Цар тахлын эсрэг арга хэмжээнд шинэ өөрчлөлт орлоо

2022/8/29

 2022 оны 9 сарын 7-ны өдрөөс эхлэн цар тахлын эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

 Монгол Улсын хилээр гарахаас өмнө бүрдүүлж өгч байсан Ковидын шинжилгээний шаардлагад өөрчлөлт орсон болохыг анхаарна уу.

 

 Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчдын тухайд хилээр гарахаас 72 цагийн өмнө шинэ төрлийн корона вирусын шинжилгээ (PCR-ын шинжилгээ)-г өгөх шаардлагагүй болсон болно.

 Япон Улсын засгийн газраас зөвшөөрөгдсөн вакцины тухай мэдээллийг эндээс авна уу. https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/vaccinetuikamn.html

 

 Харин Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд Монгол Улсын хилээр гарахаас 72 цагийн өмнө Ковидын шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарна уу.

 Япон Улсын засгийн газраас баталсан шинжилгээний тусгай маягтыг эндээс татаж авна уу. https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/coronarelated20220622mn.html