Элчин сайд Х.Кобаяши Японы компаний төлөөллийн хамтаар Эрдэнэт хоттой танилцав

2022/6/13
1 Эрдэнэт үйлдвэр
 5 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Элчин сайд Х.Кобаяши Монгол дахь Японы худалдаа аж үйлдвэр эрхлэгчдийн холбооныхны хамтаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүрэн дэмжлэгтэйгээр Орхон аймгийн Эрдэнэт хоттой танилцах аялал хийв. Уг аяллын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Медипас эмнэлэг, Эрдэнэт хивс ХХК, Эрдэнэт мах маркет ХХК, Эрдмин ХХК-тай танилцсан юм. Өнгөрсөн оны 8 дугаар сарын 27-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай танилцаж, санал солилцох үеэр үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Монголын цөөхөн төрийн өмчит үйлдвэрийн газрын нэг болох Эрдэнэт нь Японы компанитай хамтран ажиллагаатай болох нь хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэрэг болно гэснээр элчин сайд Х.Кобаяши Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Япон компаниудад Эрдэнэт үйлдвэртэй танилцахыг санал болгон энэхүү аяныг зохион байгуулсан билээ. Уг аялалд Х.Бадамсүрэн захирал тэргүүтэй тус үйлдвэрийн удирдах албан тушаалтан болон Япон компанийн төлөөллүүд идэвхтэйгээр санал солилцов.
 
 Элчин сайд Х.Кобаяши Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай танилцсан талаарх мэдээллийгдараах холбоосноос үзнэ үү.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/erdenet0826jp.html