Улаанбаатар хотод түргэн тусламжийн автомашин хандивлав (Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр)

2018/10/19
a Элчин сайд М.Такаока болон ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл нар хандивын гэрээнд гарын үсэг зурав
a Элчин сайд М.Такаока, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны холбогдох хүмүүсийн хамт
    10 дугаар сарын 15-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд М.Такаока болон Монгол улсын Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл нар “Улаанбаатар хотод түргэн тусламжийн автомашин хандивлах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
    Уг төсөл нь энэ оны 4 дүгээр сард Д.Сарангэрэл сайд Япон улсад айлчилал хийх үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын нэг бол түргэн тусламжийн автомашины хүрэлцээ муу байгаа хэмээн ярьснаар хэрэгжүүлэх болсон бөгөөд Японоос 10 түргэн тусламжийн автомашиныг энэ онд багтаан нийслэл хотын 7 эмнэлэгт тус бүр нэгийг мөн нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 машин нийлүүлэхээр болсон байна.