Улаанбаатар хотод эмнэлэгийн автомашин гардуулах ёслол

2019/1/24
a Япон Улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
a Япон Улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох эмнэлэгийн төлөөллүүд
   1 дүгээр сарын 18-ны өдөр, Улаанбаатар хотод эмнэлэгийн автомашин гардуулах ёслолд Япон Улсын Хэргийг түр хамаарагч Хаяаши Шиничиро болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар оролцов. Уг ёслол нь нийслэлийн төв болох Сүхбаатарын талбайд болсон ба Япон Улсаас ирсэн 10 эмнэлэгийн автомашиныг нийтэд сонирхуулсан байна.
Д.Сарангэрэл сайд мэндчилгээндээ “Эрүүл мэндийн яаманд, нэн шаардлагатай 10 эмнэлэгийн автомашиныг Япон улсаас бэлэглэсэн” хэмээн талархалын үгтэй хамт дурьдаж, Ш.Хаяаши Япон Улсын Хэргийг түр хамаарагч болон Д.Сарангэрэл сайд нар нийслэлийн 8 эрүүл мэндийн байгууллагын холбогдох хүмүүст түлхүүрийг нь гардуулж өглөө.         
 
   ※「Улаанбаатар хотод эмнэлэгийн автомашины дэмжлэг үзүүлэх төсөл」Тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол: