Хэвлэлийн мэдээ ーЯпон Улсын Хууль зүйн яам
2020/3/13
Шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын 3 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, мөн шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх ажлын албанаас олон нийтэд хийсэн мэдээллийг хүлээн авч өнөөг хүртэл Япон Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй гадаад иргэд дээр нэмж Исламын Бүгд Найрамдах Иран Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын зарим бүс нутаг, Бүгд Найрамдах Сан-Марино Улсад зорчсон гадаад иргэнийг ч мөн адил хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Япон Улсын хилээр нэвтрүүлэхгүй.
Хавсралт материал
2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэр “БНХАУ-д гарсан шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй холбогдуулан хэрэгжүүлж буй Япон Улсын Засгийн газрын арга хэмжээ”
Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.
- БНХАУ зэрэг улсад өргөн тархаж буй шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй холбогдуулан 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш Засгийн газрын хуралдаанаар гаргасан олон удаагийн шийдвэр болон шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх ажлын албаны мэдэгдэлд тулгуурлан Хууль зүйн сайд БНХАУ, БНСУ, Исламын Бүгд Найрамдах Иран Улс зэрэг орны нутагт зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-ийн 5.1.14-р зүйлд тооцон хил нэвтрүүлэхээс татгалзана. (Анхааруулга)
- 3 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр, мөн шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй тэмцэх ажлын албаны мэдээллийг авч дээрх 1-р заалт дээр нэмж Япон Улсын хилээр нэвтрэхээс 14 хоногийн өмнө доорх бүс нутагт зорчсон гадаад иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй бол “Хилийн шалган нэвтрүүлэх болон Цагаачлалын тухай хууль”-ийн 5.1.14-р зүйлд тооцон хил нэвтрүүлэхээс татгалзана.
- Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Альборз муж, Исфахан муж, Казвин муж, Голестан муж, Семнан муж, Мазендеран муж, Меркеки муж болон Лурестан муж
- Бүгд Найрамдах Итали улсын Венето муж, Эмилия-Романья муж, Пьемонт муж, Марке муж болон Ломбард муж
- Бүгд Найрамдах Сан-Марино Улсын бүх нутаг дэвсгэр
- 2-т заасан арга хэмжээ 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. (Гэхдээ энэхүү арга хэмжээ хэрэгжихээс өмнө гадаад улсаас гарсан, хэрэгжиж эхэлсний дараа Япон Улсад ирсэн иргэдэд хамаарахгүй болно.)
- Хууль зүйн яам цаашид ч шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний тархалтыг зогсоохын тулд хилийн хяналт шалгалтыг чангатгах арга хэмжээг авах болно.
- Япон Улсын хил нэвтрэхээс 14 хоногийн дотор доорх бүс нутгуудад зорчсон гадаад иргэн
- БНХАУ: Хубэй муж, Жөжян муж
- БНСУ: Тэгү хот /Хойд Кёнсан, Чон дүүрэг, Кёнсан хот, Андун хот, Ёнчон хот, Чилгуг сум, Ыйсон сум, Сoнжү сум, Күнви сум/
- Исламын Бүгд Найрамдах Иран Улс: Гилан муж, Кум муж, Тегеран муж
- БНХАУ-ын Хубэй болон Жөжян мужаас авсан аялалын тийзтэй гадаад иргэн
- Хонконгоос аялалд гарсан “Вестердам” хөлөг онгоцонд зорчиж байсан гадаад иргэн
Хавсралт материал
2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэр “БНХАУ-д гарсан шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчинтэй холбогдуулан хэрэгжүүлж буй Япон Улсын Засгийн газрын арга хэмжээ”
Жич: Виз мэдүүлэгч нь дараах асуулгын хуудсыг заавал бөглөх шаардлагатай.