт шалгуур болон бусад тавигдах шаардлагыг дэлгэрэнгүй бичсэн байгаа тул сайтар нягталж үзнэ үү.
 
Алхам 3: Өргөдлийн маягтыг илгээх
Өргөдлийн материалыг хүлээн авахдаа “Япон сангийн хөтөлбөрийн бүртгэлийн сайт”-аар дамжуулан авна.
Татаж авсан өргөдлийн маягт, дагалдах бичиг баримтуудаа бөглөсний дараа файл хэлбэрээр өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө дээрх сайтад байршуулна уу. Өргөдөл хүлээн авах хугацаа Японы цагаар тооцогдох тул цагийн зөрүүг харгалзан аль болох эртхэн өргөдлөө илгээнэ үү.