Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ
2020/4/2
4 дүгээр сарын 1-ний өдөр Япон Улсын Засгийн газар Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Эндээс Монгол Улстай холбоо бүхий заалтуудтай танилцана уу.
1. Визний хязгаарлалт
(1) Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын яамнаас 4 дүгээр сарын 2-ны өдрийг дуустал олгосон нэг удаагийн болон олон удаагийн визийг түр хугацаанд хүчингүй болгоно. Энэ арга хэмжээ нь 4 дүгээр сарын 3-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хэрэгжих бөгөөд хэсэг хугацаанд үргэлжилнэ. Мөн тушаасан визний хураамжийг буцаж олгохгүй.
(2) Япон Монгол хоёр улсын визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хөнгөлөлтийн арга хэмжээ (Монгол улсын дипломат пасспорттай иргэн 30 хоног визгүй зорчих нөхцөл)-г түр зогсооно. Энэ арга хэмжээ нь 4 дүгээр сарын 3-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хэрэгжих бөгөөд хэсэг хугацаанд үргэлжилнэ.
(3) 4 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш Япон улсад зорчих хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдол (дипломат виз, эмнэлгийн яаралтай тусламж авах, амь насанд нь онц ноцтой аюул учирсан зэрэг хүмүүнлэгийн зорилгоор)-д визийн мэдүүлгийг хүлээж авах боловч энгийн үед материал хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс тооцон ажлын 3 хоногт шалгаж, шийдвэрлэдэг байсан хугацааг сунгах болно. Мөн 4 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнө хүлээж авсан визний материал шийдвэрдэх хугацааг хойшлуулах болно.
※ 4 дүгээр сарын 2-ны өдрийг дуустал дахин нэвтрэх зөвшөөрлөөр хилээр гарсан Байнгын оршин суугч (Permanent Resident), Япон Улсын иргэний гэр бүл (Spouse or Child of Japanese National), Байнгын оршин суугч иргэний гэр бүл (Spouse or Child of Permanent Resident), Тогтоосон хугацаанд оршин суугч (Long Term Resident) ангиллын оршин суух эрх бүхий иргэн уг зөвшөөрлөөр хил нэвтрүүлэхээс татгалзсан бүс нутгаас ирсэн тохиолдолд зарчмын хувьд хүндэтгэн үзэх нөхцөлтэйд тооцоно. 4 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш хилээр гарсан иргэний хувьд хүндэтгэн үзэх нөхцөлд тооцохгүй болно. Мөн Байнгын тусгай оршин суугч (Special Permanent Resident) ангиллын оршин суух иргэдийн тухайд хилээр нэвтрүүлнэ.
2.Хорио цээрийн хяналт шалгалтыг чангатгах
Гадаадаас ирэх бүх иргэдэд хорио цээрийн албаны даргын заасан газарт 14 хоног байж, дотоодын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх хүсэлт тавина.
Мэдээлэл
Асуулгын хуудас