Япон Улсын хилээр нэвтрэхэд хүчинтэйд тооцогдож буй шинжилгээний бичгийн талаар

2022/6/22
  Япон улсад ирж буй бүх зорчигчид тухайн улсынхаа хилээр гарахаас 72 цагийн өмнө шинэ төрлийн корона вирусын шинжилгээ (PCR-ын шинжилгээ)-г өгөх шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн байгууллагаар бөглүүлсэн шинжилгээний бичгийг хилийн халдвар хамгааллын газарт шалгуулах шаардлагатай. Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй шинжилгээний бичгийг авч ирээгүй тохиолдолд хорио цээрийн хуулийн дагуу, онгоцонд суулгахгүй мөн Япон Улсын хилээр оруулахгүй болохыг хатуу анхаарна уу.   
  Тиймээс Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны вебсайт дээрхи тусгай маягтан дээр бөглөсөн шинжилгээний бичиг зэрэг “Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй шинжилгээний бичиг”-ийг заавал урьдчилан бэлдэж ирэх шаардлагатай. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны вебсайт дээрхи тусгай маягтын загвар өөрчлөгдсөн боловч урд хэрэглэгдэж байсан маягтын загварыг ч ашиглах боломжтой.
  ***Монгол улсад шинжилгээг хийлгэх боломжтой мөн Япон Улсын хилээр нэвтрэхэд ч хүчинтэйд тооцогдож буй шинжилгээ бол PCR шинжилгээ юм. Түргэвчилсэн тест болон эсрэг биет илрүүлэх шинжилгээ зэрэг нь хүчин төгөлдөр биш юм. Хүчин төгөлдөр бус шинжилгээг хийлгэсэн тохиолдолд Япон улсын хилээр нэвтрүүлэхгүй болохыг хатуу анхаарна уу.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараахи линкээр орж авна уу!
[Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны вебсайт]
https://www.mhlw.go.jp/content/000905811.pdf 
[Хүлээн зөвшөөрөгдөж байгаа шинжилгээг өгөх аргачлал болон хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа шинжилгээний талаар]
https://www.mhlw.go.jp/content/000825144.pdf
[Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас гаргасан тусгай маягт]
https://www.mhlw.go.jp/content/000799426.pdf 
 
  ***Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны тусгай маягтыг ашиглахгүй байх тохиолдолд овог нэр, төрсөн он сар өдөр, шинжилгээний аргачлал (хүчин төгөлдөр хэрэглэгдэж байгаа шинжилгээний аргаар шинжилгээг хийлгэх), шинжилгээ авах сорьц (хүчинтэйд тооцогдож байгаа сорьцыг л ашиглах), сорьцыг авсан өдөр цаг, шинжилгээний хариу, эрүүл мэндийн байгуулагын нэр, шинжилгээний хариуг олгосон он сар өдөр гэсэн хэсгүүдийг Япон эсвэл Англи хэлээр бичүүлж авах шаардлагатай. Бүх асуумжууд зөв бөглөгдсөн байх тохиолдолд Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны тусгай маягтаас өөр маягтаар онгоцонд суухыг зөвшөөрч болох боловч хилийн шалган нэвтрүүлэх дээр цаг хугацаа их зарцуулагдана. Тийм учраас аль болох Япон Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны тусгай маягтыг ашиглана уу.